Говь-Угтаал сум

Дундговь аймаг

Мэдээ

ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛ

Сумын залуучуудын зөвлөлөө шинэчлэн байгуулж энэ хагас жилийн ажлын төлөвлөгөөгөө гаргалаа. Улс орны хөгжилд залуучууд бидний оролцоо хамгийн чухал билээ бүх залуучууддаа амжилт хүсье

БҮТЭЭЛЧ БҮСГҮЙЧҮҮД АЯН

"БҮТЭЭЛЧ БҮСГҮЙЧҮҮД" аяны хүрээнд сумын Эрүүл мэндийн төвийн эмэгтэйчүүдийн үзлэгийн өрөөг засварлах эрүүл мэндийн үйлчилгээ авхад ая тухтай байх орчныг бүрдүүлэхээр ЭРХЭМСЭГ ХАТАД минь нэгдэж байна. Үүний зэрэгцээ ЭРЭЛХЭГ ЭРЧҮҮД минь ч бас эмэгтэйчүүнхээ төлөө аянд маань нэгдсээр байна.

Сэтгэлд мөнхөрсөн сийлэн бөөр

Дундговийн цагаан дээлт хэмээн алдаршсан Н.Лхагва Очир агсаны нэрэмжит "Сэтгэлд мөнхөрсөн сийлэн бөөр" ардын болон зохиолын дууны аймгийн уралдаанд 5 ардын авьяастан амжилттай оролцож 2 шатанд Н.Дамдинсүрэн, Н.Солонго Д.Идэрболд Б.Хонинхүү нар шалгарч МУТАА Б.Хонинхүү тусгай байрт шалгарлаа. Та нартаа баярлалаа

Үндэсний бичиг

"Үндэсний бичиг үсгийн баяр" болон "Үндэсний хөтөлбөр III" аяны хүрээнд зохион байгуулагдсан монгол бичгийн сургалтад 52 төрийн албан хаагч хамрагдсанаас 37 албан хаагч шалгалтанд орж 29 нь стандарт хангаж "БАТЛАМЖ" гардан авлаа. Сургалтанд хамрагдсан бүх албан хаагчдадаа ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

СУРАГЧДЫН УГТАХ ҮЙЛЧИЛГЭЭ

Өглөө бүхэн хүндэтгэн мэндчилж угтан авах "УГТАХ ҮЙЛЧИЛГЭЭ" маань үргэлжилж байна. Бадамханд багштай 5а анги мэндлэх хүндлэх соёлыг сурагчидыгаа төлөвшүүлж байна

ОЁДЛЫН КЛАСТЕР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Дундговь аймагт орчин үеийн өндөр үр ашигтай техник, технологи, кластерийн бүтэц, зарчим дээр суурилсан үйлдвэрлэлийн орчин бүрдүүлэх замаар 160 ажлын байрыг шинээр бий болгон экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлоход чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх “Оёдлын кластерийн загвар дэд төв”-ийг бий болгох зэрэг ажлын хүрээнд кластар оёдлын сургалт болж Говь-Угтаал сумаас оёдол үйлдвэрлэл эрхэлдэг 6 эмэгтэй хамрагдлаа

МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН

Говь-Угтаал сумын Засаг даргын Тамгын газраас “Малчдын зөвлөгөөн”-ийг 2023 оны 05 дугаар сарын 11-12 -ны өдрүүдэд зохион байгуулж сумын 4-н багийн малчдын төлөөлөл 152 малчид оролцлоо.

ЭРЭЛХЭГ ЦЭРЭГ ЭРЧҮҮД МИНЬ

Ээж аавын энхрий хүү эх орны эрэлхэг цэргүүд минь эр цэргийн албаа нэр төртэй хаагаад ирлээ цаашдынх нь ажил амьдралд эрүүл энх аз жаргалыг хүсье.

ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГЭЭС

"Бага насны хүүхдийн хөгжилд бидний оролцоо ярилцлага уулзалт-2023" арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. Уулзалтаар багш , эцэг эхчүүд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж нээлттэй ярилцлаа.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН

Сумын бүх нийт эмэгтэйчүүдийнхээ дунд нөхөрсөг волейболын тэмцээн зохион байгууллаа 7 баг оролцож 3 байрыг эзлүүллээ

УГТААЛЫН ЗАЛУУС 2023 ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН

Сумын үе үеийн волейболчид нэгдэн нөхөрсөг волейболын тэмцээнээ ажилттай зохион байгууллаа. Тэмцээний зорилго сумын оюутан, залуус болон иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хоорондын харилцаа холбоог тэлэхэд оршино. Тэмцээн нь эрэгтэй, эмэгтэй волейбол, довтолгоо болон давуулалтын тэмцээн гэсэн төрлүүдээр зохион байгуулав.

УГТААЛЫН ЗАЛУУС 2023 ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН

Сумын үе үеийн волейболчид нэгдэн нөхөрсөг волейболын тэмцээнээ ажилттай зохион байгууллаа. Тэмцээний зорилго сумын оюутан, залуус болон иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хоорондын харилцаа холбоог тэлэхэд оршино. Тэмцээн нь эрэгтэй, эмэгтэй волейбол, довтолгоо болон давуулалтын тэмцээн гэсэн төрлүүдээр зохион байгуулав.

Их уншсан

СУМЫН ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛӨӨС ЗОХИОН БАЙГУУЛСАН СПОРТЫН ОЛОН ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН БОЛЛОО

"НУУЦАЛЪЯ" АЯН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ҮНДЭСНИЙ ХУВЦСАА ӨМСӨЖ ХЭВШИЛ БОЛГОХ ТУХАЙ

төрийн албан хаагчдад дэмжлэг үзүүллээ.

ДЭЛХИЙН УСНЫ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН 1-9-Р АНГИЙН СУРАГЧИД БОЛОН СУРГУУЛИЙН БАГШ АЖИЛЧДАД СУРГАЛТ ЗХИОН БАЙГУУЛЛАА.

“ЗАСАГЛАЛЫН МЕНЕЖМЕНТ - НУТГИЙН ХӨГЖИЛ” УДИРДАХ АЖИЛТНЫ СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

СҮҮ ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ БОЛЛОО.

ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ӨДӨРТ ЗОРИУЛЖ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН "НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ" ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.