Өлзийт сум

Дундговь аймаг

Байгууллагууд

"Хүүхдийн хөгжлийн үнэлгээний арга зүй"

"Хүүхдийн хөгжлийн үнэлгээний арга зүй" цахим сургалт 2023.03.20-03.31-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус сургалтын хүрээнд багш өөрийн бүртгэлтэй хаягаараа http://esurgalt.itpd.mn платформд байршуулсан сургалтыг бие даан судалж, дасгал даалгавар, сорилыг хийж гүйцэтгэхээс гадна вебинар хэлэлцүүлэг, сургалтад хамрагдаж байгаа билээ.

Хүүхдийн хоол хэлэлцүүлэг

Орон нутгийн түвшинд хүүхдийн хоол, хүнсний шим тэжээллэг байдал, хангамж   хүртээмж, тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, хэрэгжүүлж буй сайн туршлагыг   хуваалцах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулан талуудын       хамтын ажиллагааны олон талт оролцоо, манлайлалыг дэмжихэд чиглэсэн "ХҮҮХДИЙН   ХООЛ" сэдэвт хэлэлцүүлэгт оролцлоо.

САЙН ХИЧЭЭЛ- 2023

"Боловсролын чанар хүртээмжийг дэмжих жил", "Сайн цэцэрлэг-Сайн багш"-ийн ажлын хүрээнд СӨБ-ын "САЙН ХИЧЭЭЛ - 2023" арга хэмжээ 5 сарын 4-5 өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. 1-5 жил ажиллаж байгаа залуу багш нарын хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх шинэлэг арга зүй, хоорондын харилцан туршлага судлах зорилготой.  Бэлтгэл бүлгийн багш Н.Энхбаяр багш амжилттай оролцлоо.

Бүлгийн мэдээлэл

2022-2023 оны хичээлийн жилд нийт танхимын сургалттай 35 хүүхэдтэй. Хувалбарт сургалтын 24 хүүхдэд дасгал даалгаварын ном дэвтэрийг тараан өгч эцэг, эхтэй нь утсаар холбогдох , Багийн засаг даргатай хамтрах эргэх холбоотой ажиллаж байна

Хувилбарт сургалт

“Хувилбарт сургалт” үндсэн сургалтад хамрагдаж чадахгүй байгааг хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхсургалтын зохион байгуулалттай үйл ажиллагааг хэлнэ.

25-Р ТӨГСӨЛТИЙН ХАМТ ОЛОН ХАНДИВ ӨГЛӨӨ

Насанжаргал багштай 25-р төгсөлтийн хамт олон ангийн уулзалт зохион байгуулах ажлын хүрээнд төрлөх нутгийхаа “Хүүхдийн цэцэрлэгт” 50инч өнгөт телевиз, өнгөт принтер гардуулан өглөө. 

анги тохижуулалт

Хүүхдийн суралцах орчиныг сайжруулах, сонирхол татахуйц, шинийг олж бүтээх, өөрийн санаагаа бусдадаа түгээн дэлгэрүүлэхийн хүрээнд туслах багш нарын дунд ХЭЛ ЯРИАНЫ хичээлийн хэрэглэгдэхүүн, хэл ярианы төвийн тохижуулалт хийх ажлыг амжилттай зохион байгууллаа.

ДУНДГОВЬ АЙМГИЙН МУЗЕЙТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАВ.

Техник технологийн дэвшилтээр музейн үйлчилгээг орон нутагт хүргэх зорилгоор цэцэрлэгийн Ахлах,Бэлтгэл бүлэгийн суралцагчидад шинэчлэгдсэн AR, VR технологийн талаар мэдээлэл хүргэлээ.

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны амталгаат өдөрлөг

Цэцэрлэгийн хүүхдийн хоол нь тэдний нас биеийн хөгжилд тохирсон байхаас гадна тэдэнд шинжлэх ухааны үндэстэй зохистой хооллолтын ойлголт олгох, зөв хандлага төлөвшүүлэх, ирээдүйн эрүүл иргэнийг бий болгоход өндөр ач холбогдолтой билээ.

