Дундговь аймаг
д/д |
Бүрдүүлэх материалын жагсаалт |
Үйлчилгээний үнэ хураамж |
Үйлчилгээ үзүүлэх хугацаа |
Төлбөр тушаах банкны нэр, дансны дугаар |
Үйлчилгээ үзүүлэх хаяг байршил |
Зөвлөмж, анхаарах асуудал /хууль тогтоомж, түүний зүйл заалт/ |
1 |
Ø Мэдүүлэг гаргана. Ø Өмчлөх эрхийг нотолсон баримт бичиг; Ø Газар өмчлөх эрх олгосон шийдвэр /Засаг даргын захирамж, хавсралтын хамт/ Ø Эзэмших эрхтэй газар бол Газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ Ø Газрын мэдээллийн санд бүртгэгдсэн газрын кадастрын зураг /эх хувь/ Ø Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт Ø Хувийн сууцны зураг төсөл /талбай, хэмжээ тусгах/ Ø Хувийн сууцны бүтэн харуулсан гэрэл зураг /А4 цаасан дээр нааж тайлбар бичих, нэг хашаанд 2 ба түүнээс дээш сууцтай бол нэг зурагт багтаах, 2 ба түүнээс дээш зэргэлдээ эд хөрөнгийг нэг мэдүүлгээр бүртгүүлэх тохиолдолд нэг кадастрт багтаан зургийг авч тайлбар бичих/ Ø Газрын мэдээллийн санд хаяггүй бол хувийн сууцанд эрх бүхий байгууллагаас олгосон дугаар, байршлын хаяг. |
Ø Тэмдэгтийн хураамж: эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,01 хувиар тооцох
|
Ажлын 5 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ. |
Аймаг, дүүрэг тус бүрийн Төрийн сангийн дансанд |
Уг үйлчилгээг эд хөрөнгө оршин байгаа аймаг болон дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хандан авах боломжтой. |
Хуулийн заалт: Ø Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7.1, 10.1, 10.6 дахь хэсэг. Ø Иргэнийн хуулийн 182.1 дэх хэсэг. Анхаарах асуудал: Кадастрын зурагт бүртгүүлэх гэж буй үл хөдлөх эд хөрөнгө тусгагдсан байна Газар өмчлөх шийдвэр, эзэмших гэрчилгээ, кадастрын зураг, хянан баталгааны дүгнэлтэд газрын хаяг, хэмжээ, зориулалт, нэгж талбарын дугаар, өмчлөгчийн овог, нэр, регистрийн дугаар зэрэг мэдээлэл зөрүүгүй байх. . |