Баянжаргалан сум

Дундговь аймаг

Мэдээ

2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ, "СҮҮ ХӨТӨЛБӨР"-ИЙН НЭЭЛТ БОЛЛОО

“Боловсролын чанар, хүртээмжийг дэмжих” жилийн хүрээнд хийж буй “Сүү” хөтөлбөрийг сумын засаг даргын үүрэг гүйцэтгэгч Б.Золзаяа албан ёсоор нээж үг хэллээ. Өнөөдөр эх орны минь ирээдүй, суралцах их хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн энхрий бяцхан хүүхэд багачууд, оюутан залуус, сурган хүмүүжүүлэх их үйлсийн эзэд эрдэмтэн багш нар, боловсролын салбарын нийт албан хаагчид, эцэг эхчүүдийн баярын өдөр.

3000 МОРИН ХУУРЧ, УРТЫН ДУУЧДЫН ФЕСТИВАЛЬ

Дэлхийд данстай агуу дуучин Н.Норовбанзад агсаны төрсөн нутаг Байгалийн үзэсгэлэнт газар #Их_газрын_чулуу ~ нд 3000 морин хуур, уртын дуучдын фистивальд Баянжаргалан сум алдартан гавъяатуудаараа манлайлуулан 54 уртын дуучин 20 морин хуурч, 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй амжилттай сайхан оролцоод ирлээ.

БАГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НӨХӨН СОНГУУЛЬ БОЛОВ.

СУМЫН ШИЛИЙН ГОЛ 1 ДҮГЭЭР БАГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НӨХӨН СОНГУУЛЬ 2023 ОНЫ 06 ДУГААР САРЫН 18-НЫ ӨДРИЙН 07:00 - 20:00 ЦАГ ХҮРТЭЛ ЕБС-ИЙН СПОРТ ЗААЛАНД ЯВАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

СОЁЛЫН СЭРГЭЛТ -2023

СОЁЛЫН СЭРГЭЛТ -2023 арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.

СТРАТЕГИЙН КОМАНД ШТАБЫН СУРГАЛТ

Улсын хэмжээнд стратегийн команд штабын сургалтын цагийн байдал дээр ажиллах дадлага сургуулилт дээр сумын Онцгой комисс ажиллаж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ДУНДГОВЬ АЙМГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дундговь аймгийн иргэдтэй уулзалт хийж, “Шинэ сэргэлт-Реформ” илтгэл танилцуулан, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлага, “Авлигатай тэмцэх-5Ш ажиллагаа” зэрэг Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ДҮН ГАРЛАА

Төрийн албаны ерөнхий шалгалт улс орон даяар эхэллээ. Шалгалтад Дундговь аймгаас 41 иргэн бүртгүүлсэн байна. Дундговь аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Л.Доржбат шалгалтад оролцогчдод амжилт хүсэж , журамд заасан дэг журмыг баримтлан хугацаандаа амжиж шалгалтаа өгөх, тэнцсэн тохиолдолд төрийн албанд ажиллах боломжийг бүрдүүлэхийн төлөө дэмжиж ажиллахаа илэрхийлэн, шалгалтыг эхлүүлсэн юм. Шалгалтыг 3 ээлжээр зохион байгуулж, салбар зөвлөлийн гишүүд хөндлөнгийн хяналт тавьж, бүртгэл, үр дүнг тухай бүрд танилцуулж байна.

БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДЫГ УНААЖУУЛАВ

Дундговь аймгийн нутагт орших улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах үүднээс зургаан сумын долоон байгаль хамгаалагчийг унаажуулан, иж бүрэн мотоциклийг өнөөдөр гардууллаа. Тус ажлыг орон нутгийн хөгжлийн сангийн 29,051,330 төгрөгийн санхүүжилтээр гүйцэтгэсэн бөгөөд туулах чадвар, эдэлгээ сайтай Ямаха брэндийн мотоциклийг хамгаалах хэрэгслийн хамт хүлээлгэн өгсөн байна

Хурдан морь уяачид “Аймгийн Алдарт уяач” цол хүртлээ.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10.5. Аймгийн баяр наадмын үндэсний хурдан морины уралдаанд морь нь зургаан удаа түрүүлсэн, эсхүл 12 удаа айрагдсан уяачид аймгийн алдарт уяач цол олгоно. 10.8.Уяачид улс, аймаг, сумын цолыг жил бүрийн цагаан сарын баяраар олгоно гэж заасны дагуу өнөөдөр 02 сарын 16 өдөр уяачдын шагналыг олголоо.

"ИРГЭДЭЭ СОНСЪЁ" УУЛЗАЛТ 2023

Засаг дарга Ц.Мөнхбатын “Иргэдээ сонсъё” уулзалт Баянжаргалан суманд боллоо. Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат Зүүн бүсийн сумдад ажиллаж ,өнөөдөр Баянжаргалан суманд уулзалт хийн, иргэд суманд тулгамдаж буй дараах асуудлуудаар санал солилцлоо.

“БОТГОНД БОНУС” хөтөлбөр Дундговь аймгийн Баянжаргалан Дэлгэрхангай суманд хэрэгжиж байна.

“Монголын Алт” (МАК) ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд 2013 оноос хойш дэлхийд ховордсон хоёр бөхт Монгол тэмээний үүлдэр угсааг сайжруулах, тоо толгойг өсгөх, улмаар говийн экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад хувь нэмрээ оруулах үүднээс “Ботгонд бонус” хөтөлбөрийг 10 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Ботгонд бонус” хөтөлбөрийн хүрээнд бойжсон ботго тус бүрд 20 мянган төгрөгийн урамшуулал олгож, малчдыг дэмждэг.

ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ "АЛТАН ГАДАС" ОДОНГООР ШАГНАГДЛАА.

ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ "АЛТАН ГАДАС" ОДОНГООР С.Баяр О.Цэвээндулам Ч.Гомбодорж С.Мягмар Ж.Содном Д.Дэлгэрсуурь нар шагнагдлаа. Та нартаа эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

Их уншсан

ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

3000 МОРИН ХУУРЧ, УРТЫН ДУУЧДЫН ФЕСТИВАЛЬ

2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ, "СҮҮ ХӨТӨЛБӨР"-ИЙН НЭЭЛТ БОЛЛОО

2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТЭНД ЗОРИУЛСАН ХУРДАН ДААГАНЫ УРАЛДААН БОЛЛОО

"АДУУНЫ ӨВ СОЁЛ" БАЯР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

"ДУНДГОВЬ ТҮНШЛЭЛ-2023 БОЛЛОО.

ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН УЛСЫН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

МАЛЧДЫН ЗӨВӨЛГӨӨН-2023 АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ДУНДГОВЬ БАГА ОЛИМП-2023