Луус сум

Дундговь аймаг

Байгууллагууд

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЛУУС СУМЫН ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

        Луус сумын Хүүхдийн цэцэрлэг нь анх 1959 онд монгол гэрт байгуулагдсан. 1973 онд 25 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийг Монгол улсын Хүүхдийн төлөө фондын хөрөнгөөр барьж байгуулсан. Дараа нь 2007 онд 75 хүүхдийн хүчин чадалтай дотуур байрын зориулалттай БАМ-52 барилгыг улсын төсвийн хөрөнгөөр сэргээн засварлан ажилласан.

        2014 онд 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилгыг Монгол Улсын Засгын Газрын тогтоолоор барьсан. Тус барилгын зураг төслийг “ТЭТҮ” ХХК гүйцэтгэн, “Мөнхийн үргэлжлэл ХХК” компани улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан. Тус цэцэрлэгийн барилга нь 2 давхар,  эдэлбэр газрын хэмжээ 0,7 га, барилгын эзлэх талбай 529 м2.

         Нийт 26 өрөө, 2 коридортой. Урлаг зал болон чийрэгжүүлэлтийн танхимтай. Нийт 15 багш, ажилчидтай, 3 анги бүлэгтэй, 7 багш, туслах багш, 8 ажилчидтай. Одоогоор 65 хүүхэдтэй 3 бүлэг ажиллаж байна. Тус цэцэрлэг нь Луус сумын харъяаллын 2-5 насны нийт 140 хүүхдээс үндсэн сургалтаараа 65 хүүхдэд, бусад тойрогт 30 хүүхдэд, хувилбарт сургалтаар малчны хүүхдэд 20 хүүхдэд СӨБ олгож байна. Сумын тойргийн хүүхдийн хамран сургалт 82%-тай байна.