Хулд сум

Дундговь аймаг

Мэдээ

САЙН "ХИЧЭЭЛ-2023"

"Боловсролын чанар хүртээмжийг дэмжих жил", "Сайн цэцэрлэг-Сайн багш"-ийн ажлын хүрээнд СӨБ-ын "САЙН ХИЧЭЭЛ - 2023" арга хэмжээг Сайнцагаан сумын 3,5,1-р цэцэрлэгүүдийг түшиглэн 3 хэсгээр нийт 22 багш оролцож, 9 үнэлгээний комиссын гишүүдтэйгээр амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээ нь 1-5 жил ажиллаж байгаа залуу багш нарын хүүхэд нэг бүрийг хөгжүүлж байгаа сургалт үйл ажиллагааны арга зүйн шинэ санааг эрэлхийлэх, харилцан туршлага солилцох, бие биеэсээ суралцах, багшийн ур чадвар, хөгжлийг дэмжих зорилготой зохион байгуулагдсан юм. Тус арга хэмжээг дуу хөгжим, бүлгийн багшийн 2 төрлөөр зохион байгууллаа.

Бүлгийн багшийн төрөлд:
1-р байр: Э.Бүжидмаа /Дэлгэрцогт сумын цэцэрлэгийн багш/
2-р байр: Л.Батцэцэг /Сайнцагаан сумын 2-р цэцэрлэгийн багш/
2-р байр: Э.Мядагмаа /Баянжаргалан сумын цэцэрлэгийн багш/
3-р байр: О.Эрдэнэчимэг /Хулд сумын цэцэрлэгийн багш/
3-р байр: Б.Пүрэвчулуун /Дэлгэрхангай сумын цэцэрлэгийн багш/
3-р байр: Б.Цэрэнсодном /Сайнцагаан сумын 7-р цэцэрлэгийн багш/