Баянжаргалан сум

Дундговь аймаг

Баримт бичиг

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ МЭРГЭШСЭН АЖИЛТАН БЭЛТГЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тогтвортой амьжиргаа-3 төсөл болон Сангийн яам, Орон нутгийн өмчийн газар хамтран Худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтыг 11 дүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтад аймгийн 15 сумдын нийт 70 албан хаагчид оролцлоо. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах “ тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын чуулганы 2023 оны зургаадугаар сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар баталсан бөгөөд тухайн хууль ирэх сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр заасан. Иймд дээрх хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулж байгаа аж.

Худалдан авах ажиллагаанд хийсэн аудитын тайлан, дүгнэлт