Луус сум

Дундговь аймаг

Байгууллагууд

ЛУУС СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА

            Луус сумын Эрүүл мэндийн төв нь анх 1938 онд Бодьсогийн аман ус гэдэг газар Лувсанхайдав гэдэг бага эмч, туслах ажилтан Д.Чулуун нар хоёр гэртэйгээр анх үүсгэн байгуулсан. 1987 онд улсын төсвөөр 15 ортой эмнэлгийн барилга ашиглалтад орж үйл ажиллагаа нь өргөжсөн. 2023 оны 7 сард эмнэлэг засварт орж ажилчид болон ард иргэдийн үйлчлүүлэх, ажиллах таатай орчин бүрдсэн.

             Одоогоор Эрүүл мэндийн төв нь

Их эмч-4

Бага эмч-1

Эх баригч-1

Статистикч-1

Нийгмийн эрүүл мэндийн вакцинатори сувилагч-1

Ахлах сувилагч-1

Сувилагч-4

Лаборант-1

Туслах ажилчин-7 нийт- 21 орон тоотойгоор үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.

360 кв километр нутаг дэвсгэрт 1865 хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэж байна. Манай хамт олон нь эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан-4, ЭМЯ-ны хүндэт жуух бичиг -16, алтан гарт сувилагч -2, тэргүүний залуу эмч-2, тэргүүний сувилагч-4, хүндэт донор- 1, аймгийн хүндэт тэмдэг -3, аймгийн засаг даргын жуух бичиг -7, сумын хүндэт тэмдэг- 1, сумын засаг даргын жуух бичиг -9 тус тус шагнагдсан.

          Байгууллага хамт олноороо Эрүүл мэндийн газраас зохион байгуулсан спортын олон төрөлт тэмцээнд 3-р байр, Олон улсын сувилагч, тусгай мэргэжилтний өдрийг угтан зохион байгуулсан ажил мэргэжлийн тэмцээн, гарбөмбөгийн тэмцээнд жил бүр амжилттай оролцож 1,2,3-р байр, аймгийн эрүүл мэндийн салбарын нийт байгууллагуудын дунд зохион байгуулсан гар бөмбөгийн тэмцээнд 2-р байр, аймаг сумаас зохион байгуулсан уралдаан тэмцээнд тухай бүрт идэвхи санаачлагатай, амжилттай оролцдог. 2019 оны аймгийн Эрүүл мэндийн салбарын шилдэг ажилтнаар жолооч Д.Мөнхтогоо шалгарч шагнагдсан.

2023 оны Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн шалгалтанд 3 жилийн эрх аван ажиллаж байна.