Өлзийт сум

Дундговь аймаг

Байгууллагууд

ЦЭЦЭРЛЭГИЙН ТАНИЛЦУУЛГА

   Өлзийт сумын хүүхдийн цэцэрлэг нь анх 1965 оны зуны тэргүүн сард  Баянцагаан гэдэг газар хоёр гэр, 2 ажилтан, 15 хүүхэдтэй үүсгэн байгуулагджээ. Анхны багш Чимэдлхам анхны тогооч Санжийн Мишиг  нар ажиллаж байсан түүхтэй. Түүхэн энэ  1965 оноос хойш Хүүхдийн тоо нь жилээс жилд өсч 1970 онд 5 ажилчин 25 хүүхэдтэй, 1974 оноос 7 ажилчин 50-иад хүүхэдтэй болон өргөжсөөр 1990 онд 90 ортой Хүүхдийн цэцэрлэгийн зориулалтын барилга баригдан ашиглалтанд орсон ба 2019 онд 289.427.537 сая төгрөгийн их засвар хийж өнөөг хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. Одоо цэцэрлэг нь 15 орон тоотой, 3 бүлэгт 80 орчим хүүхэдтэй, тойргийнхоо Сургуулийн өмнөх насны нийт хүүхдийн 70 гаруй хувийг Сургуулийн өмнөх боловсролд хамруулан сургаж хөгжүүлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, зуны улиралд малчдын хүүхдийг нүүдлийн гэр цэцэрлэгт хүлээн авч хувилбарт сургалтыг явуулдаг.

Манай цэцэрлэгийн үе үеийн удирдагчдыг дурьдвал анхны эрхлэгч Чимэдлхам, дараа нь Сэсмаа

1970-аад онд Ж.Сааюур, Л.Дэлгэрмаа, Пунсалмаа

1980–аад онд Л.Дэлгэрмаа, Д.Сумьяа, Ц.Оюунцэцэг,

1990-2004 он хүртэл Л.Ренчинмядаг /хамгийн олон жил удирдсан эрхлэгч/

2004-2007 онд Ч.Буянжаргал 

2007-2012 он хүртэл С.Бямбацогт

 2012-2014 онд Ц.Оюунцэцэг

2014-2015 онд Б.Оюумаа  

2015-2017  онд Ч.Буянжаргал

2018-2021 он хүртэл Ц.Наранбаатар

2021 оны 4 сараас И.Дэлгэрмаа үүрэг гүйцэтгэгчээр

2021 оны 10 сараас 2023 оны 2 сар хүртэлх хугацаанд Б.Хорлоо үүрэг гүйцэтгэгчээр

2023 оны 2 сараас одоог хүртэл И.Дэлгэрмаа үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байна.

  Мөн үе үеийн ахмад буурлаасаа тоочвол Чимэдлхам, Ж.Жуул, С.Чулуунбат, Д.Цэен, Н.Долгор, П.Бямбаа, Л.Бархас, А.Доржпалам С.Долгор, Пунцаг. Л.Ренчинмядаг, Бямбажав, Ж.Цэрэндулам. Д.Цэцэгмаа, Ё.Эрдэнэбилэг, О.Цэвэлсоном, Алтанцог,Л.Цэрмаа, Ш.Уранчимэг, Н.Гаамаа, Ч.Буянжаргал, М.Саранчимэг, Б.Болормаа, У.Гантөмөр, Б.Туяа, Б.Хорлоо гэх мэт олон ахмадууд ажиллаж байжээ. Мөн үе үеийн мэргэжилтэнгүүдээсээ дурьдахад анхны мэргэжлийн багш Сааюур, Ц.Оюунцэцэг, Г.Цэцэг, Д.Мөнхцэцэг, М.Саранчимэг,  Ч.Буянжаргал , Б.Хандсүрэн

 Хамгийн олон жил ажилласан ажилтнуудад: Б.Туяа 33 жил, Ц.Оюунцэцэг 32 жил М.Саранчимэг 33 жил  У.Гантөмөр 27 жил тасралтгүй  ажилласан байна.

Боловсролын Бакалавр зэрэгтэй багш: Ч.Буянжаргал, Б.Хандсүрэн, И.Дэлгэрмаа, Н.Энхбаяр

Мэргэжлийн Заах аргач зэрэгтэй багш:Ц.Оюунцэцэг             

Боловсролын тэргүүний ажилтан:Ц.Оюунцэцэг, Л.Дэлгэрмаа Б.Туяа, Ч.Буянжаргал М.Саранчимэг П.Туяацэцэг Г.Чанцалдулам

МУБЯ-ны хүндэт жуух бичигтэн: Ц.Оюунцэцэг, М.Саранчимэг, П.Туяацэцэг

Монголын хүүхдийн төлөө үндэсний газрын Сайн үйлс медаль, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны дээд шагнал Лиш одонт:  Б.Болормаа

Боловсролын 80,90  Ардын Хувьсгалын 80,90 жилийн ойн медальт Ц.Оюунцэцэг,

Боловсролын 90 Чингэс хааны мэндэлсний 800,  Ардын Хувьсгалын 90 жилийн ойн медальт М.Саранчимэг

Соёлын алдар медальт: Ч.Буянжаргал

 Ардчилсан Хувьсгалын 20 жилийн ойн медальт: Б.Болормаа, У.Гантөмөр, Х.Хүрэлбаатар

 Аймгийн засаг даргын жуух бичигээр:  Х.Хүрэлбаатар, Г.Чанцалдулам, И.Дэлгэрмаа

 Сумын засаг даргын жуух бичигээр: Н.Төгсжаргал, П.Болормаа

 Хөдөлмөрийн хүндэт тэмдэгээр: У.Гантөмөр