Хулд сум

Дундговь аймаг

Мэдээ

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАХИМ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЛЭЭ.

“Боловсролыг дэмжих жил”, ”Цахим аймаг-Ухаалаг Дундговь” цогц арга хэмжээний хүрээнд аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр аймгийн бүх сумд албан ёсны цахим хуудастай боллоо. Тус ажлын хүрээнд 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр сумдын цахим хуудас хариуцсан албан хаагчдад цахим ур чадварын сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар цахим хуудсыг хөтлөн удирдах, цахим цаг бүртгэл болон албан бичгийг цахимаар боловсруулан тоон гарын үсгээр баталгаажуулан илгээх зэрэг ур чадварыг эзэмшүүллээ.