Өлзийт сум

Дундговь аймаг

Байгууллагууд

МУАЖ.Дагиранзын нэрэмжит соёлын төв

Өлзийт сумын Соёлын төв 1939 онд Хөнжлийн "Далай" хийд дээр анхныхаа соёлын ажлыг явуулж эхэлсэн түүхтэй. Соёлын төв түүхэн хугацаандаа 1960,1969, 1980 онуудад Дундговь аймагт урлаг соёлын 3 хоногийг үзэл сурталын өндөр хэмжээнд тэмдэглэсэн түүх байдаг. Өлзийт сумын Соёлын төв зах зээлийн хүнд үед хаалга үүдээ бариагүй харин ч олон арван соёлын ажлыг хүн арддаа сурталчлан урлаг соёлоор үйлчлэн 1995 онд болсон "Соёлын жил"-ийн хүрээнд ажлаараа улсад 2 дугаар байранд орж байсан. Дундговь аймагт болсон ардын урлагийн тоглолт, наадамуудад тогтмол амжилттай оролцож ирсэн. санаас хойш соёлын байгуулага үүсч хөгжин 2009 онд байгууллагынхаа 70 жилийн ойг тэмдэглэсэн.

"Суваргын цуурай"язгуур урлагийн хамтлаг 1992 онд болсон "Монгол туургатан" их наадамд хамтлагаар улсад тэргүүлсэн. 2004 онд Улаанбаатар хотын "Варета" чуулгад "Өлзийтийн бахархал" тоглолтоо хийсэн. Аймгийн ахмадын урлагийн наадамд 4 удаа тэргүүлсэн. 2009 онд Монгол улсын Циркэд "Өлзийт түмний ая дуу" тоглолтоо аймгийн хэмжээнд зохиогдсон "Дуу хуур-бидний өв соёл" наадамд түрүүлж "Алтан цом"-ын эзэн, 2010-2013 онд Их газрын чулууны задгай театрт 3 удаа тоглолтоо хийсэн. 2014 онд Монгол бөхийн өргөөнд "Өлзийт түмний дуулал" тоглолтоо хийсэн. Сүүлийн 30 шахам жилд ажил үйлсээрээ аймаг, улсад тэргүүлсэн. дэлгэрэнгүй . .

АЛСЫН ХАРАА ЭРХЭМ ЗОРИЛГО

  • АЛСЫН ХАРАА: Монгол Улсын төрөөс баримлах соёлын бодлогыг үндсэн чиглэлээ болгон сумын нийт хүн амд соёлын үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, тохилог орчин хүргэх, үйл ажиллагааны хувьд биеэ даасан " ЗАГВАР СОЁЛЫН ТӨВ" болох
  • ЭРХЭМ ЗОРИЛГО: Сумын нийт хүн амд соёлын үйлчилгээг өндөр түвшинд хүргэн тэдний соёлын хэрэгцээнд нь нийцсэн төрөл бүрийн үйлчилгээг санаачлан зохион байгуулах