Өлзийт сум

Дундговь аймаг

Танилцуулга

Монгол Улсын Ардын жүжигчин Нямын Дагийранз

Н. Дагийранз 1930 онд Өлзийт сумын нутагт малчин ард Долгорын хүү болон мэндэлжээ. Дагийранз бага сургууль төгсөөд хөдөө малчин, худалдааны агентын манаач зэрэг ажлуудыг хийж байгаад 1957 онд аймгийн клубт дагалдан жүжигчнээр орж ажилласнаар их урлагт хөл тавьсан байна.

Монгол улсын төрийн шагналт яруу найрагч Долгорын Нямаа

Д.Нямаа 1939 онд Өлзийт сумын нутаг “Хирс таван толгой” гэдэг газар малчин ард Долгорын хүү болон мэндэлжээ. Нямаа бага дунд сургууль, Хүн эмнэлгийн техникум, ЗХУ-ын Москва хотын М. Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг тус тус дүүргэсэн байна.

Монгол Улсын Ардын жүжигчин Адилбишийн Дашпэлжээ

А. Дашпэлжээ 1953 онд Өлзийт сумын малчин Адилбишийн хүү болон мэндэлжээ. Тэрвээр бага дунд сургууль төгсөөд МХЗЭ-ийн илгээлт авч мал аж ахуйн үйлдвэрлэл дээр ажиллаж байгаад 1971 онд сумын ХЗЭ-ийн үүрийн даргаар сонгогдон ажилласан байна.