Гурвансайхан сум

Дундговь аймаг

Байгууллагууд

БЭЛТГЭЛ БҮЛГИЙН НЭРЭМЖИТ ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2024.05.17нд Д.Болормаа, Э.Сумъяабазар багштай Бэлтгэл бүлгийн нэрэмжит гар бөмбөгийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Нийт 6 баг тамирчид оролцсоноос, Тэргүүн байранд Б.Батмөнх Н.Ганчимэг багштай ахлах бүлгийн эцэг эхчүүд, Дэд байранд Г.Байгалмаа О.Уртнасан багштай  дунд бүлгийн эцэг эхчүүд, Гутгаар байранд Д.Болормаа бэлтгэл бүлгийн эцэг эхчүүд тус тус байр эзэлж авхаалж самбаа хурд хүчээ сорин өрсөлдлөө.

ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ХАМТ ОЛОН АКТЛАГДСАН БАЙРАА БУУЛГАЖ АЖИЛЛАА.

Актлагдсан барааны складаа буулгаж янзаллаа.

СҮҮ ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТ БОЛЛОО.

2024.04.01нс 2024.05.31 Сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж буй хүүхдүүдэд “Сүү хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлж байгаатай холбогдуулан нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Нээлтэд оролцсон эцэг, эх асран хамгаалагч нарт сүү хөтөлбөрийг таницуулан, мөн сүүний ашиг тусын талаар цэцэрлэгийн захиарал Т.Өлзий-Орших танилцууллаа.Үүнд 4 сард 541 хүүхдэд 33.3л сүү 5 сард 750 хүүхдэд 45л сүү уулгаж ажиллаа.