Говь-Угтаал сум

Дундговь аймаг

Танилцуулга

ТУГ, ДАЛБАА, БЭЛГЭ ТЭМДЭГ

СУМЫН ТУГ 

Туг нь хөх цэнхэр, шар өнгө хосолсон дөрвөлжин хэлбэртэй, 90x180 см хэмжээтэй. Хөх өнгө нь мөнх хөх тэнгэрийг бэлгэдсэн, шар өнгө нь уужим дэлгэр говь нутгийг бэлгэдсэн. Тугийг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга болон Засаг даргын албан өрөө, хуралдааны танхимд байрлуулж байх бөгөөд баяр наадам, сумын хэмжээнд тэмдэглэх томоохон арга хэмжээ, бусад хүндэтгэлийн арга хэмжээний үед гаргаж хэрэглэнэ.



СУМЫН СҮЛД

Үргэлж өнөд бат бэх байхыг илтгэсэн алхан хээн хүрээн дотор мөнх хөх тэнгэрийн бэлгэдэл болсон хөх цэнхэр өнгө, хэмжээлшгүй уудам тал хээр нутгийг илтгэсэн оюу ногоон өнгө болон нутгийн ард түмний гол шүтээн болсон их Угтаалын цэнхэр уулсыг дүрсэлсэн байна. 

   Мөн адуун сүргийн манлай болсон хурдан азарга унасан хүүхэд дүүлэн давхиж байгаа нь залуу үе маань төрж өссөн орон нутгаа ирээдүйд хурдан хөлөг морины хурдаар хөгжүүлж дэвшүүлэхийн бэлгэдэл болсон байна. 

   Бэлгэ тэмдгийн оройн талд эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийг бэлгэдсэн хүслийг хангагч чандмань эрдэнэ байрлуулсан. 

   Энэ бүхэнг ГОВЬ-УГТААЛ гэсэн үгийн дээр цошолсноороо байгаль эх, газар шороо, мал сүрэг, хөдөлмөрч ард түмнийхээ хүчээр хөгжинө гэсэн утгыг илэрхийлнэ.