2022-2023 оны хичээлийн жилийн сурч мэдсэн бүхэнээ тайлагнах

2022-2023 оны хичээлийн жилийн сурч мэдсэн бүхэнээ тайлагнах "ЦЭЦЭРЛЭГИЙН БАГАЧУУД" үр дүнгийн тайлант өглөөлөг болж өндөрлөлөө. Хүүхэл багачууд багш нар минь сурч мэдсэн бүхэнээ тайлагнаж авьяас чадвараа гайхууллаа. Бага бүлэг Э. Баярцэцэг Tuyastesteg Purevsuren Холимог бүлэг Chantsaldulam Garamsvren Iishin Enhbaatar

"БЭЛТГЭЛ БҮЛГИЙН ТАЙЛАНТ ӨДӨРЛӨГ"

Амьдралын дадал хэвшил хүн болж төлөвших анхны алхмаа амжилттай давж их эрдмийн далайд жигүүрээ дэлгэж буй бяцхан багачууд минь цэцэрлэгээ төгслөө. Хүүхэд бүрийн төлөвшил бие бялдар, оюу ухаан, нийгэмшихүй бүхий л чадварыг сурган хүмүүжүүлж амжилт бүтээлээр арвин аз жаргалаар дүүрэн анги хамт олныг цогцлоосон эрхэм багш Н. Энхбаяр Болормаа Пагва

ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТЭНД МЭРГЭЖИЛ, АРГА ЗҮЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ “СУРГАГЧ БАГШ” БЭЛТГЭХ СУРГАЛТ

Цэцэрлэгийн хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтэнд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор НҮБ-ын хүүхдийн сан, МУБИС-ийн нийгмийн ажлын тэнхмийн ахлах багш нартай хамтран сургуулийн өмнөх боловсролын багш, аргазүйч, эрхлэгч нийт 22 хүнийг хүүхэд хамгааллын багийн “Сургагч багш”-аар Дундговь аймаг Боловсрол, шинжлэх ухааны газар бэлтгэлээ.

ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР

"ХҮҮХДЭЭ СОНСЪЁ, ХАМГААЛЪЯ” УРИАН ДОР "ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР"-ИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

"Сургалтын байгууллагын менежментийг сайжруулах жил"

БШУЯ-наас энэ 2023 оныг "Сургалтын байгууллагын менежментийг сайжруулах жил", Дундговь аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр захирамжаар "Боловсролын чанар, хүртээмжийг дэмжих жил" болгон зарлаж, энэ жилийн ажлын хүрээнд Дундговь аймгийн сургалтын байгууллагын 2022- 2023 оны хичээлийн жилийн зорилтын хэрэгжилтийн үр дүнгийн харилцан туршлага судлах тайлангийн хурал

"БЯЦХАН МИСС-БИ ЖЕНТЕЛЬМЭН" загварын уралдаан 2022-2023

Цэцэрлэгийн бяцхан багачуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "БЯЦХАН МИСС-БИ ЖЕНТЕЛЬМЭН" загварын уралдаан 2022-2023 оны хичээлийн жилд амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээн маань энэ удаад #Авангард загвар гэсэн ганц төрлөөр зохион байгуулагдаж нийт 17 хүүхэд амжилттай оролцлоо.

Уяхан замбуу тивийн наран " Тэнгэр газрын дуун"

Уяхан замбуу тивийн наран " Тэнгэр газрын дуун" хүндэтгэлийн тоглолтонд сумаараа амжилттай оролцсоны нэгэн нүүр царай нь та нар минь байж маш сайхан явж ажилж амарч ирлээ.

ДУНДГОВЬ АЙМГИЙН БАГШ НАРЫН 75 ДАХЬ УДААГИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО

Дундговь аймгийн багш нарын 75 дахь удаагийн бага хурлаас 2023-2024 оны хичээлийн жилд “Хамтын оролцоо, үнэлгээний үр дүнд суурилан цэцэрлэг, сургуулийн менежментийг сайжруулж, боловсролын үйлчилгээний хүртээмж, чанарт ахиц гаргах” зорилго дэвшүүлж, зорилтуудаа тодорхойллоо. Энэ хичээлийн жилийн үйл ажиллагаа нь УИХ-аар шинэчлэн баталсан “Боловсролын багц хууль”-ийг сурталчлан хэрэгжүүлэх, үнэлгээнд суурилсан сургуулийн менежментийг хөгжүүлэхэд чиглэнэ гэдгийг аймгийн БШУГ-ын мэргэжилтнүүд онцолсон юм. Тус хурлаас дараах зорилтуудыг дэвшүүлжээ.

