Хуралдааныг сумын ИТХ-н дарга Г. Батчулуун даргалан зохион байгуулав. Уг хуралдаанд дараах асуудлуудыг хэлэлцэв.
1. Тойргоос сонгогдсон төлөөлөгч нарыг тухайн тойрогтоо ажиллах, сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгах ажлын хүрээнд иргэд, малчдаас санал авах ажлыг зохион байгуулах үүрэг чиглэл өгөв.
2. Говь-Угтаал сумын хэмжээнд 6 төрлийн хороод байгуулах тухай асуудлыг хэлэлцэв.
3. Сонгогдсон төлөөлөгч нарын дундаас хяналтын зөвлөл байгуулан ажиллаж, тэрхүү зөвлөлийг орон нутгийн хөгжлийн санд хяналт тавих үүрэг өгөв.
4. Малын тоо толгойн албан татварын талаар малчдын саналыг авах, нэмэлт өөрчлөлт оруулах эсэх талаар чиглэл гаргах.
5. Сумын төрийн бус байгууллагуудын ажлыг идэвхжүүлэх чиглэлээр сумын засаг даргад үүрэг чиглэл өгч ажиллах асуудлуудыг хэлэлцлээ.