Баянжаргалан сум

Дундговь аймаг

Танилцуулга

ЗАСАГ ЗАХИРГАА

Баянжаргалан сум нь Улаанбаатар хотоос 300 км, аймгийн төвөөс 150 км, Говьсүмбэр аймгаас 80 км зайтай. Өөрийн аймгийн Өндөршил, Гурвансайхан, Говь-Угтаал, Цагаандэлгэр сумдтай, Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр, Шивээговь , Дорноговь аймгийн Даланжаргалан сумдтай тус тус хиллэдэг. Далайн түвшнээс дээш 1100-1465 метр өргөгдсөн. Хайргархаг шавранцар цайвар хүрэн, хужир шаварлаг элсэнцэр буюу хөнгөн шавранцар бор хөрс голлосон уул толгодлог гадаргатай. Аль ч улиралд таван хошуу мал идээшин дасах тал хээр хосолсон нутаг. Нутгийн хөрсөнд агь, гашуу, ерхөг, хазаар, дэрс, таана, хөмүүл, хялгана голлон ургана.