Дундговь аймаг
Тус цэцэрлэгийн мэргэжлийн хөгжлийн бүлгийн багш нарыг чадавхижуулах, харилцан суралцах зорилгоор багш, ажилчид 2024 оны 10 сарын 26-ны өдөр Дэлгэрцогт, Дэрэн сумын хүүхдийн цэцэрлэгтэй танилцаж, ярилцлага зохион байгуулж туршлагаа хуваалцаж, туршлагаас суралцлаа. Ярилцлагад оролцсон эрхлэгч, арга зүйч нар өөрсдийн цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрийн онцлог, мэргэжлийн хөгжлийн бүлгийн үйл ажиллагааг танилцуулж багш нар өөрсдийн хэрэгжүүлж буй арга зүйгээсээ танилцууллаа. Тус цэцэрлэгийн туршлага судалсан багийнхан 11 сард 1,1 бүтээлч ажил хийхээр төлөвлөн ганзага дүүрэн ирлээ.