Өлзийт сум

Дундговь аймаг

Мэдээ

"СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САРЫН АЯНЫ ХҮРЭЭНД"

2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 59 дүгээр тогтоолын хэрэгжилтийг ханган Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн хэрэгжүүлэн Дундговь аймгийн "Тэмүүжин" студид музейн захиалгаар үйлдвэрлэсэн.

ЗОЛБИН НОХОЙ, МУУР УСТГАЛЫН АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр золбин нохой, муур устгалын ажлыг Бусдаар ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулан 102 нохой, муур устгаж нэгдсэн хогийн цэгт төвлөрүүлсэн байна.

ӨЛЗИЙТ СУМАНД ҮҮРЭН ХОЛБООНЫ СКАЙТЕЛИЙН СҮЛЖЭЭНИЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ СУУРИЛУУЛАН СКАЙТЕЛИЙН СҮЛЖЭЭ ТАВИГДЛАА.

"Скайтел" ХХК-ний инженерүүд, мөн Мэдээлэл Холбооны Сүлжээ Төрийн өмчит компани Дундговь аймгийн газрын ерөнхий инженер нар хамтран 4 жи сүлжээний тоног төхөөрөмжийн холболт хийж суурилуулан үүрэн холбооны скайтелийн сүлжээ тавигдаж үүд хаалгаа нээлээ.

БҮХ НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/787 дугаар захирамжийг хэрэгжүүлэн Бүх нийтийн их цэвэрлэгээг 11 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгууллаа. Төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд, айл өрхийн иргэд өөрийн эзэмшлийн хашаа, оршин суугаа газрын 50 метр орчмын нийтийн эзэмшлийн гудамж талбайд мөн сумын төвийг тойрсон маршрутаар 1,5 км орчмын хог хаягдлыг цэвэрлэлээ.

СУМЫН ТӨВИЙН ГЭРЭЛТҮҮЛЭГИЙГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ.

2024 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн 85,348,892 төгрөгийн өртөг бүхий “Сумын төвийн гэрэлтүүлэг нэмэгдүүлэх” ажлыг "Сайжрах шилтгээн” ХХК гүйцэтгэж, комисс хүлээн авч гэрэлтүүлэгийг байнгын ашиглалтад орууллаа.

ДУНДГОВЬ АЙМГИЙН ӨЛЗИЙТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 9 ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААН 2024 ОНЫ 10 ДУГААР САРЫН 30-НЫ ӨДӨР ХУРАЛДЛАА

9 дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаанаар 9 асуудлыг төлөвлөгөөнд тусгаж хэлэлцэн баталлаа. Энэ удаагийн анхдугаар хуралдааныг хуульд заасны дагуу ахмад Төлөөлөгч О.Ган даргалан зохион байгуулж сонгуулийн үр дүнгээр сонгогдсон төлөөлөгчийг сумын Сонгуулийн хорооны дарга Б.Оюунханд танилцууллаа.

“ЦАХИМ АЙМАГ” төсөл хөтөлбөр хэрэгжлээ.

“ЦАХИМ АЙМАГ” төсөл хөтөлбөрийн хүрээнд: Засаг даргын Тамгын газарт 13 нэр төрлийн 43,752,850 төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж хуваарилагдсаныг хүлээн авч, төрийн албан хаагчид тоног төхөөрөмжөөр хангагдлаа.

СУМЫН ТӨВИЙН КАМЕРЖУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙГДЛЭЭ.

2024 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэхээр батлагдсан 20,000,000 төгрөгийн өртөг бүхий “Сумын төвийн камержуулалт” ажлыг "САЙН КАМЕР” ХХК гүйцэтгэж, 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээлгэн өгч тоног төхөөрөмжийг байнгын ашиглалтад оруулж, камерын хяналтын системийг Цагдаагийн хэсэгт байршууллаа.

СУМЫН АХМАДЫН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр сумын “Ахмадын хороо, Засаг даргын Тамгын газар, Соёлын төв, Эрүүл мэндийн төв хамтран ахмадын баярыг зохион байгуулж, үйл ажиллагаанд 95 ахмадууд оролцлоо. Баярын үеэр шагналын хур бууж Хөдөө аж ахуйн яамны тэргүүний ажилтан цол тэмдгээр Ж.Чимэг, Аймгийн Хүндэт тэмдгээр Л.Мягмар, У.Энхжаргал, Аймгийн Засаг даргын Жуух бичгээр Б.Бүд, Ш.Дашням, Б.Адъяа, Сумын хүндэт тэмдгээр Н.Уртнасан, М.Тогтох, Ц.Бямбаа, Д.Отгонжаргал нар энгэрээ мялаалаа.

СҮҮ ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТ БОЛЛОО.

Сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж буй хүүхдүүдэд “Сүү хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлж байгаатай холбогдуулан нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Нээлтэд оролцсон эцэг, эх асран хамгаалагч нарт сүү хөтөлбөрийг таницуулан, мөн сүүний ашиг тусын талаар бэлтгэл бүлгийн багш Э.Баярцэцэг танхимаар мэдээлэл хийлээ.

БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтийн эзэмшлийн гудамж талбайд гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгжүүд, байгууллагууд орчиндоо 50 метрт их цэвэрлэгээ, мөн төрийн байгууллагууд дотоод орчны их цэвэрлэгээ хийж 2,5 тонн хогийг цэвэрлэж нэгдсэн цэгт төвлөрүүллээ. Их цэвэрлэгээний ажилд 69 төрийн албан хаагч, иргэд оролцлоо.

СЭГ ЗЭМ УСТГАХ, БУЛШЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Малын сэг зэм устгал, халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулах сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/29 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангаж Буянт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “СИ ЖИ СИ ЭМ” ХХК-ний талбайд малчдын хаясан сэг зэмийг холдуулан, техник хэрэгсэлтэй иргэнтэй гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.

СЭГ ЗЭМ УСТГАХ, БУЛШЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Малын сэг зэм устгал, халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулах сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/29 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангаж Дэрт 5 дугаар багийн зүй бусаар хорогдсон сэг зэм устгах, булшлах ажилд орон нутагт уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг “Эрдгео” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллалаа.

БИОТЕХНОЛОГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Өлзийт сумын Байгаль хамгаалагч Б.Бадрах Тагт багийн нутаг дэвсгэр Дэл уулын “Баруун билүүн”, “32 хүнт”-ийн орчимд зэрлэг ан амьтдад байгаль хамгаалах сангийн зардлаар 600 кг өвс тавьж өгч биотехнологийн арга хэмжээ авч ажиллалаа.

"ХАТУУ ХАВРЫГ-ХАЛУУН СЭТГЭЛЭЭР” ХАНДИВЫН АЯНД НЭГДЭЖ ИВЭЭН ТЭТГЭГЧ МАЛЧДАД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ.

“ХАТУУ ХАВРЫГ-ХАЛУУН СЭТГЭЛЭЭР” малчдадаа туслая аянд Цэцэрлэгийн хамт олон нэгдэж хүн хүчний дутагдалтай, хүндрэлтэй нөхцөл байдалд хаваржиж байгаа энэ цаг үед хандивлагч малчдадаа сэтгэлийн дэмжлэг үзүүлэн өөрсдийн гараар гурил элдэж хэрчин бэлтгэж 1 кг-аар савлан, мөн шөлөндөө боов хайрч савлан, тамирдсан малд өгдөг эм, тариаг авч хайрцаглан багц болгон бэлтгэж хүргэлээ. 

ӨЛЗИЙТ СУМЫН ЦЭЦЭРЛЭГИЙН ХАМТ ОЛОН “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” АЯНД НЭГДЛЭЭ.

Монгол Улсын Засгийн газар, Жендерийн үндэсний хорооноос НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас үндэсний хэмжээнд зарласан “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” нэг сарын аянд нэгдэж “БИД ХАМТДАА” уриатайгаар үе шаттай зохион байгуулж жендерийн эрх тэгш байдлыг ханган хамтран ажиллалаа.

ӨЛЗИЙТ СУМЫН ЕБС-ИЙН СУРАГЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН “СОДОН ИМИЖ” ЗАГВАР ЗОХИОН БҮТЭЭГЧИЙН ТЭМЦЭЭН

СОУЗ-өөс сурагчдад гоо зүйн боловсрол олгох, сурагчдын бүтээлч байдал сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх зорилгын хүрээнд “Содон имиж” загвар зохион бүтээгч тэмцээнийг зохион байгууллаа. Тус тэмцээнд сурагчид гоёлын болон авангард загвараар амжилттай оролцож мөн шилдэг загвар өмсөгчийг шалгаруулсан байна.

