Тус сумын Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төвөөс хамтран зохион байгуулсан 2024 оны 08 дугаар сарын 15 ны өдрөөс 09 дүгээр сарын 15 ны хугацаанд зарласан “ Шарилжгүй Дундговь” -Аяны хүрээнд манай байгууллага дараах шатласан ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
1. Манай байгууллага гадна орчны талбайд тоосжилт үүсэхээс сэргийлэх зорилгоор сүүлийн 2 жилд ногоон тарьмал ургамал бут, сөөг, нохойн хошуу, аньсны мод, чацаргана суулгаж тордож ургуулж байна.
2. Мөн гадна талбайд тоосжилт, харшилын зэрлэг ургамал ургахаас сэргийлж хүнсний ногоо бага зэргээр тарьж туршиж үзэж байна. Одоогоор хүрэн манжин, байцаа, сонгино, өргөст хэмх туршилтаар тарьж үзсэн.
3. Хүүхэд барилдуулах тоглуулах ногоон зүлэг 4,5 м талбайд тарьж туршсан нь энэ жил маш сайн ургасан.
4. 08 дугаар сарын 20 нд ээлжийн амралт дууссан болон ажиллаж байсан 4 албан хаагчид гадна орчины болон дотор талбайд ургаж буй ногоон ургамалуудаа услаж тордох, зэрлэг өвс цэвэрлэх ажлыг хариуцаж нийт өөрийн байгууллагын 0,1 га талбайд лууль, шарилж, цэвэрлэх ажлыг хариуцаж ажилласан.
5. 09 дүгээр сарын 01 ны бэлтгэл хангаж нийтийн цэвэрлэгээг дахин хийж 3 тн өвс цэвэрлэж малчин өрхд малын тэжээлд зориулахаар хүргэж өгсөн.