Зүүн бүсийн цэцэрлэгийн багш ажилчидын уулзалт зөвөлгөөн

зүүн бүсийн цэцэрлэгийн багш, ажилчидын туршлага солилцох уулзалт зөвөлгөөнийг амжилттай зохион байгууллаа.

СУРГУУЛЫН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН БЭЛТГЭЛ БҮЛГИЙН БАГШИД ЗОРИУЛСАН И-СУРГАЛТ

Сургуулын өмнөх боловсролын "БЭЛТГЭЛ" бүлгийн багшид сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, хүүхдийг сургуульд бэлтгэх дэмжлэг үзүүлэв.

ӨЛЗИЙТ СУМЫН “МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН-2023”

Тойргийн хүүхдийн хамран сургалтыг сайжруулах, 5 настай хүүхдийг танхимаар сургах, хувилбарт бүлгийн хүүхдүүдэд хүрч ажиллах зэрэг ажлыг зохион байгууллаа.

"МИНИЙ ХӨӨРХӨН ШҮДНИЙ АЯЛАЛ" ХҮҮХЭЛДЭЙН ЖҮЖИГ ТОГЛОВ.

"МИНИЙ ХӨӨРХӨН ШҮДНИЙ АЯЛАЛ" ХҮҮХЭЛДЭЙН ЖҮЖИГ ДУНДГОВЬ АЙМГИЙН БАРУУН БҮСИЙН СУМДААР ТОГЛОВ.

“ТАБЛЕТТАЙ БАГШ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХҮРЭЭНД ДУНДГОВЬ АЙМАГТ

ЭР БҮЛД СУУРИЛСАН БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ “ТАБЛЕТТАЙ БАГШ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХҮРЭЭНД ДУНДГОВЬ АЙМАГТ

Өлзийт сумын"ЦАГААН СУВРАГА, ДЭЛ УУЛ" орчмын байгаль хамгаалагч Б.Бадрах манай цэцэрлэгт БАТАРЕЙ цуглуулах хайрцаг бэлэглэлээ.

Өлзийт сумын"ЦАГААН СУВРАГА, ДЭЛ УУЛ" орчмын байгаль хамгаалагч Б.Бадрах манай цэцэрлэгт БАТАРЕЙ цуглуулах хайрцаг бэлэглэлээ.

ӨЛЗИЙТИЙН ӨГӨХ ӨДӨР"

ӨЛЗИЙТИЙН ӨГӨХ ӨДӨР" 2023.11.30 Өлзийт сумын Засаг дарга Б.Гасрандоржийн санаачилгаар 2021 оноос эхлэн жил бүрийн 11 дүгээр сарын 30-ны өдрийг “ӨЛЗИЙТИЙН ӨГӨХ ӨДӨР” болгон тэмдэглэж байхаар сумын Засаг даргын зөвлөлөөр шийдвэрлэсэн билээ.

ШАТАР, ДААМНЫ ДУГУЙЛАН ХИЧЭЭЛЛЭЖ БАЙНА.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн санаачилгаар Шатрын круб байгуулагдаж байгууллагын жижүүрүүд клубийг “БЭЛТГЭЛ”, “ХОЛИМОГ” бүлгийн хүүхдүүдэд хичээллүүлж байна.

“Боловсролын чанар хүртээмжийг сайжруулан, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн нэмэгдүүлэх” жил

Сумын Засаг дарга Б. Гасрандорж Өлзийт сумын 2023 онд дэвшүүлсэн “Боловсролын чанар хүртээмжийг сайжруулан, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн нэмэгдүүлэх” жил болгон зарласан зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах зорилгоор тэтгэмжийн БАТЛАМЖ гардууллаа.

