Баянжаргалан сум

Дундговь аймаг

Танилцуулга

СУМ БАЙГУУЛАГДСАН ТҮҮХЭН ТОВЧОО

1925 оны эхээр засаг төрийн шинэчилсэн зохион байгуулалтаар Сэцэн хан аймгийн Боржигон Сэцэн вангийн хошууны Догшин Гучит сумын Их догшин отгийг Хан хэнтий уулын аймаг, Оцол сансар уулын хошуу Баян жаргалан уулын сум гэж нэрлэн 1925 оны дөрөвдүгээр сард 5 баг, 200-аад өрх 1000 гаруй хүн амтай, 37819 толгой малтай байгуулагдаж анхдугаар хурлаа хийж сумын даргаар Хиа Бадрахыг сонгож уулын жасын дэргэдэх алаг өндөр гэдэг газар анхлан төвлөрөхөөр шийджээ. Нутгийн олны хүндэтгэн дээдэлж тахиж шүтдэг