Баянжаргалан сум

Дундговь аймаг

Танилцуулга

СУМЫН ТУГ

Туг нь цагаан, цэнхэр гэсэн 2 өнгөнөөс бүрдсэн. Цагаан өнгөөр энх амгалан, мөнхжин орших, үргэлж мандан бадрах, шудрага үнэнч, тууштай, тогтвортой, урт нас удаан жаргалыг бэлгэдсэн. Цэнхэр өнгөөр мөнх хөх тэнгэр, мөнх оршихын бэлгэдэл, энх тайван, эр хүний шинж чанар, спорт ур чадвар, шудрага байдлыг бэлгэдсэн.

СУМЫН СҮЛД

Сүлд тэмдгийг дугуй дүрсэнд хийсэн нь хязгааргүй үргэлжлэх бэлгэдэл юм. Тэмдгийн дээд талд өнгөрсөн, одоо, ирээдүйг бэлгэдсэн чандмань эрдэнийг байрлуулав. Улбар шар өнгөн дээр тэмдгийн 2 хажууд Дундговь аймгаа, цагаан өнгөөр "Дундговь аймаг" гэж байрлуулав. Хөндлөн цагаан туузан дэвсгэр дээр хөх өнгөөр Баянжаргалан гэж бичсэн. Шар өнгөөр тэмдгийн дээд талд цэвэр ариуны бэлгэдэл цэцэг байрлуулж, цэцгийн хэлбэр дүрс нь аяга хэлбэртэй байна. Тэмдгийн дотор талд мөнх тэнгэр, нарыг дүрслэв. Цэнхэр, цагаан, шар өнгөөр нутгийн өндөрлөг уул овоог дүрсэлж, сумын 40 гаран булаг усаа