"АХУЙН ГАЛ ТҮЙМРЭЭС БИД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ ЧАДНА" СЭДЭВТ ГАР ЗУРГИЙН УРАЛДААН    

Ерөнхий боловсролын сургуулийн Өсвөрийн сэргийлэгч бүлгэм нь "Ахуйн гал түймрээсбид урьдчилан сэргийлж чадна" сэдэвт гар зургийн уралдааныг 1-5-р ангийнсурагчдын дунд зохион байгууллаа.

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛЫГ ОЛОН НИЙТЭД ТАНИУЛАХ, ГАМШГИЙН АЮУЛЫГ ЗАРЛАН МЭДЭЭЛЭХ ДАДЛАГА СУРГУУЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Газар хөдлөлтийн аюулыг олон нийтэд таниулах, газар хөдлөлтийн аюул тохиолдсон үед нутгийн захиргааны байгууллага, онцгой комисс, хувийн хэвшил, иргэдийн үүргийг тодорхой болгох, бодит нөхцөл байдлыг тодорхойлох гамшгийн хариу арга хэмжээг хэрэгжүүлэх, хор уршгийг арилгах мэдлэг дадлага олгох зорилгоор 2017 оны 67 дугаар тогтоолоор батлагдсан “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх таниулах өдөр” буюу 2024 оны 03 дугаар сарын 28-ны 16:00 цагт зохион байгуулсан.

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХАМТ ОЛОН “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” АЯНД НЭГДЛЭЭ.

Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас үндэсний хэмжээнд зарласан “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” нэг сарын аянд нэгдэж “Харилцан хүндэтгэе” аяныг “Харилцан хүндэтгэж тэгш оролцоог хангая” уриатайгаар зохион байгууллаа.

“ХАТУУ ХАВРЫГ-ХАЛУУН СЭТГЭЛЭЭР” ХАНДИВЫН АЯНД НЭГДЭЖ МАЛЧДАД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ.

Монгол Улсын малын гавьяат эмч Ланганы Хүүхэнмөнх “ХАТУУ ХАВРЫГ ХАЛУУН СЭТГЭЛЭЭР” малчдадаа туслая хандивын аянд нэгдэж  малын эм, тариа хандивлалаа. Нутгийн зон олноос баярлаж талархсанаа илэрхийлье. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

“ХАТУУ ХАВРЫГ-ХАЛУУН СЭТГЭЛЭЭР” ХАНДИВЫН АЯНД НЭГДЭЖ МАЛЧДАД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ.

Өлзийт сумын Цаг уурын харуул О. Буяндэлгэр “ХАТУУ ХАВРЫГ ХАЛУУН СЭТГЭЛЭЭР” малчдадаа туслах хандивын аянд нэгдэж 30 хошуувч, 24ш дрожжи хандивлалаа. Нутгийн зон олноос баярлаж талархсанаа илэрхийлье. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

СЭГ ЗЭМ УСТГАХ, БУЛШЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Засаг даргын орлогч Х.Шинэбаатараар ахлуулсан ажлын хэсэгт ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн Ө.Буд-Очир, багийн Засаг дарга У.Гантогтох, Тамгын газрын жижүүр Х.Гантөмөр нар Дэрт 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Баруун булаг, Зүүн булаг, Шарангад, Хүрэн-Овоо, Шувуутай, Зэгстий орчимд нутаглаж буй 20 малчин өрхийн зүй бусаар хорогдсон 1969 бог, 96 бод малын сэг зэмийг нутгийн малчидтай хамтран тогтоосон цэгт төвлөрүүллээ.

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД "ДӨРВӨН БЭРХ-МОНГОЛ НААДГАЙ" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.  

Аймгийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/02 дугаар захирамжаар Монгол үндэсний бахархал, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй "Үндэсний дээл хувцсаа өмсөж хэвших" уриалгыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд:

УЛААНБААТАР ХОТЫН БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГААС "МАЛЧДАД ТУСЛАХ" АЯНД НЭГДЭЖ 7 САЯ ТӨГРӨГИЙН НОГООН ТЭЖЭЭЛИЙН ХАНДИВ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ. .

Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн боловсролын байгууллагын 34 сургууль, 54 цэцэрлэгийн хамт олон өвөлжилт хүндэрсэн энэ цаг үед "Малчдад туслах" аяны хүрээнд хандив цуглуулан 6 аймагт тусламж хүргүүлсний нэг нь Дундговь аймгийн Өлзийт сум юм.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭРЭЭР ХУВААРИЛАГДСАН ГУРИЛ, БУДААГ САВЛАЖ МАЛЧИН ӨРХҮҮДЭД ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ.

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас төмөр зудтай байгаа 14 аймгийн 111 суманд хуваарилагдан ирсэн 6 тонн гурил, 3 тонн цагаан будааг төсөвт байгууллагуудын албан хаагчдын оролцоотойгоор савлаж малчин өрхүүдэд 10 кг гурил, 5 кг цагаан будааг олгож эхэллээ.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРЭЭР ТАРИАЛАН ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САНГААС ХУВААРИЛАГДСАН УЛААН БУДААГ САВЛАЖ МАЛЧИН ӨРХҮҮДЭД ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ.

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас төмөр зудтай байгаа 14 аймгийн 111 суманд хуваарилагдан ирсэн улаан буудайг төсөвт байгууллагуудын албан хаагчид, иргэдийн оролцоотойгоор 40 кг-аар 1180 шуудайг савлаж малчин өрхүүдэд зээлээр болон бэлэн мөнгөөр олгож эхэллээ.

ЦАСАНД БООГДСОН БОЛОН ШАР УСНЫ ҮЕРТ АВТАХ ЭРСДЭЛТЭЙ МАЛЧИН АЙЛ ӨРХӨД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА.

“Хатуу хаврыг-Халуун сэтгэлээр” малчдадаа туслая хандивын аяны хүрээнд: Эрүүл мэндийн төвийн 12 албан хаагч цасанд боогдсон болон шар усны үерт автах эрсдэлтэй хүн хүчний дутагдалтай, хүндрэлтэй нөхцөл байдалд байгаа

“ХАТУУ ХАВРЫГ-ХАЛУУН СЭТГЭЛЭЭР” ХАНДИВЫН АЯНД НЭГДЭЖ МАЛЧДАД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ.

“ХАТУУ ХАВРЫГ-ХАЛУУН СЭТГЭЛЭЭР” малчдадаа туслая хандивын аянд сумын Эрүүл мэндийн төвийн хамт олон нэгдэж байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиолдож, цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдалд өвөлжиж, хаваржиж байгаа

“ХАТУУ ХАВРЫГ-ХАЛУУН СЭТГЭЛЭЭР” ХАНДИВЫН АЯНД НЭГДЭЖ МАЛЧДАД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ.

"ХАТУУ ХАВРЫГ-ХАЛУУН СЭТГЭЛЭЭР” малчдадаа туслая хандивын аянд сумын уугуул аймагт суугаа ахмад оёдолчид болон суманд амьдарч байгаа ахмадууд нэгдэж хүн хүчний дутагдалтай, хүндрэлтэй нөхцөл байдалд өвөлжиж, хаваржиж байгаа

“ХАТУУ ХАВРЫГ-ХАЛУУН СЭТГЭЛЭЭР” ХАНДИВЫН АЯНД НЭГДЭЖ МАЛЧДАД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ.

"ХАТУУ ХАВРЫГ-ХАЛУУН СЭТГЭЛЭЭР” малчдадаа туслая аянд нэгдэж Өлзийт сумын уугуул Маамын Борхүүхэн эрхлэгчтэй Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр цэцэрлэгийн хамт олон болон 6 бүлгийн нийт эцэг, эхчүүд хүндрэлтэй нөхцөл байдалд хаваржиж байгаа,

“ХАТУУ ХАВРЫГ-ХАЛУУН СЭТГЭЛЭЭР” ХАНДИВЫН АЯНД НЭГДЭЖ МАЛЧДАД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ.

ХАТУУ ХАВРЫГ-ХАЛУУН СЭТГЭЛЭЭР” малчдадаа туслая аянд сумын төрийн байгууллагууд нэгдэж хүн хүчний дутагдалтай, хүндрэлтэй нөхцөл байдалд өвөлжиж, хаваржиж байгаа энэ цаг үед малчдадаа

"ЭЛГЭН СЭТГЭЛ" СОНСГОЛ ЗҮЙН ТӨВ ӨЛЗИЙТ СУМАНД ИРЖ АЖИЛЛАЛАА.

Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газартай хамтран "ЭЛГЭН СЭТГЭЛ" сонсгол зүйн төвийн мэргэжилтнүүд 2024 оны 03 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд суманд ажиллаж 19 ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй 2 иргэнд үзлэг хийж, сонсголын аппарат тохируулж нийгмийн халамжийн хөнгөлөлтөөр үнэ төлбөргүй олгож үйчлиллээ.

ЦАСАНД БООГДСОН БОЛОН ШАР УСНЫ ҮЕРТ АВТАХ ЭРСДЭЛТЭЙ МАЛЧИН АЙЛ ӨРХӨД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА.

Аймгийн Онцгой комиссын шуурхай штабаас үүрэг чиглэл өгсөний дагуу Сумын Онцгой комисс хуралдаж сумын хэмжээнд цасанд боогдсон болон шар усны үерт автах эрсдэлтэй хүн хүчний дутагдалтай, хүндрэлтэй нөхцөл байдалд байгаа өрхийн судалгааг гаргалаа.

СУМЫН ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛӨӨС МАЛЧДАД ЗОРИУЛСАН ХАНДИВЫН АЯН ӨРНҮҮЛЛЭЭ.

Залуучуудын зөвлөл нь малчдад туслах эд материалын хандивын аян зохион байгуулж байна. /Эд материалын хандивт малчдад хэрэгтэй бүхий л зүйлс/

ӨЛЗИЙТ СУМЫН ОНЦГОЙ КОМИСС, ШУУРХАЙ ШТАБЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ

Сумын Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/174 дүгээр захирамжаар сумын Шуурхайн штабыг байгуулан, 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/02 дугаар захирамжаар сумын хэмжээнд Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин Улс, аймгийн онцгой комиссын цахим хуралд тогтмол оролцож байна. Засаг даргын Тамгын газрын 20 албан хаагч Шуурхай штабын хариуцлагатай жижүүрийн үүргийг 24 цагаар гүйцэтгэж байна.

АЛСЛАГДСАН БАГИЙН ТӨВД УЛСЫН АЮУЛГҮЙН НӨӨЦӨӨС ХУВААРИЛАГДСАН ӨВС ТЭЖЭЭЛИЙГ ХҮРГЭЛЭЭ.

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс санхүүжүүлэн Аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид, пургон автомашинтай, мөн Зэвсэгт хүчний алба хаагчид, Урал-31 автомашинаар алслагдсан баг руу дальпу чирж цас хагалж зам гарган 100 малчин өрхийн өвс, тэжээл, долооцыг багийн төв рүү тээвэрлэж хүргэн өгч, малчдад тусламж үзүүлээд байна.

УЛСЫН АЮУЛГҮЙН НӨӨЦӨӨС ХУВААРИЛАГДСАН ӨВС, ТЭЖЭЭЛИЙГ МАЛЧИН ӨРХҮҮДЭД ТАРААЛАА.

Улсын онцгой комиссын шийдвэрээр Улсын аюулгүйн нөөцөөс 100 хувь үнэ төлбөргүй суманд хуваарилагдсан өвс, тэжээлийг татан авах, буулгах ажилд төрийн албан хаагчдыг дайчлан ажиллалаа.

“МЯНГАТ МАЛЧИН” ӨРХӨД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

Эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, малч ухаан, туршлагаараа манлайлан хөдөлмөрөө үнэлүүлж “Мянгат малчин өрх" цол тэмдгээр дараахь малчид шагнагдлаа.

"СУМЫН АВАРГА МАЛЧИН" ӨРХӨД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

Эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, малч ухаан, арга туршлагаараа манлайлан хөдөлмөрөө үнэлүүлж “Сумын аварга малчин өрх" цол тэмдгээр дараахь малчид шагнагдлаа.

ҮНДЭСНИЙ ӨВ СОЁЛОО ДЭЭДЭЛЦГЭЭЕ!

Аймгийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/02 дугаар захирамжаар Монгол үндэсний бахархал, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй "Үндэсний дээл хувцсаа өмсөж хэвших" уриалгыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд:

02 ДУГААР САРЫН 17-НЫ 17:00 ЦАГААС 19-НИЙ 06:00 ЦАГ ХҮРТЭЛХ ХУГАЦААНД АЙМАГ, СУМ ХООРОНДЫН АВТОМАШИНЫ ХӨДӨЛГӨӨНИЙГ ТҮР ХЯЗГААРЛАЛАА

Аймгийн Онцгой комиссын Шуурхай штаб хуралдаж, 02 дугаар сарын 17-ны 17:00 цагаас 02 дугаар сарын 19-ний 06:00 цаг хүртэлх хугацаанд аймаг, сум хоорондын автомашины хөдөлгөөнийг түр хязгаарлаж, хяналт тавин ажиллаж байна.

61 АВТОМАШИН 310 ХҮНД ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ХҮРГЭЛЭЭ.

Өлзийт сумын Онцгой комисс 2024 оны 02 дугаар сарын 11-ний 23:00 цагаас 02 дугаар сарын 13-ны өдрийн 04:50 цагийн хооронд аймгаас сум руу, сумаас аймаг руу, хөдөөнөөс сум руу зорчиж байгаад цасанд суусан, саатсан, төөрсөн нийт 61 автомашин, 310 хүнд тусламж үйлчилгээг хүргэн эрсдэлгүй ажиллалаа.

"АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН"-ААР 3 ӨРХ, "АЙМГИЙН АВАРГА ТЭМЭЭЧИН" -ЭЭР 2 ӨРХ ШАГНАГДЛАА.

XVII жарны "Хилэн эх" хэмээх модон луу жилийн сар шинийн баярын босгон дээр Мал аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөрөө төр засагтаа үнэлүүлэн "Аймгийн аварга малчин"-аар 3 өрх, "Аймгийн аварга тэмээчин" -ээр 2 өрх шагнагдлаа.

АЛСЛАГДСАН БАГИЙН ТӨВ РҮҮ ЗАМ ГАРГАН АЖИЛЛАЖ БАЙНА.

Өвөлжилт хүндэрч нийт нутаг дэвсгэр 100 хувь цасан бүрхүүлтэй гамшгийн нөхцөл байдалд үүсч зам хаагдаж алслагдсан багийн малчид, иргэд өвс, тэжээл, шатахуун, хоол хүнс, ахуйн хэрэгцээгээ хангах ажлаар сум орон нутаг руу зорчиход хүндрэлтэй байна.

"НҮХТЭЭС- ӨЛЗИЙТ СУМ” ХҮРТЭЛ ЗАМ ГАРГАЖ АЖИЛЛАЛАА.

Өвөлжилт хүндэрч нийт нутаг дэвсгэр 100 хувь цасан бүрхүүлтэй гамшгийн нөхцөл байдалд үүсч зам хаагдаж малчид, иргэд сум орон нутаг руу зорчиход хүндрэлтэй байгаа тул “Адил-Оч” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд Нүхтийн уурхайгаас сумын төв хүртэл 50 км газарт компаний ковшоор, өөрийн зардлаар санхүүжүүлэн цас хагалж зам гарган өгч хамтран ажиллалаа.

ХАЛТИРГАА ГУЛГААНААС СЭРГИЙЛЦГЭЭЕ.

Цас их орсны улмаас замын зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүссэн тул ард, иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндэд хохирол учрах гэмтлээс урьдчилан сэргийлж төрийн байгууллагууд хуваарьт засмал замын цас, мөсийг 4 дэх удаагаа цэвэрлэж нийт 59 төрийн албан хаагч оролцлоо.

“АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ” ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН УЯАЧИД ЦОЛ, ТЭМДГЭЭ ГАРДАН АВЛАА.

“АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ” ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН УЯАЧИД ЦОЛ, ТЭМДГЭЭ ГАРДАН АВЛАА.Дундговь аймгийн “Нарны хүлэг” Уяачдын холбооны Тэргүүлэгчдийн хоёрдугаар хуралдааны шийдвэрээр алдарт уяачийн болзол хангасан 2 дугаар багийн иргэн Тунсагийн Цолмон “Аймгийн Алдарт уяач” цол, тэмдгээр шагнагдлаа.

АРД ИРГЭД, МАЛЧИД, ТЭЭВЭРЧДИЙН АНХААРАЛД!!!

АРД ИРГЭД, МАЛЧИД, ТЭЭВЭРЧДИЙН АНХААРАЛД!!!

СУМЫН ЦЭВЭР УСАНД ГЭМТЭЛ ГАРЧ ТҮРГЭН ШУУРХАЙ ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ АВЧ АЖИЛЛАЛАА.

