Үйл ажиллагааны чиглэл: Эмийн жижиглэн худалдаа
Эм Эргэлтийн Сан нь 1973 онд эмийн санч, шил угаагч гэсэн 2 ажилтантай аймгийн эмийн сангуудыг удирдах конторын харъяа байгуулагдсан. Анхны эмийн сангийн эрхлэгч З.Мядагмаа 1973-1974 онуудад, 1975 оноос одоог хүртэл Х.Дашзэвгэ 50 жил тасралтгүй ажиллаж байна. 1997 оны 08 араас "Хамт олны эрүүл мэнд" төслийн хүрээнд 3,487,000 төгрөгийн эмийн эргэлтийн хөрөнгөөр санхүүжиж, түүнийгээ одоог хүртэл арвижуулан орлогоороо зарлагаа нөхөн өр авлагагүй ажиллаж байна. 2006 онд 5,800,000 төгрөгөөр эмийн сангийн хуучин барилгад их засвар хийж ашиглалтад оруулсан. 208 онд 1,800,000 төгрөгөөр шалны халаалт тавьж, эм хадгалалт, хамгаалалтын стандартыг мөрдөн ажиллаж байна.