Адаацаг сум

Дундговь аймаг

Нутгийн удирдлага

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

Сумынхаа эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах стратегийг төлөвлөх, оновчтой бодлого боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулалт хийх, бодлогын хэрэгжилтийн явц байдалд хяналт шинжилгээ хийх, үр дүнг үнэлж дүгнэх,

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Сумын Засаг даргыг цаг үеэ олсон зөвлөгөө, бүх талын мэдээллээр хангаж, Засаг Даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг сумын нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан, үйл ажиллагааны үр нөлөөтэй, үр ашигтай тасралтгүй жигд хэвийн нөхцлийг хангах замаар улс төрийн аливаа нөлөөлөлд авталгүй, иргэддээ үнэнч шударга үйлчилж, иргэн рүүгээ чиглэсэн ажил үйлчилгээг явуулж, иргэдийн ажилгүйдлийг бууруулах, тухайн жилд зохион байгуулсан ажлаа иргэдэд түгээх, хүргэх мэдээллийн чанар хүртээмжийг сайжруулахад байгууллагын "Эрхэм зорилго" оршино.

ЗОРИЛТ: Хүн ам, хэрэглэгчдэд үзүүлэх төрийн байгууллагын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулж, иргэдийн оролцоо хандлагыг дээшлүүлэхэд чиглэсэн шийдвэр гаргах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

2. Хүн амаа өсгөх, тогтвортой амьдран суурьших орчин ахуйн таатай нөхцлийг дээшлүүлэх

3. Мал сүргийн тогтвортой өсөлтийг хангаж, эрүүл цэвэр орчинд аж төрөх зорилгоор байгаль орчноо зохистой хамгаалж, ХАА-н болон орон нутгийн түүхий эдэд тулгуурласан өрхийн жижиг үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.

4. Албан хаагчийн мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, тасралтгүй сурч, хөгжих боломжийг бүрдүүлэн, богино болон дунд  хугацааны, онлайн, бие даах зэрэг хэлбэрүүдээр харилцан суралцах зорилтыг хэрэгжүүлнэ.