Өлзийт сум

Дундговь аймаг

Байгууллагууд

Өлзийт сумын ЕБС-ийн 3X3 сагсан бөмбөгийн сургуулий аварга шалгаруулах тэмцээн

Сургуулийн СОУЗ-ийн сурагчид санаачлан сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх зорилгийн хүрээнд амжилттай зохион байгууллаа.

Дундговь аймгийн зүүн бүсийн сумдын аварга шалгаруулах МИНИ-ВОЛЕЙБОЛ-ийн тэмцээн

2023.04.22-23-нд Дэрэн суманд зохион байгуулагдсан Зүүн бүсийн сумдын аварга шалгаруулах МИНИ-ВОЛЕЙБОЛ-ийн тэмцээнд Өлзийт Сумын Сургууль Дундговь -ийн 5 багийн 25 тамирчин багш дасгалжуулагч А. Ганзил, эцэг эх асран хамгаалагчдын хамт амжилттай оролцоод ирлээ

Монгол улсын хамгийн АНХНЫ АМНЫ ХӨНДИЙН ӨВЧЛӨЛГҮЙ СУМ

Зонне шүдний эмнэлэг нь Дундговь аймгийн Өлзийт суманд шүдний эмчилгээний кабинет үнэ төлбөргүй байгуулж, 5-16 насны хүүхдүүдийг хамруулан Монгол улсын хамгийн АНХНЫ АМНЫ ХӨНДИЙН ӨВЧЛӨЛГҮЙ СУМ болгохоор гэрээ байгуулан ажиллаж байна.

Яргуй-2023 аймгийн урлагийн бага наадамд амжилттай оролцлоо

Яргуй-2023 аймгийн урлагийн бага наадмын 2-р шатны шалгаруулалтад хөгжмийн багш Н.Алтанзул, хуурын багш Б.Ууганбаяр, бүжгийн багш М.Норжинцэрэн нарын удирдлаган доор Өлзийт сургуулийн 39 сурагч, ажилчид, эцэг эх асран хамгаалагчдын хамтаар амжилттай оролцлоо.

ИТГЭЛТЭЙ УТАСТАЙ БОЛЛОО

ИТГЭЛТЭЙ УТАС - 80572960

2023-2024 оны хичээлийн жилийн нээлт

2023-2024 оны хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаа буюу уламжлал болгон зохион байгуулдаг Дааганы уралдаан, Начин шонхор бөхийн барилдаан, Могжоохон даагатай жогжоохон хүү зэрэг уралдаан тэмцээн

Өлзийт сумын ЕБС-ийн “Сурагчдын нэгдсэн хурал”

Сурагчдын бүлгэмүүд нэгдэн “Сурагчдын нэгдсэн хурал” хийж дараах үйл ажиллагааг зохион байгуулав. Сурагчдын бүлгэмүүдийг танилцуулах Хүүхдийн эрх, үүргийг танилцуулах хуулийн хүрээнд Үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоох сургалт сургуулийн нэгдсэн сурагчдын дагаж мөрдөх журам гарган батлуулан ажиллав

Эцэг эх, асран хамгаалагч болон сурагчдын намрын нэгдсэн хурал

Эцэг эх, асран хамгаалагч болон сурагчдын намрын нэгдсэн хурлаар өнгөрсөн хичээлийн жилийн сургуулийн менежментийн төлөвлөгөөний үр дүн биелэлтийг багш ажилтан, суралцагч, эцэг эх асран хамгаалагчдын оролцоотойгоор хэлэлцэж энэ хичээлийн жилийн зорилго, хүсч буй хүүхдийн дүр төрх, тэргүүн зорилтоо дэвшүүлж сургалт, хүүхдийн хөгжил төлөвшлийн үйл ажиллагаагаа амжилттай зохион байгууллаа.

Дундговь аймгийн Зүүн бүсийн багш нарын “Хамтын ажиллагаа-Хариуцлага, үр дүн” уулзалт зөвлөгөөн

2023 оны 10 дугаар сарын 5-7 ны өдрүүдэд Дундговь аймгийн зүүн бүсийн 8 сургуулийн “Хамтын ажиллагаа-Хариуцлага, үр дүн” уулзалт зөвлөгөөн амжилттай болж өндөрлөлөө.

