Ахмадын хороо нь ахмадын нийтийн хурлаараа 2018-2023 оны тайлангаа тавьж , хэлэлцүүлэн үнэлүүлж, Монголын ахмадын холбооны дүрмийн 10,4 дэхь заалтын дагуу Сумын ахмадын нийтийн хурлаас 100 саналаар Ахмадын хорооны даргаар Т.Мөнхцэцэг улиран сонгогдож, тэргүүлэгчдээс Б.Чимэгбаяр, А.Очирсайхан нар эргэн сонгогдож, шинээр Л.Батсүмбэр, Д.Ундрахжаргал, Ө.Өлзий жаргал, С.Энхжаргал нар тус тус сонгогдлоо. Ахмадын нийтийн хуралд 60 гаруй ахмад оролцож санал, бодлоо
илэрхийлж идэвхи санаачлагатай оролцлоо.