2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр сумын цэвэр усны гүний худагт гэмтэл гарч сумын хэмжээнд аваарын нөхцөл байдал үүссэн. Засаг даргын орлогч Х.Шинэбаатараар ахлуулсан ажлын хэсэгт 6-р багийн иргэн Б.Мөнхбаатар, төрийн байгууллагуудын эрэгтэй албан хаагчид, “Мандал шилтгээн” ХХК-ний ажилчид хамтран ажиллалаа.

ТАЛАРХАЛ

Өлзийт сумын уугуул иргэн Д.Бүрэнжаргал / sandal.mn / сумын 100 жилийн ойг тохиолдуулан Засаг даргын Тамгын газрын албан хэрэгцээнд 12 ширхэг оффис сандал хандивлалаа. Sandal.mn хамт олондоо ажлын амжилт хүсч, баярлаж талархсанаа илэрхийлье.

"АРХИГҮЙ ЦАГААН САР" УРИАЛГА

Өлзийт сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс Арвандолдугаар жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн билгийн тооллын цагаан сарын баярыг архигүй тэмдэглэхээр "Архигүй цагаан сар" уриалгыг гаргалаа.

“БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗЫН БАЙДЛЫГ ХАМГААЛАХ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХ II, III” ТӨСӨЛ ХЭРЭГЖЛЭЭ.

Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн хүрээнд: Германы зээлийн банк (KFW)-ны хөрөнгө оруулалтаар Байгаль орчин аялал, жуулчлалын яаманд хэрэгжиж буй “Биологийн олон янзын байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” төсөл хэрэгжлээ.

УЛСЫН ТӨРӨЛЖСӨН ОЛИМПИАДЫН II ДАВААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

2023-2024 оны хичээлийн жилийн Улсын төрөлжсөн олимпиадын II-ын даваа 01 дүгээр сарын 24-27-ны өдрүүдэд Аймгийн Боловсрол шинжлэх ухааны газарт зохион байгуулагдлаа.

ӨЛЗИЙТ СУМЫН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА.

Сумын Онцгой комиссын 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 2 дугаар хуралдаанаар дараах шийдвэрийг гаргалаа. 1. Хичээл сургалтын үйл ажиллагааг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хойшлууллаа.

БАГИЙН ТӨВ РҮҮ ЗАМ ГАРГАН АЖИЛЛАЖ БАЙНА.

Аймгийн Онцгой комиссын ажлын хэсэг өнгөрсөн 7 хоногт суманд ирж өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцан зудын эрсдэл, даван туулах арга хэмжээний талаар мэргэжил арга зүйн санал солилцсоны үр дүнд сумын Онцгой комисстой хамтран дараах маршрутын дагуу зам гаргахаар шийдвэрлэсэн.

СУМЫН ОНЦГОЙ КОМИСС “БАРУУН БУЛГААС ӨЛЗИЙТ СУМ” ХҮРТЭЛ 2 ДАХЬ УДААГАА ЗАМ ГАРГАЖ АЖИЛЛАЛАА.

Сумын Онцгой комиссын шийдвэрээр Баруун булгаас сум хүртэл замын цасыг хагалж, зам гаргах ажлыг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мэжик бридж” ХХК-ний ковшийг ашиглан хамтран зохион байгуулж байна.

ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА.

Сумын Засаг даргын зөвлөлийн Анхдугаар хуралдааныг 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 9 гишүүний ирцтэй танхимаар хуралдаж, дараах 2 асуудлыг хэлэлцэв. Хурлаар сумын аюулгүйн нөөцөд байгаа өвсний үнэ ханш, квот тогтоож, худалдан борлуулах талаар:

"ТЭМЭЭНИЙ ӨВ СОЁЛЫН БАЯР" ЭВЕНТ АРГА ХЭМЖЭЭ

"ТЭМЭЭНИЙ ӨВ СОЁЛЫН БАЯР" ЭВЕНТ тун удахгүй  Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, тэмээн сүргийг өсгөн үржүүлэх, тэмээтэй холбоотой зан үйлийг сурталчлан, өвлүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Өлзийт сумын Засаг даргын Тамгын газар хамтран “ТЭМЭЭНИЙ ӨВ СОЁЛЫН БАЯР” арга хэмжээг 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулна.

ЦАХИМ ЗАЛИЛАНГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ.

Цахим залилангаас урьдчилан сэргийлж таны дотны найз нөхөд, ах, дүү, хамаатан садангийн тань фэйсбүүк хаягнаас таны хаяг руу мөнгө зээлэх талаар хүсэлт ирсэн тохиолдолд тухайн мөнгө хүссэн хүнтэй утсаар холбогдож нягталсны дараа мөнгө шилжүүлэх эсэхээ шийдвэрлэнэ үү.

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДЭЭД, ОДОН МЕДАЛИАР ШАГНАГДЛАА.

17-р жарны "Хилэнт эх" хэмээх модон Луу жилийн босгон дээр Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга Б.Болдбаатар, Нийгмийн даатгалын байцаагч Г.Уранчимэг нар Төрийн захиргааны жинхэнэ алба хаагчаар төрсөн нутагтаа, төрийн албанд 35 жил тогтвор суурьшилтай ажиллаж, төр засагтаа хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор энгэрээ мялааж, түмэн олондоо хүндлэгдлээ. Та бүхэндээ баяр хүргэж ажлын амжилт хүсье.

“БАРУУН БУЛГААС ӨЛЗИЙТ СУМ” ХҮРТЭЛ СААДГҮЙ ЗОРЧИХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭН ЗАМ ГАРГАЖ АЖИЛЛАЛАА.

Зудын эрсдэлийн үнэлгээг үндэслэн сумын Онцгой комиссын Шуурхай штабын шийдвэрээр Баруун булгаас сум хүртэл замын цасыг хагалж, зам гаргах ажлыг  сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мэжик бридж” ХХК-ний ковшийг ашиглан хамтран зохион байгуулж байна.

САЙН ҮЙЛСИЙН ХҮРЭЭНД

2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Өлзийт суманд зохион байгуулагдсан "Дээлтэй монгол хүндэтгэлийн цэнгүүн"-ний үеэр Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч уран хатгамалч оёдолчин Ш.Дашням "Үндэсний хувцсаа өмсөж хэвших" уриалгыг хэрэгжүүлэн 4 дүгээр багийн иргэн У.Оюуны хоёр ихэр ач нарт өөрийн урлаж оёсон монгол цамцыг бэлэглэлээ. Мөн багийн Засаг дарга У.Гантогтох хүнсний бүтээгдэхүүн гардуулав.  

МОНГОЛ ҮНДЭСНИЙ ДЭЭЛ ХУВЦСАА ЭРХЭМЛЭН ДЭЭДЭЛЖ “ДЭЭЛТЭЙ МОНГОЛ” ХҮНДЭТГЭЛИЙН ЦЭНГҮҮН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Дундговь аймгийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/02 дугаар захирамжаар Монгол үндэсний бахархал, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй "Үндэсний дээл хувцсаа өмсөж хэвших" уриалгад нэгдэж сумын Соёлын төвөөс дараахь үйл ажиллагааг зохион байгууллаа.

ӨВЛИЙН БЭЛЧЭЭРИЙН ЯВУУЛ СУДАЛГААНЫ АЖИГЛАЛТЫГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ.

Монгол Улсын Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Өвлийн бэлчээрийн явуул судалгааны ажиглалтыг 2024 оны 01 дүгээр сарын 11, 12, 14, 15-ны өдрүүдэд сумын Цаг уурын харуулын ажиглагч О.Буяндэлгэр хөдөөгийн 5 багийн нутаг дэвсгэрт тогтоосон 6 цэгт хэмжилт судалгааг хийж гүйцэтгэсэн байна.

"Үндэсний дээл хувцсаа өмсөж хэвших" уриалгад нэгдлээ.

Дундговь аймгийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/02 дугаар захирамжаар Монгол үндэсний бахархал, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй "Үндэсний дээл хувцсаа өмсөж хэвших" уриалгад нэгдлээ.

2024 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн МОНГОЛ УЛС ДАЯАР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛСЭН ХУУЛИЙН ЗААЛТУУДЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

1.    Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөг болно. 2.    Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 10 дугаар сарын 13-ны 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 660 мянган төгрөгөөр шинэчилсэн юм. 3.    Малчдын НДШ-ийн 50 хувийг төр төлнө.

УРИАЛГА ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2024 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 02-НЫ ӨДРИЙН А/02 ДУГААР ЗАХИРАМЖИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

Дундговь аймгийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/02 дугаар захирамжаар Монгол үндэсний бахархал, өв соёлоо түгээн дэлгэрүүлж, Монгол соёлын дархлааг бий болгох зорилгоор үндэсний дээл хувцсаа сар бүрийг 3 дахь 7 хоногийн лхагва гаригт өмсөж хэвшүүлж залуу хойч үедээ өвлүүлэн уламжлахыг албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд уриалж байна.