Дундговь аймгийн Өлзийт сумын Ерөнхий боловсролын сургуулийн “Урлагийн бага наадам”

Дундговь аймгийн Өлзийт сумын Ерөнхий боловсролын сургуулийн жил бүр уламжлалт Монгол улсын Тэргүүний уран сайханч дуу хөгжмийн багш  Н.Адьяабазарын нэрэмжит “Урлагийн бага наадам” амжилттай зохион байгуулав.

2023-2024 оны хичээлийн жилийн 1-р ангийн сурагчдын бэлтгэл хөтөлбөрийн тайлант өдөрлөг

С.Сугиржав багштай 1а ангийн хамт олон Бэлтгэл хөтөлбөрийн тайлант өдөрлөгөө хийж эцэг эх, асран хамгаалагчид, багш, сурагчдадаа танилцуулж, сурсан мэдсэнээ тайлагналаа.

Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл

Германы хөрөнгө оруулалтын зээлийн банкны санхүүжилттэй /KFW/ биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийг сургууль дээрээ амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

2023-2024 оны хичээлийн жилээс 3,4-р ангид Eduten, 5,6-р ангид Pearson платформ хэрэгжиж байна.

2023-2024 оны хичээлийн жилээс 3,4-р ангид Eduten, 5,6-р ангид Pearson платформ хэрэгжиж байна.

ЕБС-ийн 2023-2024 оны хичээлийн жилийн "Эцэг эх, асран хамгаалагчдын волейбол"-ын тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

ЕБС-ийн 2023-2024 оны хичээлийн жилийн "Эцэг эх, асран хамгаалагчдын волейбол"-ын тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тэмцээнийг эцэг эх, асран хамгаалагчид сургуулийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгын хүрээнд Н.Алтантуяа багштай 3а ангийн эцэг эхийн зөвлөл нь 1-9-р ангийн нийт 54 тамирчдыг оролцуулан зохион байгуулж явууллаа.

Дундговь аймгийн Өлзийт суманд “ҮНДЭСНИЙ БИЧГИЙН ХӨТӨЛБӨР”-ийн хүрээнд хийж гүйцэтгэсэн үйл ажиллагаа

Монгол улсын “Үндэсний бичгийн хөтөлбөр 3”-ийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд, 1. Монгол бичгийн хэрэглээний орчныг бүрэн бүрдүүлэх; 2. Монгол бичигт сургах ажлыг шинэ шатанд гаргаж, үр дүнд хүргэх; 3. Монгол бичгийн сургалт, судалгаа, сурталчилгааны ажлыг зохион байгуулах зорилт дэвшүүлэн сургуулийн МХБ-ийн багш С. Отгонмөнх голлон хариуцаж дараах ажлыг хийж гүйцэтгэлээ.

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН “ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ-2023” ТЭМЦЭЭН

Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Ерөнхий боловсролын сургуулийн “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд ерөнхий боловсролын сургуулийн өсвөрийн сэргийлэгч сурагчид, тэдний эцэг, эх, багш, нийгмийн ажилтныг татан оролцуулж, хамтын ажиллагааг сайжруулах

Өлзийт сумын ЕБС-ийн "Волейболын аварга шалгаруулах тэмцээн

Өлзийт сумын ЕБС-ийн "Волейболын аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗЫН БАЙДЛЫГ ХАМГААЛАХ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХ II, III” ТӨСӨЛ ХЭРЭГЖЛЭЭ.

Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн хүрээнд: Германы зээлийн банк (KFW)-ны хөрөнгө оруулалтаар Байгаль орчин аялал, жуулчлалын яаманд хэрэгжиж буй “Биологийн олон янзын байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” төслөөс Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүс Өлзийт сумын Ерөнхий боловсролын сургуульд 66 сая төгрөгийн өртөг бүхий “Эко кабинет”-ыг байгууллаа.

УЛСЫН ТӨРӨЛЖСӨН ОЛИМПИАДЫН II ДАВААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

2023-2024 оны хичээлийн жилийн Улсын төрөлжсөн олимпиадын II-ын даваа 01 дүгээр сарын 24-27-ны өдрүүдэд Аймгийн Боловсрол шинжлэх ухааны газарт зохион байгуулагдлаа.

