Дундговь аймаг
Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл /гарын хурууны хээ/ | ||||||
Монгол Улсын 16 нас хүрсэн иргэн анх удаа иргэний үнэмлэх авах, 25, 45 нас хүрсэн иргэн иргэний үнэмлэхээ солиулах болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын харьяат болсон, иргэний харьяаллаа сэргээн тогтоолгосон иргэн биеийн давхцахгүй өгөгдлийн /гарын хурууны хээ/ бүртгэлд бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлж, өөрийн биеэр бүртгүүлнэ. | ||||||
д/д | Бүрдүүлэх материалын жагсаалт | Үйлчилгээний үнэ хураамж | Үйлчилгээ үзүүлэх хугацаа | Төлбөр тушаах банк, дансны дугаар | Үйлчилгээ үзүүлэх хаяг, байршил | Зөвлөмж анхаарах зүйл /хууль тогтоомж түүний заалт/ |
1 | Төрсний гэрчилгээ | Үйлчилгээний хураамж (Анх удаа, 25, 45 насанд сольж олгох - 15000 төгрөг), (Дахин олгох - 30000 төгрөг) Тэмдэгтийн хураамж - 3300 төгрөг |
Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 1 өдрийн дотор биеийн давхцахгүй өгөгдлийн /гар хурууны хээ/ бүртгэл хөтөлнө |
(Үйлчилгээний хураамж) Төрийн банк - 106030085769 (Тэмдэгтийн хураамж ) Харьяа дүүргийн татварын хэлтсийн дансаар |
Засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүй бүртгэнэ. | Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйл |
2 | Эцэг, эх, эсхүл харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх | |||||
3 | Харгалзан дэмжигч бол түүнийг тогтоосон шүүхийн шийдвэр, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамж | |||||
4 | Хүүхэд асрамжийн газар амьдарч байгаа бол тухайн байгууллагын тодорхойлолт; | |||||
5 | Иргэн баримт бичиггүй, иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд эх нотлох баримт бичиг байхгүй бол түүний насыг тогтоосон тухай шүүхийн шийдвэр. | |||||
6 | Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын харьяат болсон, иргэний харьяаллаа сэргээн тогтоолгосон иргэн гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон тодорхойлолт |