ЦАХИМ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ!!!

Орчин үеийн техник, технологийн дэвшил хөгжлийн шинэ боломж олгохын зэрэгцээ нийгмийн бусад сөрөг үзэгдлүүдийг ч дагуулсаар байна. Тэдгээрийн нэг нь “цахим” гэмт хэрэг юм.

АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬ

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 3 дугаар бүлэг Согтууруулах ундааны хэрэглээнд тавих шаардлага 7 дугаар зүйл: Согтууруулах ундаа хэрэглэх, худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох зүйл 7.2.2 дахь заалт 21 нас хүрээгүй, эсхүл согтуу хүнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх

2024 ОНЫ ЦЭРГИЙН ТОО БҮРТГЭЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

Аймгийн хэмжээнд Цэргийн бүртгэлийг 2024 оны 01 дүгээр сарын 03-31-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Цэргийн бүртгэлээр хүнс болон эд хэрэгслийн тооцоо, цэргийн дайчилгааны даалгавар, орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжүүдийн оногдуулан данслагдсан бэлтгэл үүрэгтэн, авто техник өөрөө явагч хэрэгсэл, ангийн буу зэргийг нэг бүрчлэн бүртгэн тоолж баталгаажуулах юм.

“ЗУУН ЖИЛИЙН ӨЛЗИЙТ – ЗУУН ЖИЛИЙН ДУРСАМЖ” ТӨГСӨГЧДИЙН "АНХДУГААР СПОРТЫН БАГА НААДАМ" ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Дундговь аймгийн Өлзийт сумын 100 жилийн ойн төлөвлөгөөт ажлын хүрээнд: Үе үеийн төгсөгчдийн харилцаа холбоог сайжруулах, спортын эерэг нөлөөг түгээн дэлгэрүүлэх, эрүүл спортлог амьдралын хэв маягийг сурталчлах зорилгоор “Зуун жилийн Өлзийт-Зуун жилийн дурсамж” төгсөгчдийн “Анхдугаар спортын бага наадам”-ын волейбол, сагсны шидэлт, дартс, шатар зэрэг 4 төрөлт тэмцээнийг ахмад, дунд, залуу үе гэсэн насны ангилалаар амжилттай зохион байгууллаа.  

ХАЛТИРГАА ГУЛГААНААС СЭРГИЙЛЦГЭЭЕ.

Цас их орсны улмаас замын зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүссэн тул иргэдийн эрүүл мэндэд хохирол учрахаас урьдчилан сэргийлж төрийн байгууллагууд хуваарьт засмал замын цас, мөсийг 2 дахь удаагаа цэвэрлэж нийт 69 төрийн албан хаагч оролцлоо.

СУМЫН ОНЦГОЙ КОМИССООС АРД, ИРГЭД, МАЛЧИД, ТЭЭВЭРЧДИЙН АНХААРАЛД:

Өвөлжилт хүндэрч сумын нийт нутаг дэвсгэрийн 90% нь цасан бүрхүүлтэй болж цагаан зуд нүүрлэж цаг агаарын онцгой нөхцөл байдал үүсээд байгаа тул Онцгой комиссоос анхааруулж байна.  

ӨЛЗИЙТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР “ӨӨРЧЛӨЛТИЙГ ӨӨРӨӨСӨӨ” 28 АЯНЫГ ӨРНҮҮЛЛЭЭ.

“Боловсролын чанар хүртээмжийг сайжруулан иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх” жилийн хүрээнд: Засаг даргын Тамгын газарт “Өөрчлөлтийг өөрөөсөө” 28 хоногийн аян өрнүүлэн

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ АРВАН ТАВДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА.

Дундговь аймгийн Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит арван тавдугаар хуралдаан 2023.12.18-ны өдөр 76.1%-ийн ирцтэйгээр хуралдаж дараахь асуудлыг хэлэлцлээ.

ДУНДГОВЬ АЙМГИЙН ӨЛЗИЙТ СУМЫН ШУУРХАЙ ШТАБ АЖИЛЛАЖ БАЙНА.

Сумын Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/174 дүгээр захирамжаар Шуурхай штабыг 9 хүний бүрэлдэхүүнтэй томилсон. Шуурхай штабын 98187702 утасны дугаарыг сумын цахим хаягт байршуулан иргэдэд түгээж байна.

“ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН”-Д ОРОЛЦЛОО.

Дундговь аймгийн “Хүний хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд худалдаа үйлчилгээний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, харилцан туршлага солилцох түншлэл тогтоох зорилгоор 12 дугаар сарын 12-ны өдөр Мандалговь хотод зохион байгуулагдсан “Худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн зөвлөгөөн”-д тус суманд худалдаа үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүд болон 6 нэрийн дэлгүүрийн худалдагч нар идэвхтэй хамрагдлаа.

2023 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН МАЛ, ТЭЖЭЭВЭР АМЬТДЫН ТООЛЛОГО 2023 ОНЫ 12-Р САРЫН 07-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛЛЭЭ. 

Малчид, болон мал бүхий иргэд малаа тооллогод бэлэн байлгах, тавиул алдуул, отроор өөр аймаг сумын нутагт яваа малыг тооллогод орхигдуулахгүй хамруулахад анхаарна уу.  Малын хөлийн татвар, хог хаягдлын татвар, нохойн татварыг төвлөрүүлэх, бэлчээрийн даац багтаамж, өвөлжилтийн нөхцөл байдал, цэргийн тоо бүртгэлийн талаар цаг үеийн мэдээллийг хүргэх юм.

2023 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН МАЛ, ТЭЖЭЭВЭР АМЬТДЫН ТООЛЛОГЫН АЖЛЫН ХЭСЭГ ТОМИЛОГДЛОО.

Сумын Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/171 дүгээр захирамжаар Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын ажлын хэсгийг томилж, 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн зохион байгуулахаар 6 багт 6 ажлын хэсэг гарч мал тооллогын ажлыг явуулахаар боллоо.

БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАР ЗӨӨВРИЙН КОМПЬЮТЕРООР ХАНГАГДЛАА.

Аймгийн Засаг даргын Тамгын газар, Статистикийн хэлтэс хамтран 11 дүгээр сарын 30-нд зохион байгуулсан сургалтад багийн Засаг дарга нар хамрагдлаа.

ЗОЛБИН НОХОЙ УСТГАЛЫН АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

2023 оны 12 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 31-нийг хүртэл золбин нохой устгах ажлыг гэрээгээр гүйцэтгүүлж байна. Одоогоор 31 нохой устгаад байна.

"ӨЛЗИЙТИЙН ӨГӨХ ӨДӨР"

ӨЛЗИЙТИЙН ӨГӨХ ӨДӨР" Өлзийт сумын Засаг дарга Б.Гасрандоржийн санаачилгаар 2021 оноос эхлэн жил бүрийн 11 дүгээр сарын 30-ны өдрийг “ӨЛЗИЙТИЙН ӨГӨХ ӨДӨР” болгон тэмдэглэж байхаар сумын Засаг даргын зөвлөлийн хурлаар шийдвэрлэсэн билээ.

"ӨЛЗИЙТИЙН ӨГӨХ ӨДӨР"

2023 оны 11 дүгээр сарын 30 "Өлзийтийн өгөх өдөр" хүмүүнлэгийн сайн үйлсийн хүрээнд: Сумын Засаг даргын зөвлөлийн хурлын шийдвэрээр Өлзийт сумын сумын 6 дугаар багийн иргэн 3 ихэр хүүхэд төрүүлсэн Мягмарын Цэрэнлхамд 3,000,000 төгрөг олгохоор шийдвэрлэлээ.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЗӨВЛӨГӨӨН, ТӨРТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ, ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Өлзийт сумын "Өнгөрсөн зууны туршлага, Ирэх зууны төлөвлөлт" Төрийн албан хаагчдын зөвлөгөөнийг 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Сумын ИТХ-ын дарга Д.Жаргалсайхан, Засаг дарга Б.Гасрандорж нар зөвлөгөөнд оролцож байгаа төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ.

“ҮНДЭСНИЙ БИЧГИЙН ХӨТӨЛБӨР”-ИЙН ХҮРЭЭНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Төрийн албан хаагчдын Үндэсний бичгийн мэдлэг чадварыг ахиулах зорилгоор анхан болон дунд шатны үндэсний бичгийн сургалтыг 1 модуль буюу 24 цагаар 11 дүгээр сарын 01-нээс эхлэн зохион байгууллаа. Тус сургалтад анхан шат-34, дунд шат- 12 албан хаагч суралцаж, шалгалтаа амжилттай өгсөн суралцагчдын “БАТЛАМЖ”-ийг гардууллаа.

