Говь-Угтаал сум

Дундговь аймаг

Шилэн төсөв

СУМЫН ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН 2022 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН

МУ-ын 330 сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 2021-2022 оны үйл ажиллагааны хэрэгжилтэд хийгдсэн нэгдсэн үнэлгээгээр 82% үзүүлэлттэй аймгийн 15 сумаас 3-р байрт орлоо. 2019-2020 оны ОНХС-ийн жилийн гүйцэтгэлийн үнэлгээгээр тус сум үзүүлэлт муутай шалгагдаж 1 ч урамшуулалгүй үлдэж байсан бол 2021-2022 онд амжилтай ажиллаж нийт 28 сая төгрөгний урамшуулал авсан байна

ДЭНЖИЙН ХҮҮХДИЙН ТОГЛООМ

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр сумын дэнжийн тоглоомны талбайн хашааг засаж янзлах, хуучин тоглоомыг сэргээж засах, ажлыг "Очир хийц иргэний бүлэг 11,600,000 хийж гүйцэтгэлээ

ШИНЭ СУУРИШЛИЙН БҮСЭД ЦАХИЛГААНЫ ШУГАМ ӨРГӨТГӨХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ

Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр сумын шинэ сууришлийн бүсэд цахилгааны шугам өргөтгөх ажлыг тендер шалгаруулалтын журамын дагуу "Пи Эс Пи"ХХК нийт 64,996,453 төгрөгөөр хийж гүйцтгэсэн

ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНАХ ХАШАА БАРИХ, ШИНЭЭР ТОГЛООМ СУУРИЛУУЛАХ

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр сумын хүүхдийн цэцэрлэгийн гаднах хашаа барих, шинээр тоглоом сурилуулах ажлыг "Очир хийц иргэний бүлэг 19,000,000 төгрөгний санхүүжилтээр хийж гүйцтгэсэн байна

ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГААР СУМЫН ГАЛ УНТРААХ БАЙР БАРИГДЛАА

Төсөл арга хэмжээ: Захиалагч: Говь-Угтаал сумын ЗДТГ Санхүүгийн эх үүсвэр: Сумын Орон нутгийн хөгжлийн сан Нийт төсөвт өртөг 71,732,621 мөрдөх журам: Нээлттэй тендер шалгаруулалтын аргаар "Бий энд ВАТСТ" ХХК гэрээ байгуулж хийж гүйцэтгэлээ