Дундговь аймаг
Сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны А/08 дугаар захирамжаар томилогдсон ажлын хэсэг Хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд хяналт шалгалт хийж илэрсэн зөрчлийг арилгуулах, үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хүнсний худалдаа үйлчилгээ эрхэлдэг дэлгүүрүүдэд төлөвлөгөөт бус урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг зохион байгууллаа.
Хяналт шалгалтад хүнсний худалдаа үйлчилгээ эрхэлдэг 4 ААНэгж, 3 дэлгүүр хамрагдлаа. Хяналт шалгалтын явцад илэрсэн хадгалалтын хугацаа дууссан нийт 21 нэр төрлийн 228 ширхэг бүтээгдэхүүнийг хураан авч устгаж, зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулан, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж ажиллалаа.