Дундговь аймаг
Дундговь аймгийн 2024 онд дэвшүүлсэн “Гэр бүл, хүүхэд хөгжил хамгаалал” жил болгон зарласан зорилтыг хэрэгжүүлэх мөн “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд “Шинэ сэргэлтийн бодлого-Хөдөөгийн сэргэлт” хоршоог хөгжүүлэх малын үүлдэр угсаа, ашиг шимийг сайжруулах, мал аж ахуйн бүтээгдэхүүний эдийн засгийн үр өгөөж бүтээмж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, хоршооны гишүүдийг чадавхжуулах зорилгоор малчдын өдөрлөг зохион байгуулж 200 гаруй малчин оролцлоо. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Насанбаяр мэндчилгээ дэвшүүлж, Сумын Засаг даргын орлогч Х.Шинэбаатар төрөөс малчдын талаар авч хэрэгжүүлэн баримталж буй бодлого чиглэл болон улс, аймаг, орон нутгийн төсөв, мөн 2024 оны орон нутгийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлын гүйцэтгэлийг танилцууллаа.