
Дундговь аймаг
Ундны усны дээжийг Стандарт хэмжил зүйн хэлтсийн итгэмжлэгдсэн сорилтын лабораторийн 13 үзүүлэлтээр сорилтын шинжилгээ хийгдэж шинжилгээний дүнгээр Аммони, кальци, магни, төмөр, нитрат, нитрит, РН, сульфат, фосфат, фтор, хлорид, зэс, хатуулаг хэвийн, халуунд тэсвэртэй нян илрээгүй усны хатуулаг чанар буурсан маш сайн үзүүлэлттэй ундны усанд хэрэглэхэд тохиромжтой гэж үзжээ.
Ундны усны шинжилгээг улиралд 1 удаа ЗДТГ-аас шинжилгээнд дээж хүргүүлэн ажиллаж байгаа болно.
Ундны усны эх үүсвэрт ус зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх, цэвэршүүлэх төхөөрөмж тавигдсан нь үр дүнтэй байгаа нь лабораторийн шинжилгээгээр эерэг үзүүлэлттэй байна.
Тус төхөөрөмж нь 1 цагт 3000тн усыг цэвэршүүлж, шүүж, зөөлрүүлэх боломжтой.
Айл өрх, иргэд та бүхнийг зөвхөн ундны усны хэрэглээндээ ашиглахыг болон бусад зориулалтаар ашиглахгүй байхыг анхааруулж байна.