ХҮН БҮР МОНГОЛ ҮНДЭСНИЙ ДЭЭЛ ХУВЦСАА ЭРХЭМЛЭН ДЭЭДЭЛЖ, ЛХАГВА ГАРИГ БҮР ӨМСӨЖ ХЭВШҮҮЛЦГЭЭЕ

Дундговь аймгийн Засаг даргын 2023 оны А/02 дугээр захирамжийг үндэслэн Монгол үндэсний бахархал болсон өв соёлоо түгээн дэлгэрүүлж, Монгол соёлын дархлааг бий болгох зорилгоор үндэсний дээл, хувцасаа сар бүрийн 3 дах долоо хоногийн лхагва гарагт өмсөж хэвшүүлэн, залуу хойч үедээ өвлүүлэн уламжлуулахыг бүх албан байгууллага, аж ахуй нэгжүүдэд уриалж байна. ХҮН БҮР МОНГОЛ ҮНДЭСНИЙ ДЭЭЛ ХУВЦСАА ЭРХЭМЛЭН ДЭЭДЭЛЖ, ЛХАГВА ГАРИГ БҮР ӨМСӨЖ ХЭВШҮҮЛЦГЭЭЕ. Уриалгад манай хамт олон нэгдлээ.

Бэлтгэл бүлгийн хүүхдүүд өдөр тутамд хийсэн үйлээрээ хөгжиж байна. Бүлгийн багш Г.Чанцалдулам

Шигтгээ наамалыг зургаар тоо хөөж будах аргаар эхлүүлээд одоо тэд шигтгээг төвөггүйхэн нааж сураад байна. Шигтгээ наамал урлал нь хүүхдэд сууж сурах, аливаа зүйлд анхаарал тогтоох, цаашлаад өнгө нүдэлж тоо тогтооход маш үр дүнтэй сургалт төдийгүй гарын жижиг булчинг хөгжүүлдэг ач холбогдолтой юм.

Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас төмөр зудтай байгаа 14 аймгийн 111 суманд хуваарилагдан ирсэн 6 тн гурил, 3тн будааг төсөвт байгууллагуудын албан хаагчдын оролцоотойгоор савлав.

Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас төмөр зудтай байгаа 14 аймгийн 111 суманд хуваарилагдан ирсэн 6 тн гурил, 3тн будааг төсөвт байгууллагуудын албан хаагчдаар савлах ажлыг зохион байгуулсанд Манай байгууллагын хамт олон 15 шуудай гурил, 15 шуудай будааг 5кг, 10кг-р савлаж хамтран ажиллаа.

"ДӨРВӨН БЭРХ - МОНГОЛ НААДГАЙ" тэмцээн

Дундговь аймгийн Засаг даргын 2024 оны А/02 дугаар захирамжийг үндэслэн Монгол үндэсний бахархал болсон өв соёлоо түгээн дэлгэрүүлж, Монгол соёлын дархлааг бий болгох, зорилгоор үндэсний дээл, хувцсаа сар бүрийн 3 дахь долоо хоногийн лхагва гарагт өмсөж хэвшүүлэн залуу хойч үедээ өвлүүлэн уламжлуулах уриалгад нэгдэж, Соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Төрийн албан хаагчдын дунд "ДӨРВӨН БЭРХ - МОНГОЛ НААДГАЙ" тэмцээнийг 6 - н төрөл дээр зохион байгуулсанд амжилттай оролцоо. Цэцэрлэгийн анги бүлгийн хүүхдүүд монгол хувцасаа өмсөж хэвшээд байна.

“ХАТУУ ХАВРЫГ-ХАЛУУН СЭТГЭЛЭЭР” ХАНДИВЫН АЯНД НЭГДЭЖ ЦЭЦЭРЛЭГИЙН ИВЭЭН ТЭТГЭГЧ МАЛЧДАД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ.

“ХАТУУ ХАВРЫГ-ХАЛУУН СЭТГЭЛЭЭР” ХАНДИВЫН АЯНД НЭГДЭЖ ЦЭЦЭРЛЭГИЙН ИВЭЭН ТЭТГЭГЧ МАЛЧДАД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ. “ХАТУУ ХАВРЫГ-ХАЛУУН СЭТГЭЛЭЭР” малчдадаа туслая аянд манай цэцэрлэгийн хамт олон өөрсдийн гараар гурил элдэж хэрчин бэлтгэж 1кг-аар савлан, мөн шөлөндөө боов хайрч савлан , тамирдсан малд өгдөг эм, тариаг авч хайрцаглан багц болгон бэлтгэж малчдадаа сэтгэлийн дэмжлэг тусламж үзүүллээ.

