Дэлгэрцогт сум

Дундговь аймаг

Мэдээ

"ХҮҮХДЭЭ СОНСЬЁ, ХАМГААЛЪЯ" АХЛАХ АНГИЙН СУРАГЧДЫН ДУНД ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

"Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг угтан ЕБСургуулийн ахлах ангийн сурагчдын дунд "Хүүхдээ сонсьё хамгаалъя" чөлөөт ярилцлагыг сумын хүүхэд хамгааллын хамтарсан багаас зохион байгууллаа. Тус ярилцлагад Сумын Засаг даргын орлогч Л.Золжаргал, Сумын Нийгмийн бодлогын мэргэжилтэн Б.Сармандах, Сургуулийн нийгмийн ажилтан Э.Цэрэнханд, Хэсгийн цагдаа Б.Ууганбаатар, НТБ-ын багш Билэг-Ариун нар оролцож өөрсдийн хүүхэд ахуй цагийн хүсэл мөрөөдөл, гэгээн дурсамж, ажлын гараа, амжилт бүтээл, эзэмшсэн мэргэжил бүрийнхээ онцлогийг таниулж, хүүхдүүдийнхээ асуусан асуултад хариулж, харилцан ярилцлага өрнүүллээ.Уулзалтаар: 1. Зөв хүн байх2. Өөрийгөө сонсох, хүсэл мөрөөдлөө дагах3. Мэргэжлээ зөв сонгох 4. Хорт зуршлаас ангид байх5. Бусдыг хүндэтгэж байж бусдаар хүндлүүлэх тухай6. Эерэг зөв нөлөөллийг бусдад түгээдэг байх7. Өөрийгөө хөгжүүлэх, бусдын амжилт, зөв дадал арга барилаас суралцах8. Хүн ажлыг голж болохгүй, хөдөлмөрч занд суралцах9. Биеэ зөв авч явах10. Бусдад өөрийгөө илэрхийлж сурах, нээлттэй байх11. Орчинд дасах чадварт суралцах12. Зөв хүрээллийг бий болгох,13. Ялгаваргүй тэгш харилцаа үүсгэх, хүүхэд бүр тэгш эрхтэй талаар ярилцлааХүүхэд бүрээс сонирхолтой асуултууд тавигдаж байсан ба хариулт бүр нь сургамж, зөвлөгөө хэлбэрээр явагдсан юм.Ирээдүйд зөв хандлагатай, зөв хүн болж хүмүүжих нь эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч бид бүхний хамтын ажиллагаанаас шалтгаалах тул "Хүүхдээ сонсьё, хамгаалъя" аянд нэгдэхийг нийт эцэг эхчүүддээ уриалж байна.

Их уншсан

БАЯНБУЛАГ БАГИЙН МАЛЧИДТАЙГАА УУЛЗАЖ, САНАЛ ХҮСЭЛТИЙГ СОНСЛОО

СУМЫН ЗАСАГ ДАРГА М.БАЯРСҮХИЙН ИРГЭДТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА

ЗАСАГ ДАРГА М.БАЯРСҮХ СУМЫН ТӨВИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ДЭЛГЭР-ЭМТ БАГИЙН МАЛЧИДТАЙГАА УУЛЗАЖ, САНАЛ ХҮСЭЛТИЙГ СОНСЛОО

"БИДНИЙ НУТАГ ДЭЛГЭРЦОГТ" ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭНД УРЬЖ БАЙНА

“ХҮҮХДИЙН ШИМ ТЭЖЭЭЛТ ХООЛ”-НЫ АНХ ДУГААР УРАЛДААНД ОРОЛЦЛОО

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙГДЛЭЭ

УС ТҮГЭЭХ УСАН САН, ХУДГУУДЫН ОЙР ОРЧМЫН ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙГДЛЭЭ

Ардын болон зохиолын дууны аймгийн уралдаан