Иргэний
шинэчилсэн бүртгэл нь иргэний регистрийн дугаар дээр үндэслэн хүн бүрт
үл давхардах шинжтэй 10 хурууны хээ, цээж зургийг авч тухайн иргэний
төрөлтийн болон иргэний үнэмлэх, оршин сууж буй хаягийн бүртгэлийг
баталгаажуулж буй явдал юм. Монгол улсын 16 насанд хүрсэн иргэн бүр
шинэчилсэн бүртгэлд заавал хамрагдана.
- Иргэний үнэмлэх
- Төрсний гэрчилгээ /1951 оноос хойш төрсөн иргэн/
- Хүүхдийн төрсний гэрчилгээ
- Үнэгүй
Өөрийн оршин суугаа газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн байгууллагад хандана.