Сайнцагаан сум

Дундговь аймаг

Танилцуулга

СУМЫН СҮЛД


Бэлгэдэлд байгаа зонхилох ХӨХ, ШАР,ЦАГААН  3 ӨНГӨ НЬ эцэг хөх тэнгэр, их дэлхий үргэлжид өнөр өтгөн үржиж арвижихын бэлгэдэл юм.

ОРОЙН ДЭЭД ХЭСЭГТ БАЙРЛАХ НАР, САР, ГАЛ НЬ одоо, ирээдүй, өнгөрсөн гурван цагт балчир, идэр, өтгөс үеэрээ үүрд мөнхжин , мөнх хөх тэнгэрийн дор батжин бэхжихийн бэлгэдэл.

ЦАГААН МОРЬ НЬ адуугаа эрхэмлэн дээдэлдэг нүүдлийн соёл иргэншлийг харуулсан. Сайнцагаанчуудын хийморь сүлд нь мөнхөд өөдрөг байж, ургах нарны өөд хурдтайгаар тэмүүлэх байдлыг мориор төлөөлүүлжээ.

ЦАГААН МОРИН ДЭЭРХ ЛИР НЬ номч ард түмний дунд уламжлагдан ирсэн дуу, хуур, яруу найраг аугаа их авьяасыг цаг үргэлж ариун байлган мөнхжүүлэн бэлгэдэж, шударга үнэнийг биедээ шингээж буй бадамлянхуа цэцгийн суурин дээр байрлуулан шүтэв.

ЕМБҮҮ ХАД НЬ Дундговь аймгийн Сайнцагаан сумын Үйзэн хорины нутагт байрладаг бөлгөө. Энерги шингэсэн өвөрмөц тогтоцтой хөдөлдөг тахилгат хад нь Монгол улсад хоёр байдгийн нэг нь юм. Энэ газарт эрт дээр үеэс Дайчинбэйсийн хошуу ноёны тахилгат газар байсан бөгөөд нутгийн зон олон даллагын сав хэмээн сүсэглэн тахидаг байжээ. Энэ зан үйлийг үйлдсэнээр ган, зуд, байгалийн гамшиг, өвчин эмгэг, зуурдын аюулаас ангижруулдаг хэмээн үздэг.