Дундговь аймаг
2. Гэрлэсний бүртгэл | ||||||
Гэрлэхийг хүсэгчид дараах баримт бичгийг бүрдүүлж, гэрлэсний бүртгэлд өөрийн биеэр бүртгүүлнэ. | ||||||
д/д | Бүрдүүлэх материалын жагсаалт | Үйлчилгээний үнэ хураамж | Үйлчилгээ үзүүлэх хугацаа | Төлбөр тушаах банк, дансны дугаар | Үйлчилгээ үзүүлэх хаяг, байршил | Зөвлөмж анхаарах зүйл /хууль тогтоомж түүний заалт/ |
1 | Тус тусдаа гаргасан өргөдөл | 2500 төгрөг | Баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор гэрлэсний бүртгэл хөтөлнө. | Төрийн банк - 106030085769 | Гэрлэгчид Монгол Улсын иргэн бол засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүй бүртгэнэ | Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйл |
2 | Гэрлэхийг хүсэгчдийн иргэний үнэмлэх | Гэрлэсний бүртгэлийг хөтлөхдөө гэрлэхийг хүсэгчдийг гэрчийн хамт байлцуулах бөгөөд гэрчээр 18 нас хүрсэн хүнийг оролцуулна. | ||||
3 | Гэрлэхийг хүсэгчдийн эрүүл мэндийн шинжилгээний бичиг /Дох, сэтгэц, сүрьеэ/ | |||||
4 | Монгол Улсын иргэн гадаадын иргэнтэй, эсхүл Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суугаа гадаадын иргэд тус улсын нутаг дэвсгэр дээр гэрлэсний бүртгэлд бүртгүүлэх бол тухайн гадаадын иргэний харьяалсан улсын эрх бүхий байгууллага, эсхүл тухайн улсыг төлөөлөн ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газраас олгосон гэрлэлтийн байдлыг тусгасан баримт бичиг | 2500 төгрөг | Баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор гэрлэсний бүртгэл хөтөлнө. |
Төрийн банк - 106030085769 |
Гэрлэгчдийн хэн нэг нь гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн бол УБЕГ-ын 1 дүгээр байрны 304 тоотод хандана. | Гэрлэхийг хүсэгчид нь гэрлэлтээ бүртгүүлэхийг хүссэн тухай хүсэлтээ тус тусдаа өөрийн орны хэлээр бичиж албан ёсны орчуулга хийлгэн эх хувьтай хавсаргана. |
5 | Гадаад улсын хууль тогтоомжийн дагуу гэрлэлтээ бүртгүүлсэн Монгол Улсын иргэн гэрлэсний бүртгэлд бүртгүүлэх 1,2-т заасан баримт бичигт тухайн улсын эрх бүхий байгууллагаас олгосон гэрлэснийг нотолсон баримт бичгийг хавсаргана | Гадаад хэл дээр байгаа баримт бичгийг албан ёсны оруулга хийлгэн эх хувьтай хавсаргана. |