Өлзийт сум

Дундговь аймаг

Мэдээ

МОНГОЛ УЛСЫН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 33 ЖИЛИЙН ОЙН ӨДӨРТ ЗОРИУЛСАН ӨДӨРЛӨГ

Монгол Улсын Шинэ үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойд зориулсан өдөрлөгийн үйл ажиллагааг нээж сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Н.Насанбаяр мэндчилгээ дэвшүүлж, Үндсэн хууль батлагдсан талаар иргэд, төрийн албан хаагчдад мэдээлэл хийлээ.

Тэмдэглэлт өдрийг тохиолдуулан сумын Засаг дарга А.Жавхлан төрийн албан хаагчдад Үндсэн хуулиа сахин дээдэлж байхыг хүсч ажлын амжилт хүслээ. 

Төрийн албан хаагчдын дунд шинэ үндсэн хуулиар мэдлэг сорих танин мэдэхүйн Kahoot тэмцээн мөн төрийн байгууллагуудын дунд танин мэдэхүйн асуулт хариултын тэмцээнийг зохион байгуулж эхний 3 байрыг шалгаруулан шагнаж урамшууллаа. 

Өдөрлөгт оролцсон иргэд, төрийн албан хаагчдад Ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багш А.Ганзил, 3-р ангийн сурагч Р.Мөнх-Од, сумын хэсгийн цагдаа Г.Нямсүрэн нар ая дуугаа өргөн барьлаа.










Их уншсан

"СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САРЫН АЯНЫ ХҮРЭЭНД"

" МАЛЧДЫН ӨДӨРЛӨГ - 2024"-ӨӨР НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ.

"МАЛЧДЫН ӨДӨРЛӨГ- 2024" ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

СУМЫН 100 ЖИЛИЙН ОЙН ТҮҮХЭН БАРИМТАТ УРАН САЙХНЫ КИНОНЫ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Хүүхдийн үндэсний бөхийн Улсын аварга шалгаруулах барилдаанд амжилттай оролцлоо.

“ЦАХИМ АЙМАГ” төсөл хөтөлбөр хэрэгжлээ.

СУМЫН ТӨВИЙН ГЭРЭЛТҮҮЛЭГИЙГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ.

СУМЫН ТӨВИЙН КАМЕРЖУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙГДЛЭЭ.

ЗОЛБИН НОХОЙ, МУУР УСТГАЛЫН АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.