Өндөршил сум

Дундговь аймаг

Ил тод байдал

Төрсний бүртгэл

1. Төрсний бүртгэл     
Эцэг, эх, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, эсхүл эрх бүхий байгууллагын төлөөлөгч хүүхэд төрсөн өдрөөс хойш 30 хоногийн дотор дараах баримт бичгийг бүрдүүлж, төрсний бүртгэлд бүртгүүлнэ.      
д/д Бүрдүүлэх материалын жагсаалт  Үйлчилгээний үнэ хураамж Үйлчилгээ үзүүлэх хугацаа Төлбөр тушаах банк, дансны дугаар  Үйлчилгээ үзүүлэх хаяг, байршил Зөвлөмж анхаарах зүйл /хууль тогтоомж түүний заалт/
1 Эцэг, эхийн иргэний үнэмлэх Үнэ төлбөргүй  Баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 1 өдрийн дотор төрсний бүртгэл хөтөлнө.   Засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүй бүртгэнэ Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйл 
2 Хүүхэд төрсөн тухай эмнэлгийн байгууллагын магадлагаа Эцэг нь нас барснаас хойш 10 сарын дотор төрсөн хүүхдийг эцгийн овог, нэрээр  нас барсны гэрчилгээг үндэслэн бүртгүүлж болно. Хэрэв эцэг, эх нь гэрлэсний бүртгэлд бүртгүүлээгүй бол нас барсан хүний хүүхэд мөн болохыг тогтоосон шүүхийн шийдвэрийг хавсаргана.
3 Эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээ Гэрлэлт цуцлуулсан, эсхүл гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсоноос хойш 10 сарын дотор төрсөн хүүхдийг эцгийн овог, нэрээр бүртгүүлэх бол 1,2-т  заасан баримт бичигт эцэг, эхийн тус тусдаа гаргасан өргөдөл, эсхүл эцэг тогтоосон тухай шүүхийн шийдвэрийг хавсаргана.
4 Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хүүхдээ эцгийн овог, нэрээр бүртгүүлэх хүсэлтэй бол тус тусдаа өргөдөл гаргана. Эцэг, эхийн хэн нэг нь ирэх боломжгүй бол өргөдлөө нотариатаар гэрчлүүлнэ. Төрснийг бүртгүүлэхээс өмнө нас барсан хүүхдийг төрсний болон нас барсны бүртгэлд бүртгүүлэхэд эцэг, эх нь бүрдүүлэх  баримт бичигт хүүхэд нас барсан тухай эмнэлгийн байгууллагын магадлагааг хавсаргана.
Эцэг, эх нь хэн болох нь тогтоогдоогүй хүүхдийг асрамжлан авах хүсэлтэй иргэн, эсхүл хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагын төлөөлөгч тухайн хүүхэд олдсон өдрөөс хойш 2 хоногийн дотор цагдаагийн байгууллагад тэмдэглүүлж, дараах баримт бичгийг бүрдүүлж хүүхдийг төрсний бүртгэлд бүртгүүлнэ.      
д/д Бүрдүүлэх материалын жагсаалт  Үйлчилгээний үнэ хураамж Үйлчилгээ үзүүлэх хугацаа Төлбөр тушаах банк, дансны дугаар  Үйлчилгээ үзүүлэх хаяг, байршил Зөвлөмж анхаарах зүйл /хууль тогтоомж түүний заалт/
1 Цагдаагийн байгууллагын тодорхойлолт Үнэ төлбөргүй  Баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 1 өдрийн дотор төрсний бүртгэл хөтөлнө.   Засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүй бүртгэнэ Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйл 
2 хүүхдийн нас тогтоосон тухай шүүхийн шийдвэр, эсхүл шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээчийн дүгнэлт
Эцэг, эхийн хэн нэг нь Монгол Улсын иргэн, нөгөө нь гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол тэдний дундаас Монгол Улсын нутаг дэвсгэрт төрсөн хүүхдийг бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлж, 30 хоногийн дотор төрсний бүртгэлд бүртгүүлнэ.      
д/д Бүрдүүлэх материалын жагсаалт  Үйлчилгээний үнэ хураамж Үйлчилгээ үзүүлэх хугацаа Төлбөр тушаах банк, дансны дугаар  Үйлчилгээ үзүүлэх хаяг, байршил Зөвлөмж анхаарах зүйл /хууль тогтоомж түүний заалт/
1 Эцэг, эхийн иргэний үнэмлэх, эсхүл эцэг, эхийн хэн нэг нь гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол паспорт, эсхүл паспортыг орлох баримт бичиг Үнэ төлбөргүй  Баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 1 өдрийн дотор төрсний бүртгэл хөтөлнө.   УБЕГ-ын 1 дүгээр байрны 304 тоотод хандана. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйл 
2 Хүүхэд төрсөн тухай эмнэлгийн байгууллагын магадлагаа Хүүхдээ Монгол Улсын иргэнээр бүртгүүлж төрсөн эцгээр овоглуулах хүсэлтээ тус тусдаа өөрийн орны хэлээр бичнэ. Гадаад хэл дээрх өргөдлийг албан ёсны орчуулга хийлгэн эх хувьтай хавсаргана.
3 Эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээ
4 Монгол Улсын иргэнээр төрсний бүртгэлд бүртгүүлэх тухай эцэг, эх харилцан тохиролцож тус тусдаа гаргасан өргөдөл
5 Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хүүхдээ эцгийн овог, нэрээр бүртгүүлэх хүсэлтэй бол тус тусдаа өргөдөл гаргана. Эцэг, эхийн хэн нэг нь ирэх боломжгүй бол өргөдлөө нотариатаар гэрчлүүлнэ.
             
Эцэг, эхийн хэн нэг нь Монгол Улсын иргэн, нөгөө нь гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол тэдний дундаас гадаад улсын нутаг дэвсгэрт төрсөн хүүхдийг төрсний бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлж 30 хоногийн дотор бүртгүүлнэ.      
д/д Бүрдүүлэх материалын жагсаалт  Үйлчилгээний үнэ хураамж Үйлчилгээ үзүүлэх хугацаа Төлбөр тушаах банк, дансны дугаар  Үйлчилгээ үзүүлэх хаяг, байршил Зөвлөмж анхаарах зүйл /хууль тогтоомж түүний заалт/
1 Эцэг, эхийн иргэний үнэмлэх, эсхүл эцэг, эхийн хэн нэг нь гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол паспорт, эсхүл паспортыг орлох баримт бичиг Үнэ төлбөргүй  Баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 1 өдрийн дотор төрсний бүртгэл хөтөлнө.    УБЕГ-ын 1 дүгээр байрны 304 тоотод хандана. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйл 
2 Хүүхэд төрсөн тухай эмнэлгийн байгууллагын магадлагаа
3 Эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээ
4 Монгол Улсын иргэнээр төрсний бүртгэлд бүртгүүлэх тухай эцэг, эх харилцан тохиролцож тус тусдаа гаргасан өргөдөл Хүүхдээ Монгол Улсын иргэнээр бүртгүүлж төрсөн эцгээр овоглуулах хүсэлтээ тус тусдаа өөрийн орны хэлээр бичнэ. Гадаад хэл дээрх өргөдлийг албан ёсны орчуулга хийлгэн эх хувьтай хавсаргана.
5 Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хүүхдээ эцгийн овог, нэрээр бүртгүүлэх хүсэлтэй бол тус тусдаа өргөдөл гаргана. Эцэг, эхийн хэн нэг нь ирэх боломжгүй бол өргөдлөө нотариатаар гэрчлүүлнэ.
6 30 хоногийн дотор төрсний бүртгэлд бүртгүүлээгүй тохиолдолд тухайн улсын иргэний харьяалал аваагүйг нотолсон эрх бүхий байгууллагын тодорхойлолтыг хавсаргана Гадаад хэл дээр байгаа баримт бичгийг албан ёсны оруулга хийлгэн эх хувьтай хавсаргана.