Өлзийт сумын ЕБС-ийн хамт олон "Малчдадаа тусалъя" аянд нэгдэв

Өлзийт сумын ЕБС-ийн хамт олон "Малчдадаа тусалъя" аянд нэгдэж, 3-р багийн малчин С.Ренчинбямбын "Баруун хар толгой" хэмээх хаваржааны цасыг зөөж, цэвэрлэж өглөө.

ӨЛЗИЙТ СУМЫН ЕБС-ИЙН СУРАГЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН “СОДОН ИМИЖ” ЗАГВАР ЗОХИОН БҮТЭЭГЧИЙН ТЭМЦЭЭН

ӨЛЗИЙТ СУМЫН ЕБС-ИЙН СУРАГЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН “СОДОН ИМИЖ” ЗАГВАР ЗОХИОН БҮТЭЭГЧИЙН ТЭМЦЭЭН Сурагчдад гоо зүйн боловсрол өгөх, сурагчдын бүтээлч байдал сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх зорилгын хүрээнд зохион байгуулсан уг тэмцээнд сурагчид гоёлын болон авангард загвараар амжилттай оролцож мөн шилдэг загвар өмсөгчийг шалгарууллаа. Үүнд:

"Малчдадаа тусалъя" аян

Өлзийт сумын ЕБС-ийн багш, ажилчид "Малчдадаа тусалъя" аяны хүрээнд нэгдэж, нэг өдрийн цалин болох 1500000 төгрөгний үнэ бүхий зүйлийг сургуулийнхаа хандивлагч 40 малчин өрхөд сэтгэлийн дэм үзүүлэхээр сумын онцгой комисст хүлээлгэн өглөө

"Ахуйн гал түймрээс бид урьдчилан сэргийлж чадна" сэдэвт гар зургийн уралдаан

Өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн сурагчдаас 1-5-р ангийн сурагчдын дунд зохион байгуулсан "Ахуйн гал түймрээс бид урьдчилан сэргийлж чадна" сэдэвт гар зургийн уралдаан

Их газрын чулууны БЦГХ захиргаа нээлттэй мэдээллийн өдөрлөг зохион байгууллаа.

Их газрын чулууны БЦГХ захиргаа нээлттэй мэдээллийн өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгөөр: ✅️Гэрэл зургийн үзэсгэлэн Их газрын чулууны уулын амьтан, ургамал, биотехникийн үйл ажиллагааг харуулсан зургаар үзэсгэлэн гаргалаа.

ДУНДГОВЬ АЙМГИЙН МИНИ ВОЛЕЙБОЛЫН ЗҮҮН БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН

ДУНДГОВЬ АЙМГИЙН МИНИ ВОЛЕЙБОЛЫН ЗҮҮН БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН 2024оны 04 дүгээр сарын 05, 06 өдрүүдэд ӨЛЗИЙТ СУМАНД 3 НАСНЫ АНГИЛЛААР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. ТЭМЦЭЭНД ДЭЛГЭРЦОГТ, ДЭРЭН, ГОВЬ-УГТААЛ, ГУРВАНСАЙХАН, БАЯНЖАРГАЛАН, ӨНДӨРШИЛ, ӨЛЗИЙТ, ЦАГААНДЭЛГЭР СУМЫН НИЙТ 41 БАГИЙН 200 ГАРУЙ ТАМИРЧИД ХУРД ХҮЧ, АВХААЛЖ САМБААГАА СОРИН ӨРСӨЛДСӨНӨӨС:

"Байгаль хамгаалахад хүүхэд бидний оролцоо" сэдвээр эссэ, зохион бичлэгийн уралдаан

Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас санаачлан зохион байгуулж буй Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын орчны бүсийн Ерөнхий боловсролын сургуулиудын "дунд, ахлах" ангийн сурагчдын дунд "Байгаль хамгаалахад хүүхэд бидний оролцоо" сэдвээр эссэ, зохион бичлэгийн уралдаан зарласан.