Дундговь аймаг
д/д |
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ |
ЗӨВЛӨМЖ |
1. |
Өргөдөл УБ-03, УБ-12 маягт |
http://burtgel.gov.mn/service/index.php/les-newlist/download хаягаас татаж авах |
2. |
Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт |
Хуулийн этгээдийн нэр авах хүсэлтийг өргөдөл гаргах эрх бүхий этгээд улсын бүртгэлийн байгууллагад биечлэн ирэх эсвэл цахимаар хүсэлтийг гаргаж болно.
|
3. |
Улсын тэмдэгтийн хураамж болон үйлчилгээний хөлс төлсөн баримт |
- Нэрийн баталгаажуулалтын үйлчилгээний хөлс 10,000 төгрөг
/Засгийн газрын тогтоол 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №230 дугаар тогтоол/ - Тэмдэгтийн хураамж 44,000 төгрөг Харьяа аймаг, дүүргийн татварын хэлтсийн дансаар |
4. |
Үүсгэн байгуулагчийн шийдвэр/тогтоол/, 1 хувь
/Нэр баталгаажуулснаас хойш 30 хоногийн дотор улсын бүртгэлд бүртгүүлнэ/
|
Үүсгэн байгуулагчийн шийдвэр/тогтоол/-т: - Компани үүсгэн байгуулах тухай - Хаяг, утас, эрхлэх үйл ажиллагаа, /тусгай зөвшөөрөл авдаггүй үйл ажиллагаа бичих/ - Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцааны нэрлэсэн үнэ, тоо ширхэг, - Гүйцэтгэх захирлыг сонгон, овог, нэр, регистрийн дугаар, /үүсгэн байгуулагч нь өөрөө гүйцэтгэх захирал байж болно/ - Компанийн дүрмийг хавсралтаар баталсан байх Шийдвэр/тогтоол/, дүрэмд үүсгэн байгуулагчид гарын үсэг зурна. |
Хэрэв компани төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-тэй байх бол: - Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгосон байх. Овог, нэр, регистрийн дугаарыг тодорхой бичсэн байх - ТУЗ нь тогтоол гаргаж, даргаа сонгох ба ТУЗ-ийн гишүүд гарын үсэг зурсан байна. |
||
Компанийг үүсгэн байгуулагч нь компани бол: - Охин/хараат/ компани үүсгэн байгуулах тухай шийдвэр/тогтоол/ гаргаж, хувьцаа эзэмшигчид гарын үсэг зурж, баталгаажуулсан байна.Толгой компанийн гэрчилгээ, дүрмийн хуулбар авч ирнэ. |
||
5. |
Дүрэм /2 хувь/ |
Компанийн тухай хуулийн 16.2-т заасныг тусгаж, үүсгэн байгуулагчид гарын үсэг зурж баталгаажуулна. http://www.legalinfo.mn/law/details/310 |
6. |
Гадаадын иргэн бол паспортын хуулбар |
Үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гишүүн гэх мэт эрх бүхий этгээд гадаадын иргэн бол паспортын хуулбар. |
7. |
Хуулийн этгээд байрших хаягийн нотлох баримт |
Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /хуулбар/, түрээсийн гэрээ. /үүсгэн байгуулагчийн гэрийн хаягаар бүртгүүлэх боломжтой/ |
8. |
Хөрөнгийн нотлох баримт |
Компанийн дансанд мөнгөн хөрөнгө байршуулсан баримт /дансны хуулга/ хөрөнгийн хэмжээнд дээд, доод хязгаар байхгүй |
9. |
ӨРГӨДӨЛ ГАРГАХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД: · гүйцэтгэх удирдлага · үүсгэн байгуулагч · итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан · итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд |