Төлөөлөгчдийн Хурлаас зарласан “ Бүтээмж”
аяны удирдамжийн дагуу дараах
ажил арга хэмжээг зохион байгуулан ажиллаа.
1. Тухайн аян зарлагдсанаас хойш сумын иргэдийн
Төлөөлөгчдийн ээлжит аравдугаар хуралдааныг 2023 оны 06 дугаар сарын 29-ны өдөр
хуулийн дагуу хугацаанд нь зохион
байгуулсан. Тус хуралдаанаар нийт 6 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн.
2021 оноос хойших хуралдаануудаас
гарсан тогтоолуудыг khural.mn сайтад байршуулах ажлыг зохион байгуулж нийт 85 тогтоолыг байршуулсан байна.
2.Сумын ГХУСАЗСЗ болон
хамтарсан багийн бүрэлдэхүүнийг хуралдуулан 2023 оны үйл ажиллагааны
төлөвлөгөөг хэлэлцэн баталсан. Төлөвлөгөөг
үр дүнтэй хэрэгжүүлэн ажиллах талаар зөвлөлийн гишүүдэд үүрэг
даалгаварийг өгч ажиллаж байна.
3.Сумын ИТХ-ын ажлын алба
, хороодтой хамтан хөрөнгө оруулалт
бүтээн байгуулалтын ажил болон хөрөнгийн хадгалалт хамгаалалт, ашиглалтантын
нөхцөл байдалд улирал бүр хяналт тавих
ажлыг тогтмолжуулаад байна. Хяналт шалгалт хийсэн ажлын үр дүнг хороодоороо хэлэлцэн
шаардлагатай асуудлаар зөвлөмж чиглэл
өгч ажиллаа.
4.Дээд шатны байгууллага
болон аймгийн ИТХ-ын ажлын албанаас өгсөн хугацаатай албан тоот , өгсөн үүрэг
даалгавар чиглэлийг цаг хугацаанд нь авч хэрэгжүүлэн, хугацаатай албан бичгийн хэрэгжилт, тайланг
тухай бүрд ERP системээр хүргүүлэн ажиллаж байна. Мөн аймгийн ИТХ-аас зохион
байгуулсан цахим болон танхимын сургалтанд бүрэн хамрагдан цаг үеийн мэдээллийг
тухай бүрд нь хүлээн авч өдөр тутмын үйл ажиллагаандаа тусгаж хэрэгжүүлэн
ажиллаж байна.
5.Аймгийн ИТХ-аас баталсан
3х3 сагсан бөмбөгийг хөгжүүлэх хөтөлбөр, шатар хөтөлбөрийг суманд амжилттай
хэрэгжүүлэх үүднээс сумын ЗДТГ, ЕБС хамтран 2023 онд зохион байгуулах ажлын
төлөвлөгөөг гарган батлуулан, төлөвлөгөөний дагуу дараах ажлуудыг зохион байгуулаад
байна. Үүнд:
-Сургуулийн сурагчдын
дунд насны ангилалаар зохион байгуулсан шатрын тэмцээнд нийт 9 сурагч оролцсон.
Энэхүү тэмцээнд байр эзэлсэн 5 хүүхэд , зорилтот өрхийн 1 сурагч нийт 6 хүүхдийг Бүрдийн уянга
зусланд зохион байгуулагдсан төвийн бүсийн аймгуудын ИТХ-ын дарга нарын нэрэмжит шатрын тэмцээнд хамруулсан.
- Оюутан залуучуудын дунд
3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг 3 дугаар улиралд зохион байгуулахаар төлөвлөөд
байна.
6.Дундговь аймгийн
ГХУСАЗСЗ , аймгийн Соёл урлагийн газар, сумын ИТХ, сумын Засаг дарга
болон сумын Соёлын төвийн эрхлэгчтэй байгуулсан / Соёл урлагийн
байгууллагуудаар дамжуулан иргэдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх,
соён гэгээрүүлэх, хууль зүйн мэдлэг олгох, хууль сурталчлах ажилд хамтран ажиллах / гэрээг хэрэгжүүлэхэд баримтлах үндсэн чиглэл болон
талуудын эрх, үүргийн дагуу 2023 оны эхний хагас жилд дараах ажлуудыг зохион
байгуулсан. Үүнд:
FM радио, цахим орчинд иргэдийг мэдээ мэдээлэлээр хангах ажлын хүрээнд
-
-Аймгийн ИТХ-ын ажлын албанаас долоо хоног бүрт явуулдаг
цахим уулзалтанд тухай бүрт нь хамрагдвал зохиох мэрэгжилтэнүүдийг бүрэн
хамруулж, тус уулзалтаар авсан мэдээллийг ажилдаа хэрэгжүүлэн ажиллаж байна.
-
Сумын FM радио болон цахим / сумын зарын нэгдсэн групп,
ГовьУгтаал сумын ЗДТГ таныг сонсож байна, сумын дунд сургууль, цэцэрлэг, соёлын
төв зэрэг байгууллагуудын пэйж хуудасаар дамжуулан / орчинд
болон байгууллагуудын мэдээллийн самбараар тухай бүрд хүүхэд залуучууд , иргэд олон нийтэд
хандсан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх,
соён гэгээрүүлэх, хууль сурталчлах ажлыг зохион байгуулж байна.
Иргэдийн
дунд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, нөлөөллийн олон талт
үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хүрээнд:
- Долоо хоног бүрийн пүрэв гарагт иргэд олон нийтийн дунд
соёлын арга хэмжээг төсвийн байгууллагуудаар удирдуулан зохион байгуулж
хэвшүүлээд байна. Мөн бүх нийтийн амралт баяр ёслолын өдрүүдээр иргэд,
хүүхэд залуучуудын дунд амралт чөлөөт
цагаа зөв боловсон өнгөрүүлэхийг уриалан нөлөөлийн ажил арга хэмжээг зохион байгуулж ажилласан.
Үүнд:
-Говь-Угтаал сумын Залуучуудын салбар зөвлөлөөс ”Хүүхэд
насаа дурсая” хөгжөөнт тэмцээнийг Эх үрсийн баярыг тохиолдуулан сумын залуучуудын дунд 3 төрлөөр зохион
байгууллаа.
- Сумын соёлын төвөөс дунд сургуулийн хүүхдүүдийн дунд
хүчирхийлэл ,гэмт хэргээс өөрсдийгөө хамгаалах , хуулийн талаарх мэдлэг
мэдээллийг нь нэмэгдүүлэх зорилгоор хуулийн заалтын талаар мэдээлэл бүхий номын
хавчуулгыг хийж өгсөн. Хүүхдээ хамгаалья, сонсоё аяны хүрээнд Сургуулийн
Нийгмийн ажилтан Э.Золжаргал, сумын Нийгмийн бодлогын мэргэжилтэнг түр орлон
гүйцэтгэгч Н.Болор-Эрдэнэ нар ЕБС-н нийт сурагчдад “Хүүхдийн тусламжийн утас”
108 утас руу ямар тохиолдолд холбогдох мөн Говь-Угтаал суманд байнга ажиллах
“Дотны туслагч” 86 218 108 дугаарын утсанд холбогдож санал хүсэлт, тусламж,
сэтгэлзүйн тусламж авах талаар мэдээлэл хийлээ.
Засаг дарга, ИТХ-ын дарга, Засаг даргын орлогч,
нийгмийн бодлогын мэргэжилтэн, сургуулийн нийгмийн ажилтан сумын соёлын төвийн
хамт олон нар сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзаж ирээдүйн зорилго, мэргэжил
сонголт, санал хүсэлтийг хүлээн авч уулзлаа.
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдаан болон ажлын албанаас зохион
байгуулж буй үйл ажиллагаануудыг иргэд олон нийтэд мэдээлэх ажлыг цахим орчноор
дамжуулан хүргэж байна.