ХАЛТИРГАА ГУЛГААНААС СЭРГИЙЛЦГЭЭЕ.

Цас их орсны улмаас замын зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүссэн тул иргэдийн эрүүл мэндэд хохирол учрахаас урьдчилан сэргийлж төрийн байгууллагууд хуваарьт засмал замын цасыг цэвэрлэлээ.

АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРААС ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь сум орон нутагт учирч болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх бэлтгэл бэлэн байдал, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн, гамшгаас хамгаалах хүч, хэрэгслийн бэлтгэл, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэлээ.

АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРААС ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Сургуулийн үеэр Хээрийн штаб байгуулан, эрүүл мэндийн төвд 10 ор дэлгэж, газар хөдлөлт, хүн, мал амьтны гоц халдварт өвчин, хүчтэй цасан шуурга, зудын нөхцөл байдлыг үнэлэх зэрэг Оперативын 3 цагийн байдал дээр сумын онцгой комисс, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн өгөгдлийн дагуу ажиллаж даалгаврыг гүйцэтгэлээ.

АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРААС ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах чиглэлээр сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний шийдвэр гаргах явцад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, аюул, осол тохиолдсон үед гарах хүндрэл, бэрхшээл, бэлтгэл, бэлэн байдлыг хангах бодлогын хүрээнд зохион байгууллаа.

“ДУНДГОВЬ БАГА ОЛИМП – 2023”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

2023 оны 11 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд Мандалговь хотноо зохион байгуулагдсан “БАГА ОЛИМП-2023” спортын наадамд Засаг даргын орлогч Х.Шинэбаатараар ахлуулсан 43 тамирчин 8 төрөлд өрсөлдөж амжилттай оролцлоо.

100 ЖИЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ

2024 онд болох сумын 100 жилийн ойн бэлтгэл, зохион байгуулалтын ажилтай холбоотой уулзалт, ярилцлагыг 2023 он дуустал 14 хоногт нэг удаа 16:00-18:00 цагийн хооронд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

ДЭЛ УУЛЫН УЛААН ЯМААНЫ СУДАЛГААНЫ АЖИЛ ХИЙГДЛЭЭ.

Сумын Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.6-д тусгагдсаны дагуу “Дэл уулын улаан ямааны омог батлуулж, ямааны чанарыг сайжруулах брэнд бий болгох зорилгоор 2023 оны Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал аж ахуйн судалгааны байгууллагатай хамтран 2 дахь жилийн намрын судалгааны болон хэмжилт, жигнэлтийн ажлыг хийж гүйцэтгээд байна.

"МАЛ АЖ АХУЙН САЛБАР ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮД”-ИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТАД ӨЛЗИЙТ СУМААС 27 ЭМЭГТЭЙ ОРОЛЦЛОО.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Дундговь аймаг дахь салбар хамтран “Мал аж ахуйн салбар дахь эмэгтэйчүүд” чуулга уулзалтыг 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулсан билээ.

“УДАМ СУДРАА МЭДЭЖ, УГИЙН БИЧГЭЭ ХӨТӨЛЦГӨӨЕ” УРИАЛГАТАЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Сумын 800 өрхөөс 295 өрх угийн бичиг хөтөлж байгаа нь нийт өрхийн 36,8 хувийг эзэлж байна. Иргэдэд угийн бичгийн талаар хийсэн сургалт сурталчилгааны мэдээлэл Үүнд: “Малчдын зөвлөгөөн-2023 үйл ажиллагааны үеэр 300 гаруй иргэнд “Удам судраа мэдэж, угийн бичгээ хөтөлцгөөе” уриалгатай сургалт хийж, 100 ширхэг гарын авлага тараасан.

ӨЛЗИЙТ СУМЫН “МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН-2023”

Адуу, тэмээний тамганы ёслол” сумын 100 жилийн ойд зориулан малчдын тамганы дардас бүхий соёлын өв бүтээх ёслолд 100 гаруй малчин тамганы дардасаа соёлын өв болгон үлдээж Соёлын өвд бүртгүүлэн хадгалууллаа.

ӨЛЗИЙТ СУМЫН “МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН-2023”

9. “Гойд ашиг шимт бог малын хээлтүүлэгч” шалгаруулах үэзсгэлэн зохион байгууллаа. "Ашиг шимт бог мал"-ын хээлтүүлэгч шалгаруулалтад: Шилмэл хуц Тэргүүн байр 2 дугаар багийн малчин С.Батдэлгэрийн Хар халзан хуц, Шилмэл хуц Дэд байр 4

ӨЛЗИЙТ СУМЫН “МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН-2023”

“Өлзийт үзэсгэлэн худалдаа-2023”-нд 24 үйлдвэрлэгч сүү, цагаан идээ, гар урлал, модон эдлэл, гэрийн оосор бүч, эмийн ургамлын төрлөөр оролцож, бүтээгдэхүүнээ зах зээлийн үнээр борлуулж өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлан таниулж өрхийн орлогоо нэмэгдүүлсэн байна.

ӨЛЗИЙТ СУМЫН “МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН-2023

Аймгийн ХХААГ-ын Мал үржлийн албаны дарга Ж.Батбилэг “Малын үйлдвэр угсаа, ашиг шимийг нэмэгдүүлэх” сургалт

ӨЛЗИЙТ СУМЫН “МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН-2023”

Судлаач, сэтгүүлч, цаг уурч Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Шагдарсүрэн “Хамжихгүй бол амжихгүй” 2023-2024 оны өвлийн хүйтний

ӨЛЗИЙТ СУМЫН “МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН-2023”

Малчдын зөвлөгөөний шагналын хур бууж Хөдөө аж ахуйн “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр 6,

ӨЛЗИЙТ СУМЫН “МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН-2023”

Малчдын зөвлөгөөнд УИХ-ын гишүүн Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд С.Батболд хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүлж,

ӨЛЗИЙТ СУМЫН “МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН-2023”

Өлзийт сумын 2023 онд дэвшүүлсэн “Боловсролын чанар хүртээмжийг сайжруулан, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн нэмэгдүүлэх”

3000 ШИРХЭГ ЗАГ МОД ТАРИЛАА.

Дундговь аймгийн Өлзийт суманд орших улсын тусгай хамгаалалттай Загийн усны хоолойд заган ойг өргөжүүлэх, элсний нүүдлийг сааруулах зорилгоор улсын төсвийн 7,500,000 төгрөгийн хөрөнгөөр 3000 ширхэг бортоготой заг модыг 3 га талбайд Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Сум дундын ойн ангийн албан хаагчид 2023 оны 10 дугаар сарын 23-26-ны хооронд тарилаа.

СУМЫН ЛХАМ САХИУС ТАХИХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Жил бүр уламжлал болгон тахидаг "ЛХАМ САХИУС" тахих ёслолын үйл ажиллагаанд сумын иргэд сүсэгтэн олон өргөнөөр оролцлоо. Хамтран ажилласан байгууллагууд болон хандив өргөсөн ард иргэд даган баяссан сүсэгтэн олон та бүхэндээ талархал илэрхийлье.

ЗҮҮН БҮСИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2023 оны 10 дугаар сарын 06-07 өдрүүдэд Дундговь аймгийн Дэрэн суманд "Зүүн бүсийн төрийн албан хаагчдын зөвөлгөөн" зохион байгуулагдаж 7 сумын 130 гаруй төрийн албан хаагч оролцлоо. Зөвлөгөөнд Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг оролцож төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ.

"ӨЛЗИЙТ СУМАНДАА ҮЙЛДВЭРЛЭЕ"

"Дундговь түншлэл-2023" үзэсгэлэн худалдаа 9 сарын 21-22-ны өдрүүдэд Дундговь аймагт зохион байгуулагдаж байна.

СУМЫН 100 ЖИЛИЙН ОЙН ЗУРАГ АВАЛТ

Сумын 100 жилийн ойн зураг авалтын хэсгээс

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАН ТЭМДЭГ ТЭМДЭГЛЭГЭЭГ ШИНЭЧЛЭХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ.

Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Цагдаагийн хэсгийн алба хаагчид санаачлан ААН, ЗДТГ, Хамтарсан багийн гишүүд дэмжин зардлыг шийдвэрлэж төв зам дагуу 6 ширхэг хүүхдийн макет, Цагдаагийн 1 ширхэг макет, нарны гэрлээр өөрийгөө цэнэглэдэг замын 2 маяак төв зам дагуу байршуулж 1,300,000 төгрөгийн тохижуулалтын ажил хийгдлээ.

