Сургалт, зөвлөгөөнд сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, сумдын Засаг дарга, агентлагийн дарга, Төсвийн шууд захирагч нар, сумдын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн алба, сумдын Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн, Сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын мэргэжилтэн, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл зэрэг 300 гаруй удирдах албан тушаалтнууд оролцлоо.Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат сургалт, зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ өнгөрсөн жилүүдэд хүнээ хөгжүүлэх бодлогыг түлхүү баримталж, аялал жуулчлалыг хөгжүүлэн, байгаль орчноо хамгаалж, уламжлалт мал сүрэг, хөдөө аж ахуйг эрчимжүүлэх, орчин цагийн боловсрол, соёл, хөгжлийн зөв бодлогыг тодорхойлж ажилласан төдийгүй цар тахал, байгалийн гамшигт үзэгдлүүдийн хор нөлөөг даван туулах, нийгэм, эдийн засгаа сэргээх хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд аймгийн төр, захиргааны байгууллагын удирдлагуудын хамтын идэвх оролцоо, санаачилга, дэмжлэг туслалцаа хамгийн үнэтэй тулах хүч байж, хамтдаа бүтээсэн, хамтдаа хөгжсөн он жилүүд байсныг онцлон, сургалт, зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүслээ.