Баянжаргалан сум

Дундговь аймаг

Мэдээ

2023 ОНЫ ХАВЧААХАЙ ХАРВАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Монголын шагайн Хавчаахай харвааны холбоотой хамтран зохион байгуулж буй тэмцээнд Улаанбаатар хот, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь, Хэнтий аймгуудын 17 багийн 100 гаруй харваачид оролцож, тэмцээний цуваа харваанд 1-р байр - Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын харваач Цэрэндорж 2-р байр - Өмнөговь аймгийн харваач Оюунгэрэл 3-р байр - Дорноговь аймгийн иргэн Доржготов нар тус тус байр эзэллээ.

"ДУНДГОВЬ ТҮНШЛЭЛ - 2023”-ЫН ШИЛДГҮҮД ТОДРОВ

“Дундговь түншлэл - 2023” үзэсгэлэн худалдаанд 14 сумын 102 үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч оролцож, хоёр өдрийн турш 75 гаруй сая төгрөгийн борлуулалт хийжээ. Үзэсгэлэн худалдааны хаалтын үйл ажиллагааны үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат сумдаас ирсэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд талархал илэрхийлэн, цаашдын үйл ажиллагаанд нь амжилт хүсч, цаашид үзэсгэлэн худалдааг илүү өргөн дэлгэр зохион байгуулах, оролцогчид бүтээгдэхүүн, үйлчилгээний тоог нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлага байгааг онцолсон юм.

“ДУНДГОВЬ ТҮНШЛЭЛ-2023" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЭХЭЛЛЭЭ

Орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих, урамшуулах брэнд бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах, олон улсын стандартад нийцсэн импортын бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх, зах зээлээ өргөжүүлэх, экспортыг дэмжих, шинэ зах зээлд гаргах, түншлэлийг бий болгох, урамшуулах зорилгоор 19 дэх жилдээ зохион байгуулж буй “Дундговь түншлэл-2023” үзэсгэлэн худалдаа өнөөдөр эхэллээ. Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын орлогч М.Анхбаяр нар болон холбогдох албаны хүмүүс оролцож, ирсэн сумдын удирдлага, хамтран зохион байгуулж буй байгууллагууд, үйлдвэрлэгчдэдээ талархал илэрхийлэн, үзэсгэлэнд оролцогчдын бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцаж, амжилт хүссэн юм.

"ЦАГААН ӨНДӨР УУЛ"-ЫН ТАХИЛГА ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

"ЦАГААН ӨНДӨР УУЛ"-ын тахилга баяр наадамд хүчит бөхийн барилдаан, азарга болон шүдлэн насны уралдаан болж Азарга насны морьдын уралдаанд Түрүү - Баянжаргалын сумын уяач Б.Батцэнгэл Аман хүзүү -Баянжаргалын сумын залуу уяач Ц.Алтан-очир Айргийн 3-т - Баянжаргалын сумын уяач Г.Мөнхдалай Айргийн 4-т - Баянжаргалын сумын уяач Л.Цэрэнбаяр Айргийн 5-т - Баянжаргалын сумын уяач Э.Жаргалсайхан

“ИХ-ЭРЭЭН УУЛ” ТАХИЛГА НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

“ИХ-ЭРЭЭН УУЛ”-ын тахилга баяр наадам Хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, шагайн харвааны гурван төрлөөр зохион байгуулагдаж Шагайн төрөлд: Багийн харваа 1-р байранд - Д.Эрдэнэбат ахлагчтай баг тамирчид 2-р байранд – И.Батпүрэв ахлагчтай баг тамирчид 3-р байранд – И.Дашдондов ахлагчтай баг тамирчид Бууны цуваа:  1-т Өндөршил сумын харваач Хүрэлбаатар                   2-т Шивээ-Овоо сумын харваач Төмөрбаатар                         3-т Баянжаргалан сумын харваач И.Батпүрэв

ШҮД ЭМЧИЛГЭЭНИЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

Naradent шүдний эмнэлгийг үүсгэн байгуулагч Анагаах ухааны магистр, Ахлах зэргийн эмч, Клиникийн профессор Д.Наранчимэг нь төрсөн өдрөөрөө манай эмнэлэгт шүдний тусламж үйлчилгээг үзүүлэх боломжийг нээж, шүд эмчилгээний тоног төхөөрөмж болох үзлэгийн сандлыг хандивлаж, ажиллах боловсон хүчний ажлын байрыг бэлдлээ.

Их уншсан

ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

3000 МОРИН ХУУРЧ, УРТЫН ДУУЧДЫН ФЕСТИВАЛЬ

2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ, "СҮҮ ХӨТӨЛБӨР"-ИЙН НЭЭЛТ БОЛЛОО

2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТЭНД ЗОРИУЛСАН ХУРДАН ДААГАНЫ УРАЛДААН БОЛЛОО

"АДУУНЫ ӨВ СОЁЛ" БАЯР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

"ДУНДГОВЬ ТҮНШЛЭЛ-2023 БОЛЛОО.

ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН УЛСЫН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

МАЛЧДЫН ЗӨВӨЛГӨӨН-2023 АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ДУНДГОВЬ БАГА ОЛИМП-2023