Говь-Угтаал сум

Дундговь аймаг

Мэдээ

СЭГ ЗЭМ ЦУГЛУУЛАХ, УСТГАХ, БУЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАГДЛАА.

Малын сэг зэм устгалын ажлыг зохион байгуулах сумын Засаг даргын захирамжийн дагуу сумын нутаг дэвсгэрт зүй бусаар хорогдсон сэг зэм цуглуулах, устгах, булах ажил хийгдэж байна.Мал амьтны сэг зэм нь хүрээлэн буй орчин, малын бэлчээр, ундны ус бохирдуулж, олон төрлийн халдварт өвчин гарах, хүн малын эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлэх тул малчин айл өрхүүд хорогдсон малынхаа сэг зэмийг зам дагуу болон ил задгай хаяхгүй байх, нэгдсэн хогийн цэгийн ухсан нүхэнд буулгаж иргэний үүргээ биелүүлнэ үү.



2023~2024 оны хичээлийн жилийн сургалтын орчин болон дотуур байрны тохижилт



ХОГ ТЭЭВЭРЛЭХ АВТОМАШИН ХУДАЛДАН АВЛАА.

Орон нутгийн хөгжлийн сангийн 72.460.000 төгрөгний хөрөнгөөр өөрөө буулгагч 5 тоннын даац бүхий ачааны автомашин худалдан авлаа.

ДУНДГОВЬ АЙМАГТ “ХҮҮХДИЙН ШИМ ТЭЖЭЭЛТ ХООЛ” ТОГООЧ НАРЫН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ДОТУУР БАЙРЫН ТОГООЧ НАР ОРОЛЦЛОО.

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн тогооч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хоолны шим тэжээлийг нэмэгдүүлэх зорилгоор “Хүүхдийн шим тэжээлт хоол” тогооч нарын уралдааныг Дундговь аймагт хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Нээлтийн ажиллагаанд Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын орлогч М.Анхбаяр, Жайка олон улсын байгууллагын төслийн баг, Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн болон Дундговь, Өвөрхангай аймгуудын Боловсрол, шинжлэх ухааны газрын төлөөллүүд оролцов.


ГОВЬ-УГТААЛ СУМААС ТОДОРСОН АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭН ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА.

2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Ажирхай багийн “Аймгийн сайн малчин” Нямдоржийн Энхтайванд Улсын Их Хурлын Гишүүн Г.Мөнхцэцэг, Дундговь аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр болон сумын удирдлагууд "АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭН"-ний шагналыг гардуулан өглөө.


“ЗАСАГЛАЛЫН МЕНЕЖМЕНТ - НУТГИЙН ХӨГЖИЛ” УДИРДАХ АЖИЛТНЫ СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

Сургалт, зөвлөгөөнд сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, сумдын Засаг дарга, агентлагийн дарга, Төсвийн шууд захирагч нар, сумдын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн алба, сумдын Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн, Сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын мэргэжилтэн, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл зэрэг 300 гаруй удирдах албан тушаалтнууд оролцлоо.Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат сургалт, зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ өнгөрсөн жилүүдэд хүнээ хөгжүүлэх бодлогыг түлхүү баримталж, аялал жуулчлалыг хөгжүүлэн, байгаль орчноо хамгаалж, уламжлалт мал сүрэг, хөдөө аж ахуйг эрчимжүүлэх, орчин цагийн боловсрол, соёл, хөгжлийн зөв бодлогыг тодорхойлж ажилласан төдийгүй цар тахал, байгалийн гамшигт үзэгдлүүдийн хор нөлөөг даван туулах, нийгэм, эдийн засгаа сэргээх хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд аймгийн төр, захиргааны байгууллагын удирдлагуудын хамтын идэвх оролцоо, санаачилга, дэмжлэг туслалцаа хамгийн үнэтэй тулах хүч байж, хамтдаа бүтээсэн, хамтдаа хөгжсөн он жилүүд байсныг онцлон, сургалт, зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүслээ.


Морьт багийн нутаг дэвсгэрт сэг зэм устгах ажил зохион байгуулагдлаа.

Морьт багийн нутаг дэвсгэрт байрлах “Сүүл толгой”-н өвөлжөө дахь эзэнгүй 360 гаруй бодын сэг зэмийг устгаж булах ажлыг 2024 оны 04 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд Багийн Засаг дарга, Бумбатын уурхай, ойр орчимд нутагладаг айл өрхүүдтэй хамтран хийж гүйцэтгэлээ.


Сургуулийн өмнөх боловсролын сургалтын байгууллага "Багшийн гүйцэтгэлийн үнэлгээ 2024" болж өндөрлөлөө.

Сургуулийн өмнөх боловсролын сургалтын байгууллага "Багшийн гүйцэтгэлийн үнэлгээ 2024" болж өндөрлөлөө.Үнэлгээний ажлын хэсэгт орж ажилласан багийн гишүүд, эцэг эхийн төлөөлөл, Ерөнхий боловсролын сургуулийн менежер Э.Мишигдорж, байгууллага болон багшийн гүйцэтгэлийн үнэлгээний санал асуулгад идэвхтэй хамрагдсан эцэг эх, асран хамгаалагчиддаа, эрдэмтэн багш нартаа баярлалаа.


СҮҮ ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ БОЛЛОО.

Дундговь аймгийн засаг даргын санаачилгаар хэрэгжиж байгаа сүү хөтөлбөрийн нээлт амжилттай боллоо. Хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллгаанд бяцхан шавь нараа амжилттай бэлтгэн оролцуулсан багш нар болон эцэг эхчүүддээ талархлаа.


ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН "НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ" ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН "НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ" ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ДЭЛХИЙН УСНЫ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН 1-9-Р АНГИЙН СУРАГЧИД БОЛОН СУРГУУЛИЙН БАГШ АЖИЛЧДАД СУРГАЛТ ЗХИОН БАЙГУУЛЛАА.

ДЭЛХИЙН УСНЫ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН 1-9-Р АНГИЙН СУРАГЧИД БОЛОН СУРГУУЛИЙН БАГШ АЖИЛЧДАД СУРГАЛТ ЗХИОН БАЙГУУЛЛАА.


СУМЫН ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛӨӨС ЗОХИОН БАЙГУУЛСАН СПОРТЫН ОЛОН ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН БОЛЛОО

СУМЫН ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛӨӨС ЗОХИОН БАЙГУУЛСАН СПОРТЫН ОЛОН ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН БОЛЛОО

Их уншсан

СУМЫН ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛӨӨС ЗОХИОН БАЙГУУЛСАН СПОРТЫН ОЛОН ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН БОЛЛОО

"НУУЦАЛЪЯ" АЯН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ҮНДЭСНИЙ ХУВЦСАА ӨМСӨЖ ХЭВШИЛ БОЛГОХ ТУХАЙ

төрийн албан хаагчдад дэмжлэг үзүүллээ.

ДЭЛХИЙН УСНЫ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН 1-9-Р АНГИЙН СУРАГЧИД БОЛОН СУРГУУЛИЙН БАГШ АЖИЛЧДАД СУРГАЛТ ЗХИОН БАЙГУУЛЛАА.

“ЗАСАГЛАЛЫН МЕНЕЖМЕНТ - НУТГИЙН ХӨГЖИЛ” УДИРДАХ АЖИЛТНЫ СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

СҮҮ ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ БОЛЛОО.

ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ӨДӨРТ ЗОРИУЛЖ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН "НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ" ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.