Дэлгэрхангай сум 4 багтай бөгөөд урд талаараа Өмнөговь аймгийн Цогт-Овоо, Мандал-Овоо, баруун талаараа Дундговь аймгийн Сайхан-Овоо, хойд талаараа Эрдэнэдалай, зүүн талаараа Хулд сумтай тус тус хиллэн оршдог. Улаанбаатар хотоос 378км, Дундговь аймгаас 135км зайтай 709000га нутаг дэвсгэртэй. ИТХ, ЗДТГ, засаг захиргааны 4 баг, ЕББДСургууль, Эрүүл Мэндийн Төв, Цэцэрлэг, Соёлын төв зэрэг төсвийн байгууллагууд, 3 хувийн мал эмнэлэг, худалдаа үйлчилгээ эрхлэдэг 25 хоршоо компани, Хаан, Төрийн банк зэрэг арилжааны банкууд, шатахуун түгээх станц-2, шуудан холбооны салбар, ЦТССалбар зэрэг аж ахуй нэгж байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.