Адаацаг сум

Дундговь аймаг

Мэдээ

ӨВӨР-УРТ БАГТ ХОНИНЫ ЦЭЦЭГ ӨВЧИН БҮРТГЭГДЛЭЭ

Тус сумын Өвөр-Урт багт Хонины цэцэг өвчний шинж тэмдэг илэрлээ. Хонины цэцэг өвчин илэрсэн айлын малд үзлэг шинжилгээний дээж авч Задлан хийсэн малыг шатааж ариутгал халдваргүйтгэл хийсэн. Тухайн айлын хашаа хороо, бууц, худаг уст цэгт буюу 600 м2 талбайг Hi-cop, Супер килл бодисоор халдваргүйжүүлсэн. 2024 оны 01-р сарын 23-ний өдөр онош батлагдаж Аймгийн мал эмнэлгийн газарлуу ойр нутагладаг 10 өрхийн 5000 бог малын судалгаа гаргаж яаралтай дархлаажуулах хүсэлтийг хүргүүлж вакцин татан авч 01 дүгээр сарын 24-ны өдрөөс дархлаажуулалтын ажил хийгдэж байна.

ГАЛЗУУГИЙН ГОЛОМТЫН ОЙР НУТАГЛАДАГ АЙЛ ӨРХҮҮДИЙН МАЛД ДАРХЛААЖУУЛАЛТ ХИЙЛЭЭ

Галзуу өвчний голомтын ойр орчмын айл өрхүүдэд вакцин захиалан авчирч 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тухайн бүсийн ойр нутагладаг 10 өрхийн 300 бод, 1000 богийг дархлаажуулалтанд бүрэн хамруулаад хяналтанд аваад байна.

ИРГЭДЭЭС БИЕ БЯЛДРЫН ХӨГЖИЛ ЧИЙРЭГЖҮҮЛЭЛТИЙН СОРИЛ АВЛАА

хүн амын бие бялдрын хөгжил чийрэгжилтийн түвшин тогтоох сорилыг зохион байгуулж байна.

ЦЭРГИЙН ШИНЭЧИЛСЭН ТОО БҮРТГЭЛ ЯВАГДЛАА

2024 оны цэргийн шинэчилсэн бүртгэл I/10-аас 1/12-ны хооронд зохион байгуулагдаж байна. 18-50 насны эрчүүд цэргийн бүртгэлд хамруулж ажиллалаа.

МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ГАЛЗУУ ӨВЧИН БҮРТГЭГДЛЭЭ

Тус сумын Хашаат багийн нутаг дэвсгэр болох Ихэрийн бууцанд өвөлжиж байгаа Сүм багийн малчин Бямбасүрэн овогтой Очирбатынхаас Галзуу өвчний шинж тэмдэгтэй 2 үхэрт илэрч тухайн үхрийг устган тархинаас дээжний эмгэг материал авч  Мал эмнэлгийн газрын МЭАЦЛаборторид шинжлүүлж бататгахаар хүргэн баталгаажуулсан.

ХӨДӨӨГИЙН БАГУУДАД ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯВУУЛЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

Өвөлжилт хүндэрч буй энэ нөхцөлд хөдөөгийн малчиддаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэхийг зорьж хөдөөгийн багуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний явуулын багийг ажиллуулж байна.

БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР СПОРТ ЗААЛАНД ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ СУУРИЛУУЛЖ БАЙНА

Боловсролын яамны хөрөнгө оруулалтаар спорт заланд сагсны шийд, гар бөмбөгийн комплекс, модон морь, ямаа, хананд суурьлуулдаг турник, гимнастикийн вандан, сагсан бөмбөг 2ш, заалны сандал 10ш гэсэн 9 төрлийн тоног төхөөрөмжийг 9,334,670 төгрөгөөр авч суурилуулах ажил хийгдэж байна

2023 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН МАЛ, ТЭЖЭЭВЭР АМЬТДЫН ТООЛЛОГО 2023 ОНЫ 12-Р САРЫН 07-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ

Сумын Засаг даргын захирамж гарч мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогыг 2023 оны 12 сарын 07-ны өдрөөс эхлэн зохион байгуулахаар ажлын хэсэг хуралдаж байна.

МЯНГАТ МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сумын малчдад Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалт төрийн үйлчилгээний мэдлэг мэдээллээр хангах зорилгоор

ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГТ АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖИЙН ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА.

Боловсролын яамны санхүүжилтээр Хүүхдийн цэцэрлэгт ариун цэврийн байгууламжийн засварын ажил хийгдэж байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН БАРИЛГА АШИГЛАЛТАНД ОРЛОО

Тус сумын Эрүүл мэндийн төвийн амбулаторын барилгын их засварын ажлыг улсын төсөв болон орон нутгийн төсвийн 155,7 сая төгрөгийн хөрөнгөөр "Хангда ХХК-тай гэрээ байгуулан хийж гүйцэтгэн улсын комисс хүлээн авч ашиглалтанд  орууллаа.

ДУНД СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛ ХҮЛЭЭН АВЛАА

Тус сумын спорт заалны барилгын ажлыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар "Ёст бэйл" ХХК гүйцэтгэж улсын комисс ажиллаж үүрэг даалгварын биелэлтээр ашиглалтанд хүлээн авлаа.

Их уншсан

ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН ТУС СУМАНД АЖИЛЛАЛАА

СУМЫН САЙН МАЛЧИД ТОДОРЛОО

СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИАР ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АЙМГИЙН АВАРГА МАЛЧИД ТОДОРЛОО

ХОНИНЫ ЦЭЦЭГ ӨВЧНИЙ ГОЛОМТЫН БҮСЭД ДАРХЛААЖУУЛАЛТ ХИЙГДЛЭЭ

ХӨДӨӨГИЙН БАГУУДАД ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯВУУЛЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

ХӨДӨӨГИЙН БАГУУДАД ЗАМ ГАРГАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АЙМГИЙН АЮУЛГҮЙ НӨӨЦӨӨС ХУВИАРЛАСАН ӨВС, ТЭЖЭЭЛ, НҮҮРС, БУДААГ МАЛЧДАД ТАРААЛАА

ИХ ТАЙГА ХХК-ААС МАЛЧДАД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ

ЗАСГИЙН ГАЗРААС ХУВИАРЛАСАН ГУРИЛ БУДААГ МАЛЧДАД ТАРААЛАА