Өндөршил сум

Дундговь аймаг

Байгууллагууд

ӨНДӨРШИЛ СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Лувсангийн Лувсанжамц захиралтай 40 орчим сурагчтай 3 гэртэйгээр байгууллагджээ. Анхны багш Очир, Лувсанбалдан, Шаравдорж Жамьян ажилтан Буян нарын үүсгэж голомтыг бадраасан. Бага сургууль 34 удаа төгсөлт хийж 300 гаруй хүнд боловсрол олгожээ. 1968-1969 оны хичээлийн жилээс бүрэн бус дунд сургууль болон өргөжиж 33 удаагийн төгсөлтөөр 700 орчим боловсрол олгосон. 1993 онд бүрэн дунд боловсролын 1 удаагийн төгсөлтөөр 23 хүнд тус тус боловсрол олгосон байна. 1978 онд 75 хүүхдийн , 1986 онд 80 хүүхдийн дотуур байр баригдаж ашиглалтад оров. 1987 онд 320 хүүхдийн хичээлийн шинэ байранд оров. 2009 онд 80 хүүхдийн дотуур байранд засвар хийж дотуур байрны хамралтыг 100%-д  хүргэв. 2010 320 хүүхдийн шинэ сургууль барих барилгын ажлыг эхлүүлж. 2013 онд шинэ хичээлийн байранд орлоо. Одоогоор нийт XXXXVI дахь төгсөлтөө 36 багш, ажилчид 200 гаруй суралцагчтайгаар хичээл сургалтаа амжилттай явуулж байна.