ӨЛЗИЙТ СУМЫН ЦЭЦЭРЛЭГИЙН ХАМТ ОЛОН “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” АЯНД НЭГДЛЭЭ.

ӨЛЗИЙТ СУМЫН ЦЭЦЭРЛЭГИЙН ХАМТ ОЛОН “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” АЯНД НЭГДЛЭЭ. Монгол Улсын Засгийн газар, Жендерийн үндэсний хорооноос НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас үндэсний хэмжээнд зарласан “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” нэг сарын аянд нэгдэж “Харилцан хүндэтгэе” аяныг “БИД ХАМТДАА” уриатайгаар гурван үе шаттайгаар зохион байгуулж жендерийн эрх тэгш байдлыг ханган хамтран ажиллаж байна.

Хөгжмийн багштай боллоо

Манай цэцэрлэгийн 3 бүлэгт Соёлын төвийн хөгжмийн багш МУСТА Б.Ууганбаяр хүүхдүүдийн сонсох, дуулах авьяасыг хөгжүүлэн хамтран ажиллаж байна.

Цэцэрлэгийн хүүхдийн хөгжил

Цэцэрлэгийн бага бүлгийн хүүхдүүд маань өдөр бүрээр бүлгийн багшийн гарын доорх материал ашиглан хийсэн тухайн хүүхдийн нас сэтгэхүй болон гарын жижиг булчин хөгжүүлэх хичээлийн хэрэглэгдэхүүнээр чадваржин хөгжиж байна.

ӨЛЗИЙТ СУМЫН ЦЭЦЭРЛЭГИЙН ХАМТ ОЛОН “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” АЯНД НЭГДЛЭЭ. "№1 ХАМТДАА ТОГЛОЁ"

ӨЛЗИЙТ СУМЫН ЦЭЦЭРЛЭГИЙН ХАМТ ОЛОН “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” АЯНД НЭГДЛЭЭ. Монгол Улсын Засгийн газар, Жендерийн үндэсний хорооноос НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас үндэсний хэмжээнд зарласан “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” нэг сарын аянд нэгдэж “Харилцан хүндэтгэе” аяныг “БИД ХАМТДАА” уриатайгаар гурван үе шаттай зохион байгуулж байгаагын "№1 ХАМТДАА ТОГЛОЁ" үйл ажиллагааг амжилттай зохион байгуулан хамтдаа жендерийн эрх тэгш байдлыг ханган хамтран ажиллаа.

ӨЛЗИЙТ СУМЫН ЦЭЦЭРЛЭГИЙН ХАМТ ОЛОН “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” АЯНД НЭГДЛЭЭ. "№2 ХАМТДАА АЖИЛЛАЯ"

ӨЛЗИЙТ СУМЫН ЦЭЦЭРЛЭГИЙН ХАМТ ОЛОН “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” АЯНД НЭГДЛЭЭ. Монгол Улсын Засгийн газар, Жендерийн үндэсний хорооноос НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас үндэсний хэмжээнд зарласан “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” нэг сарын аянд нэгдэж “Харилцан хүндэтгэе” аяныг “БИД ХАМТДАА” уриатайгаар гурван үе шаттай зохион байгуулж байгаагын "№2 ХАМТДАА АЖИЛЛАЯ" үйл ажиллагааг байгууллага дээрээ амжилттай зохион байгууллаа. Үүнд : Тухайн өдрийн ажлаа сольж гүйцэтгэн харилцан туслалцаж хамтдаа жендерийн эрх тэгш байдлыг ханган хамтран ажиллаа.

"Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх таниулах өдөр"

"Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх таниулах өдөр"-ийн сургалт, дадлагыг 2024.03.28-ны өдөр зохион байгуулж серень дохиог 16:30 цагт дуугаргахтай холбогдуулан манай байгууллага бүлгийн багш нар ангидаа сургалт зохион байгууллаа.