ХУДГИЙН ЦАХИМЖУУЛАЛТ

2023 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар “6 дугаар багийн төв ус түгээгүүрийн 1-р худгийг цахимжуулах” ажил хийгдлээ.

ГҮН ӨРӨМИЙН ХУДАГ ГАРГАХ АЖИЛ

2023 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хөдөөгийн багуудад инженерийн хийцтэй гүн өрмийн худаг гаргах ажил хийгдлээ.

ХОРШООГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ

2023 онд Хоршоог хөгжүүлэх сангаас зээл авч төсөл хэрэгжүүлж буй хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн үйл ажиллагаатай танилцаж, төслийн хэрэгжилт, мөн төсөл зохих журмын дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавьж зөвлөмж өгч ажиллалаа.

Бог мал угаалгын банн барих

Өлзийт сумын 1-р багийн нутагт Хөтөлд ОНХС-н хөрөнгөөр /Малын тоо толгойн албан татвар/ 20 сая төгрөгийн өртгөөр хийгдэх “Бог мал угаалгын банн барих” ажлыг төслийн гүйцэтгэгч

"СОЁЛЫН СЭРГЭЛТ-"2023

"Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд Монгол Улсын Соёлын яам улс орон даяар “Соёлын сэргэлт-2023” аяныг өрнүүлж байна.

Соёлын сэргэлт-2023" Дундговь аймгийн Өлзийт сум

"Соёлын сэргэлт-2023" Өлзийт суманд 2023.06.14-15 ний өдрүүдэд болох тул Соёлын төвд Гар урлалын бүх төрөл болон хоол үйлдвэрлэл эрхлэгч иргэд үзэсгэлэн гаргаж худалдаа хийх боломжтой. Сонирхсон иргэд холбогдоно уу? Лавлах утас - 89117691, 88700262, 88045720

СТРАТЕГИЙН КОМАНД ШТАБЫН ДАДЛАГА СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар хамтран анх удаагаа зохион байгуулсан дадлага сургууль 06 дугаар сарын 07-09-ний өдрүүдэд 72 цагийн хугацаанд зохион байгуулагдлаа..

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛЫГ ОЛОН НИЙТЭД ТАНИУЛАХ, ГАМШГИЙН АЮУЛЫГ ЗАРЛАН МЭДЭЭЛЭХ ДАДЛАГА СУРГУУЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Газар хөдлөлтийн аюулыг олон нийтэд таниулах, газар хөдлөлтийн аюул тохиолдсон үед нутгийн захиргааны байгууллага, онцгой комисс, хувийн хэвшил, иргэдийн үүргийг тодорхой болгох

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ЭЦЭГ, ЭХИЙН ЗӨВЛӨЛӨӨС “ХҮҮХДЭДЭЭ ХАМГИЙН САЙН СОНСОГЧ НЬ БАЙГААРАЙ” 7 ХОНОГИЙН АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

"Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдөр”-ийг тохиолдуулан Засаг даргын Тамгын газрын Эцэг, эхийн зөвлөлөөс “ХҮҮХДЭДЭЭ ХАМГИЙН САЙН СОНСОГЧ НЬ БАЙГААРАЙ” 7 хоногийн аяны хүрээнд:

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД “ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР”-Т ЗОРИУЛАН МЭНДЧИЛГЭЭ ДЭЮШҮҮЛЛЭЭ.

Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах баярт оролцож буй хүүхэд багачуудад Засаг даргын Тамгын газар, Ерөнхий боловсролын сургууль, Эрүүл мэндийн төв, Цэцэрлэг, Соёлын төвийн албан хаагчид мэндчилгээ дэвшүүлж бэлэг барьлаа.

"ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР" -ИЙН ТЭМЦЭЭН УРАЛДААН

Засаг даргын Тамгын газар, Ерөнхий боловсролын сургууль, Эрүүл мэндийн төв, Цэцэрлэг, Соёлын төв, Хаан банк, Төрийн банк, Ахмадын хороо, Эмэгтэйчүүдийн зөвлөл, Залуучуудын зөвлөл, Аж ахуйн нэгжүүд

"ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР" УНАДАГ ДУГУЙНЫ УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Сумын Эрчүүдийн холбооноос Ерөнхий боловсролын сургуулийн 1-9 дүгээр ангийн хүүхдүүдийн дунд насны ангилалаар эрэгтэй, эмэгтэй төрлөөр мөн цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд унадаг дугуйны уралдааныг зохион байгуулж 39 хүүхэд оролцож эхний 3 байрыг шалгаруулан шагнаж урамшууллаа.

"ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР" БАЯРЫН ҮЕЭР ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Соёлын төвийн хөгжмийн багш, морин хуурын дугуйлангийн багш Б.Ууганбаяр Монголын Сурагчдын Холбооны “Шилдэг багш” медаль, бага ангийн багш С.Отгонмаа Монголын Залуучуудын Холбооны

ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР “ЗАЙРМАГНЫ БАЯР” БОЛЛОО

Сумын 2023 онд дэвшүүлсэн “Боловсролын чанар хүртээмжийг сайжруулан, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх жил” болгон зарласан зорилтын хүрээнд:

"ХҮҮХДЭЭ СОНСЪЁ, ХАМГААЛЪЯ” УРИАН ДОР "ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР"-ИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.“

Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Сумын Хамтарсан баг, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Засаг даргын Тамгын газрын Эцэг эхийн зөвлөлөөс хамтран зохион байгуулсан "ХҮҮХДЭЭ СОНСЪЁ, ХАМГААЛЪЯ”

Нийтийн эзэмшлийн гудамж талбайд бүх нийтийн их цэвэрлэгээ хийгдлээ.

Сумын төвийн хүрээлэн буй орчны өнгө үзэмжийг сайжруулах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл орчинд ая тухтай ажиллаж амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх ажлын хүрээнд:

Цагдаагийн хэсэгт байршуулсан Сумын төвийн хяналтын камерын хяналтын системээр хэрэг зөрчлийг илрүүллээ.

2023 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 17 сая төгрөгийн өртөгөөр "Сумын төвийн камержуулалт"-ын ажил хийгдсэний үр дүнд албан байгууллага, аж ахуйн нэгж,

20213 оны Техникийн хяналтын улсын үзлэг тооллого, албан татвар, төлбөр хураах ажил зохион байгуулагдлаа.

Өлзийт сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн эзэмшилд байгаа бүх төрлийн автотээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, техникийн хяналтын улсын үзлэг тооллого, албан татвар, төлбөр хураах ажил зохион байгуулагдаж  271 тээврийн хэрэгсэл хамрагдлаа.

Э.Энхболд багийн Засаг дарга нарт өнгөт принтер, 1 хайрцаг бичгийн цаас гардууллаа.

Өлзийт сумын 2 дугаар багийн иргэн Эрдэнээгийн Энхболд өөрийн гэр бүлд тохиолдсон хүнд үеийг даван туулахад сэтгэлийн дэмжлэг үзүүлсэнд

Дундговь аймгийн Политехник коллежийн "Мэргэжил сурталчлах өдөрлөг"

2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Өлзийт суманд зохион байгуулагдсан Дундговь аймгийн Политехник коллежийн "Мэргэжил сурталчлах өдөрлөг"-т Ерөнхий боловсролын сургуулийн 8, 9 дүгээр ангийн 29 суралцагч, 35 төрийн албан хаагч, иргэд хамрагдлаа.

2023 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИЙН МОД ТАРИАЛАЛТААР 1000 УЛИАС, 200 БУЙЛС СУУЛГАЦ МОД ТАРЬЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод”, үндэсний хөдөлгөөн, “Дундговио ногооруулъя” хөтөлбөр “Сумаа ногооруулъя” төслийн хүрээнд: 2023 оны 05 дугаар сарын 15-наас Өлзийт сумын төвийг ногооруупах, цөлжилтийг сааруулах, хүрээлэн буй орчны өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор

"ТӨЛӨӨЛӨГЧИЙН ӨДӨРЛӨГ БОЛОН НОМ ХАНДИВЛАХ САЙХАН " АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Дундговь аймгийн Иргэдийн төлөөлөгчийн өдөрлөг болов.

ОТОРЛОЖ БУЙ МАЛЧИН ӨРХҮҮДТЭЙ УУЛЗАЖ, ХАВАРЖИЛТЫН БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА

Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг дарга Б.Гасрандорж, 1,2-р багийн Засаг дарга Б.Мөнхцэцэг, П.Алтанцэцэг, 5-р багийн эмч С.Энхтөр, жолооч О.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Сайнцагаан, Дэрэн сумдын нутагт оторлож буй 46 малчин өрхүүдээр

"АЛСЫН ХАРАА 2050" СУРГАЛТ

Сумын Засаг даргын А/01 захирамжаар боловсролын чанар хүртээмжийг сайжруулах, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх жил болгон зарласантай холбогдуулан тус ажлын хүрээнд

"МУЗЕЙН ТОГТВОРТОЙ БАЙДАЛ БА САЙН САЙХАНЫ ТӨЛӨӨ" ҮЗЭСГЭЛЭН БОЛОВ.

