Өлзийт сум

Дундговь аймаг

Танилцуулга

Дэл уулын танилцуулга

Цагаан суварга хайрханы домог

ГУЧИН ХОЁР ХҮНТ

Дэл уулын түүх, соёлын дурсгалыг судлах анхны шанг 1960 онд А.П.Оклапдников, Д.Дорж нарын удирдсан Монгол-Зөвлөлтийн шинжилгээний ангийнхан татжээ. Тэр цагаас хойш гадаад дотоодын олон судлаачид Дэл уулын дурсгалт газар очиж судалгааг үргэлжлүүлэн хийсээр өдийг хүрчээ. 1988 онд В.В.Волков, Д.Хүүхэнбаатар, Т.Санжмятав нар нутгийн байгаль хамгаалагч Д.Нацагийн хамт хүрлийн үеийн 32 хүнтийн буган хөшөөт дөрвөлжин булшийг малтан шинжилж, хашлаганы зургийг буулган авчээ.