Говь-Угтаал сум

Дундговь аймаг

Ил тод байдал

УЛААНБААТАР ХОТ ДАХЬ НУТГИЙН ИРГЭДИЙН ЗОЛГОЛТ

Говь-Угтаал сумын маань "Нутгийн зөвлөл"-ийн золголт Улаанбаатар хотод зохион байгуулагдаж, сумын Засаг дарга Т.Ариунаа, ИТХ-ын дарга Б.Пүрэвсэнгэ нар нь сумын угуул, суугуул иргэдтэйгээ уулзаж санаа бодлоо солилцож нэгэн сайхан өдрийг өнгөрөөлөө. Хүрэлцэн ирсэн бүх зочдодоо талархал илэрхийлье.

ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ" АЯН

ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ" АЯНЫ ХҮРЭЭНД СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР БОЛОН СОЁЛЫН ТӨВӨӨС ИВЭЭН ТЭТГЭСЭН "МАРШ ТАКТИК" "3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА. "Марш тактик"-ын тэмцээн 3 төрлөөр явагдаж нийт 17 хүн оролцож 3 байр эзлүүлсэн. "3х3 Сагсан бөмбөг"-ийн тэмцээнд нийт 9 баг оролцсоноос 1 дүгээр байр "bro's" 2 дугаар байр "Ахан дүүс" 3 дугаар байр "Эрчим" багууд тус тус байр эзэллээ

"ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР"

"Үндэсний бичиг үсгийн баяр" болон "Үндэсний хөтөлбөр III" аяны хүрээнд зохион байгуулагдсан монгол бичгийн сургалтад 52 төрийн албан хаагч хамрагдсанаас 37 албан хаагч шалгалтанд орж 29 нь стандарт хангаж "БАТЛАМЖ" гардан авлаа. Сургалтанд хамрагдсан бүх албан хаагчдадаа ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

ОЁДЛЫН КЛАСТЕР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2023 ОНЫ 05 САРЫН 05 НД ОЁДЛЫН КЛАСТЕР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Дундговь аймагт орчин үеийн өндөр үр ашигтай техник, технологи, кластерийн бүтэц, зарчим дээр суурилсан үйлдвэрлэлийн орчинг бүрдүүлэх замаар 160 ажлын байрыг шинээр бий болгон экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлоход чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх “Оёдлын кластерийн загвар дэд төв”-ийг бий болгох зэрэг ажлын хүрээнд кластар оёдлын сургалт болж Говь-Угтаал сумаас оёдол үйлдвэрлэл эрхэлдэг 6 эмэгтэй хамрагдлаа

"УГТАХ ҮЙЛЧИЛГЭЭ"

Өглөө бүхэн хүндэтгэн мэндчилж угтан авах "УГТАХ ҮЙЛЧИЛГЭЭ" маань үргэлжилж байна. Бадамханд багштай 5а анги мэндлэх хүндлэх соёлыг сурагчиддаа төлөвшүүлж байна. Өглөө бүхэн догдлон ирж угтан золгож байгаа багш сурагчиддаа БАЯРЛАЛАА

МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН 2023 АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Говь-Угтаал сумын Засаг даргын Тамгын газраас “Малчдын зөвлөгөөн”-ийг 2023 оны 05 дугаар сарын 11-12 -ны өдрүүдэд зохион байгуулж сумын 4-н багийн малчдын төлөөлөл 152 малчид оролцлоо

"ИРЭЭДҮЙН ОДОД"

Сумын Засаг даргын нэрэмжит "ИРЭЭДҮЙН ОДОД" хүүхдийн дууны уралдаан амжилттай зохион байгуулагдлаа. Уралдаанд нийт 3 насны ангиллаар зохион байгуулагдаж 20 хүүхэд оролцож тус бүр 4 байр эзлүүллээ. Байр эзэлсэн хүүхдүүд 6 сарын 1нд шагналаа гардаж авна.

АХМАДЫН УРЛАГИЙН 8-Р НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Ахмадын урлагийн 8-р наадам.2023.05.28.нд Дундговь аймагт зохион байгуулагдаж нийт 8 төрөл дээр 16 ахмад амжилттай оролцоод ирлээ. Уран уншлагын төрөл: тусгай байр, Д.Жаргалмаа, Язгуур урлагийн төрөл: тусгай байр, уртын дууны хамтлаг,Гоцлол дууны төрөл: тусгай байр Хонинхүү, Наадмын гоцлол хөгжмийн төрөл: дэд байр мөнгөн медаль Д.Сайнхүү, Дуэт төрөл дэд байр мөнгөн медал С.Нэмэхжаргал ,Х.Буянцогт нар тус тус байр эзэллээ

ЭНЭ ЖИЛ 9-Н ЭЭЖ АЛДАРТ ЭХИЙН ОДОН АВЛАА

Говь-Угтаал сумаас энэ жил алдарт эхийн одонгоор нийт 9 ээж, үүнээс I зэргийн одонгоор 2 ээж, II зэргийн одонгоор 7 ээжийг шагнасан байна, одон авсан ээжүүддээ халуун баяр хүргэж ИТХ-ын дарга Б.Пүрэвсэнгэ хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууллаа

"Их-Угтаал" уулын тахилга

Аргын тооллын 2023 оны 06 дугаар сарын 09 Билгийн тооллын Зуны тэргүүн улаагчин могой сарын 21-ний билигт сайн өдөр Говь-Угтаал сумын "Их-Угтаал" уулын тахилга наадам өргөн дэлгэр болж өндөрлөлөө. Уул, ус, төрөлх нутгаа зорин ирсэн та бүхэндээ гүнээ талархал илэрхийлье.

МОРЬТ БАГИЙН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

МОРЬТ БАГИЙН ИРГЭД ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 2023 оны 09 дүгээр сарын 13-нд Багийн иргэд өдөрлөг зохион байгууллаа.

АЖИРХАЙ БАГИЙН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Ажирхай баг 9 дүгээр сарын 15-нд багийн өдөрлөг зохион байгууллалаа