Дундговь аймаг
Шилжилт хөдөлгөөний бүртгэл | ||||||
Иргэн шилжин суурьшихдаа дараах баримт бичгийг бүрдүүлж, оршин суух газрынхаа /сум, хорооны/ улсын бүртгэгчид 10 хоногийн дотор өөрийн биеэр бүртгүүлнэ. | ||||||
д/д | Бүрдүүлэх материалын жагсаалт | Үйлчилгээний үнэ хураамж | Үйлчилгээ үзүүлэх хугацаа | Төлбөр тушаах банк, дансны дугаар | Үйлчилгээ үзүүлэх хаяг, байршил | Зөвлөмж анхаарах зүйл /хууль тогтоомж түүний заалт/ |
1 | Иргэний үнэмлэх | Нийслэлээс аймагт, Аймгаас аймагт - 2500 төгрөг Аймгаас нийслэлд - 5000 төгрөг Аймаг, нийслэл дотроо - 1500 төгрөг |
Улсын бүртгэгч баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор шилжилт хөдөлгөөний бүртгэлийг хөтөлнө. | Төрийн банк - 106030085769 | Оршин суух газрынхаа улсын бүртгэлийн байгууллагад хандана. | Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дугаар зүйл |
2 | 16 нас хүрээгүй хүүхэдтэй иргэн оршин суух бол хүүхдийн төрсний гэрчилгээ | Иргэн өөрийн биеэр бүртгүүлэх боломжгүй тохиолдолд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан бүртгүүлж болно. | ||||
3 | Оршин суух газрын хаягаа нотлох баримт бичиг | "Оршин суух газрын хаягаа нотлох баримт бичиг"гэдэгт дараах баримт бичиг хамаарна: -Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ -Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ -Нотариатаар гэрчлүүлсэн түрээсийн, захиалгын зэрэг гэрээ -Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эсхүл эзэмшигчийн бичгээр гаргасан оршин суулгах тухай зөвшөөрөл |