МУАЖ.Н.ДАГИРАНЗЫН НЭРЭМЖИТ СОЁЛЫН ТӨВИЙН ОРОН НУТАГ СУДЛАХ ТАНХИМТАЙ ТАНИЛЦАН ЗААВАР ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ ЗӨВЛӨН ТУСЛАХААР АЖИЛЛАА. 

ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЛБАЙГ ӨРГӨТГӨЛӨӨ

БНСУ болон Цаг уурын хамтын ажиллагааны хүрээнд Дундговь аймгийн Өлзийт суманд цаг уурын иж бүрэн автомат станц суурилуулах болсонтой холбогдуулан шинжилгээний талбайг дэлхийн стандарт 20х16 хэмжээтэй болгож томсгож өргөжүүллээ.

ДУУ ХУУР-ӨВ СОЁЛ" ҮЗЭСГЭЛЭН

ДУУ ХУУР-ӨВ СОЁЛ" ҮЗЭСГЭЛЭН

ДЭЛХИЙН ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨДРӨӨР

"Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр"-өөр Төр нийгмийн зүтгэлтэн Д.Батсүхийн нэрэмжит номын санд төрөл бүрийн тогтмол хэвлэлүүдээр тогтмол хэвлэлийн үзэсгэлэн зохион байгууллаа. Та бүхэн хэрэгтэй мэдээллээ түүнээс авах бүрэн боломж байна.

"ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛЫН ӨДӨР-Т ЗОРИУЛАН

“Үндэсний бичиг, соёлын өдөр”-т зориулан та бүхэндээ Өлзийт сусын ЕБС-ийн сурагчдын бүтээлээс толилуулж байна.

Цагаан суваргын аялал жуулчлалын бүсийн ерөнхий төлөвлөгөөний танилцуулга

Цагаан суваргын аялал жуулчлалын бүсийн ерөнхий төлөвлөгөөг гүйцэтгэж буй “НАРТ ДИЗАЙН” ХХК-ний төлөөлөл орон нутагт ирж тус ерөнхий төлөвлөгөөг ИТХ-ын төлөөлөгч, төрийн албан хаагчид, иргэдэд танилцуулж иргэдийн саналыг сонслоо.

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАЖ БУЙ 5-16 НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙГ ШҮДНИЙ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЛАА

2023 оны 4 дүгээр сарыэ 29-ний өдөр "ЗОННЕ" шүдний эмнэлэг цэцэрлэг, сургуульд хамрагдаж байгаа 5-16 насны хүүхдүүдийг шүдний эмчийн үзлэгт хамрууллаа.

ӨЛЗИЙТ СУМЫН ЗАСАГ ДАРГА "#ЗОННЕ" ШҮДНИЙ ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТРАН САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2023 онд "Өсвөр үе, хүүхдийн амны хөндийн өвчлөлгүй сум" болох зорилгоор Монголын анхдагч хувийн шүдний "ЗОННЕ" эмнэлэгтэй сумын Засаг дарга Б.Гасрандорж хамтран САНАМЖ БИЧИГТ гарын үсэг зурж хамтын ажиллагаагаа эхлүүллээ.

ӨЛЗИЙТ СУМЫН ЗАСАГ ДАРГА "#ЗОННЕ" ШҮДНИЙ ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТРАН САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2023 онд "Өсвөр үе, хүүхдийн амны хөндийн өвчлөлгүй сум" болох зорилгоор Монголын анхдагч хувийн шүдний "ЗОННЕ" эмнэлэгтэй сумын Засаг дарга Б.Гасрандорж хамтран САНАМЖ БИЧИГТ гарын үсэг зурж хамтын ажиллагаагаа эхлүүллээ.

Өлзийт Эрүүл мэндийн төв

Та цусаа бэлэглэж олон хүний амийг авраарай гэж уриалж байна.Монгол хүн бүр эрүүл энх байх болтугай.

ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭ

“СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА, БАГШИЙН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭ" 2023 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 17-21-НИЙ ӨДРҮҮДЭД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ЯВЦЫН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ, ЗӨВЛӨН ТУСЛАХ ЗОРИЛГООР СУМДАД АЖИЛЛАЖ БАЙНА

Сумдын үйл ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэх, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр арга зүйн зөвлөгөө, зөвлөмжөөр хангах зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтсийн мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг Өлзийт суманд ажиллаж байна.

Дундговь аймгийн Өлзийт сумын Ерөнхий боловсролын сургуулийн “Эцэг эх, асран хамгаалагчдын” нээлттэй өдөрлөг боллоо.

Сургууль, багш, эцэг эх, асран хамгаалагчдын хамтын үйл ажиллагаа, оролцоог нэмэгдүүлэх мөн сургалтын орчин нөхцөл, сургалтын чанар, хүүхдийн хөгжил хамгааллын ажлыг танилцуулах зорилгийн хүрээнд амжилттай зохион байгууллаа.

СУМЫН ТӨВИЙН КАМЕРЖУУЛАЛТ

Ажлын нэр: “СУМЫН ТӨВИЙН КАМЕРЖУУЛАЛТ” Байршил: Дундговь аймгийн Өлзийт сум Гүйцэтгэгч: "САЙН КАМЕР” ХХК Хөрөнгө оруулалтын эх үүсвэр, төсөвт өртөг: Орон нутгийн хөгжлийн сан 17,000,000 төгрөг Ажлыг 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч тоног төхөөрөмжийг байнгын ашиглалтад орууллаа.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Гэр хорооллын цамхагт гэрэлтүүлэгийн ажил хийгдлээ.

Ажлын нэр: “ГЭР ХОРООЛЛЫН ЦАМХАГТ ГЭРЭЛТҮҮЛЭГ” Байршил: Дундговь аймгийн Өлзийт сум Гүйцэтгэгч: "САЙН КАМЕР” ХХК Хөрөнгө оруулалтын эх үүсвэр, төсөвт өртөг: ОНХСан 20,000,000 төгрөг Ажлыг 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч тоног төхөөрөмжийг байнгын ашиглалтад орууллаа.

Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар "Гурван үеийн ээжтэйгээ" фото зургийн уралдаан зохион байгуулав.

Соёлын төвийн номын сангаас зарласан "ГУРВАН ҮЕИЙН ЭЭЖТЭЙГЭЭ" цахим мэндчилгээний Тэргүүн байр Ж.Цагаан алтан медаль, бэлэг бэлгийн дээд "Ашигтай зөвлөгөө" хэмээх ном, дэд байр Ш.Оргодол мөнгөн медаль номын хамт, гуравдугаар байр Ё.Жуулжаал хүрэл медаль, номын хамт тус тус хүртсэн сайхан агшин байлаа.

2022 ОНЫ СУМЫН МЯНГАТ МАЛЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Сумын хэмжээнд мянгат малчнаар 12 малчин тодорлоо.

Их уншсан

ӨЛЗИЙТ СУМЫН ЕБС-ИЙН СУРАГЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН “СОДОН ИМИЖ” ЗАГВАР ЗОХИОН БҮТЭЭГЧИЙН ТЭМЦЭЭН

СЭГ ЗЭМ УСТГАХ, БУЛШЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

СЭГ ЗЭМ УСТГАХ, БУЛШЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

БИОТЕХНОЛОГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

"ХАТУУ ХАВРЫГ-ХАЛУУН СЭТГЭЛЭЭР” ХАНДИВЫН АЯНД НЭГДЭЖ ИВЭЭН ТЭТГЭГЧ МАЛЧДАД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ.

ӨЛЗИЙТ СУМЫН ЦЭЦЭРЛЭГИЙН ХАМТ ОЛОН “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” АЯНД НЭГДЛЭЭ.

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛЫГ ОЛОН НИЙТЭД ТАНИУЛАХ, ГАМШГИЙН АЮУЛЫГ ЗАРЛАН МЭДЭЭЛЭХ ДАДЛАГА СУРГУУЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“ХАТУУ ХАВРЫГ-ХАЛУУН СЭТГЭЛЭЭР” ХАНДИВЫН АЯНД НЭГДЭЖ МАЛЧДАД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ.

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХАМТ ОЛОН “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” АЯНД НЭГДЛЭЭ.

БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.