Адаацаг сум

Дундговь аймаг

Танилцуулга

Дундговь аймгийн Есөн гайхамшгийн нэг-Бага газрын чулуу

Тавиур дээр давхарлаад тавьчихсан зүссэн ааруул мэт харагдах, өвөрмөц, сонин, содон хайрхан Дундговь аймагт бий. Энэ бол тус аймгийн Есөн гайхамшгийн нэгээр тодорсон Бага газрын чулуу хэмээх үзэсгэлэнтэй сайхан байгаль юм.Дундговь аймгийн яруу найрагч О.Гончигсүрэн “Миний Дундговь” шүлэгтээ Их, Бага газрын чулуугаа"Он цагийн саалтыг сөрж зогссон сүмбэрОдот тэнгэр өөд өрж боссон зүмбэрИх, Бага газрын хад чулуун чуулбарЭх сайхан нутгийнхаа салхийг хөглөж хуурдана гээдДээдсээс бидэнд өвлүүлсэн миний нутаг энэ байна.

Дундговь аймгийн есөн гайхамшгийн нэг Сүм хөх бүрд

Говийн ганц бүрд гэгдэх түүх соёлын үнэт өвийн дурсгал болсон байгалийн нэгэн үзэсгэлэнтэй газар бол Сүм хөх бүрд юм. Энэ үзэсгэлэнт бүрд Дундговь аймгийн төвөөс баруун хойш 70 км-т Адаацаг сумын нутагт Бага газрын чулуу хэмээх байгалийн үзэсгэлэнт газраас 18 км-т оршдог.Сүм хөх бүрдийн нуурын зэгсэнд орсон бод мал үзэгддэггүй, зундаа хун, галуу, ангир ирдэг байсан гэдэг.