
Дундговь аймаг
Монголын хуучны Түшээт хан аймгийн Түшээт засгийн хошуу 1693-1931 он хүртэл оршин тогтносон. Манжийн ноёрхлын үед "Халхын умард замын зүүн гарын умард хошуу" Сайхан, Гол, Авга, Хондого гэх 4 сумтай, 18-р зууны сүүлээр "Говь түшээ гүний хошуу", дараа нь 1896-аас 1923 он хүртэл Түшээт засаг, чин вангийн хошуу, 1923-аас 1931 он хүртэл Дэлгэрхангай уулын хошуу хэмээн нэрлэгдэж ирсэн ба эдүгээ их ойгоо тэмдэглэж байгаа Дэлгэрхангай сумын үндэс суурь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж мөн билээ.
Монгол Улс тусгаар тогтнож, Ардын хувьсгал мандсан анхны жилүүд 1915-1922 онд улсын анхны 3 сургуулийн нэг нь энд сууриа тавьсан юм. 1924 онд улсын бага сургууль 13 байсны нэг нь Дэлгэрхангайн бага сургууль зүй ёсоор орно. 1922 оны 06 дугаар сарын 30-нд 12 сурагч, 1 багштайгаар бага сургуулийг байгуулав. 1923 оноос эхлэн төсөвт орж 1924 оны намар 30 сурагч 1 багш, 1 галчтай болж өргөжсөн байна.

