Улс, орон даяар мал, тэжээвэр амьтдын тооллогын ажил явагдаж байгаатай холбогдуулан сумын Засаг даргын захирамжаар хяналтын тооллогын ажлын хэсэг байгуулан 7 багт ажиллаж байна.
2024 оны 12 сарын 10-ны өдөр сумын Засаг дарга С.Мөнхбаатар Сангийндалай, Тэнгэлэг, Рашаант багт хяналтын тооллого хийлээ.
